МЭДЭЭ НЭМЭХ  

Хайрттайгаа хоёулхнаа амармаар газрууд

  • 4,009 уншсан
  • 1
  • 2014/11/09

Жинхэнэ романтикийг мэдрэхийг хүсвэл хайрттайгаа энд ирж амраарай.

Филиппиний Dedon Island Resort буудал

Ширэнгэн ой, далдуу модоор барьсан бунгало, сүрлээр хийсэн дүүжин ор гээд л далайн түрлэг сонсоод тэврэлдэн хэвтэж байхад зориулсан бүх юм энд бий. 


Исландийн Сельяландсфосс хүрхрээ

Ялангуяа нар шингэх үед хүрхрээний ус солонгын өнгөөр цацарч байгалийн сүх жавхланг бүрдүүлдэг гэнэ.


Австрийн UFOgel буудал

Альпийн уулан дахь жижигхэн тохилог байшингууд бол хайр дурлалын үүр л гэсэн үг. Цонхоороо уулсын сүрлэг оргилыг харахад л хангалттай.


Тайландын Хонг арлын Dream Beach наран шарлагын газар

Зөөлөн цайвар элс, маргад эрдэнийн өнгөт бүлээн ус, эгц өндөр уулсын дүр зураг таны мөрөөдлийн амралтын дүр төрхийг бүрдүүлж өгнө.


Индонезийн Убуд

Цэнгэг агаар,  зураг хуар мэт дов толгод, нам гүм орчин. Эцэс төгсгөлгүй ажил албыг бүрмөсөн мартаж, зөвхөн хоёр биедээ уусан шингэхэд хамгийн тохиромжтой газар.


Грекийн Санторини, Katikies буудал

Эгийн тэнгис дээгүүр өнгийн тогтсон цасан цагаан асга хадан дээр энэ буудал байрладаг. Агуй доторх үлгэрийн мэт усан санд төөнөх халуун нарнаас ч, сониуч харцнаас ч нуугдаж болно.


Нью-Йоркийн 432 Avenue парк

400 метрийн өндөрт байх энэ буудлын тансаг онгоцон дотроос Нью-Йоркийг ажиглан хэвтэж болно.


Өмнөд Африкийн Lion Sands

Ширэнгэн ойн гүнд байрласан энэ буудлаас та хоёр арслан бар, заан гээд л төрөл бүрийн зэрлэг амьтдыг төрөлх орчинд нь харан зугаацах юм.


Италийн Сатурини халуун рашаан

Энэ бол эртний амралт сувиллын алдартай хот. Эндэхийн агаарын хэм бүтэн жилийн туршид 37,5-аас буудаггүй ажээ.


Хөвөгч байшин

Энэ байшинг өөр тийш нь залуурдан хөдөлгөж болдог онцлогтой. Орноосоо босч хэдхэн алхаад л далайн цэвэр усанд орно гээд бод доо.


Мальдивын Вааду арал

Мальдивын үзэсгэлэнг дуулж сонсоогүй хүн гэж байхгүй биз. Энд бас нэг сонин юм бий. Харанхуй болохтой зэрэг өөрөөсөө гэрэл ялгаруулагч фитопланктон гэдэг нэг эст замаг эрэг хавийг бүдэг цэнхэр өнгөөр гэрэлтүүлэх аж. Романтик зугаалганд туйлын тохиромжтой цаг.


Финляндын Kakslauttanen буудал

Энд жинхэнэ иглу (цасан гэр)-д амьдарч болно. Гэхдээ энэ нь цас биш, шилээр хийгдсэн юм байна. Харахад хэврэг хирнээ дотроо маш тохилог, жавар тачигнасан хүйтэнд ч дулаахан гэнэ. Аз таарвал туйлын туяаг ч олж харж магадгүй.


Боливийн Уюни хужрын орд

Уюни бол ширгэж хатсан давст нуур. Борооны улиралд хужрын өнгөн давхарга нимгэн усаар бүрхэгдэж ертөнцийн хамгийн тунгалаг толин гадаргууг үүсгэдэг. Үүн дээгүүр одтой шөнөөр зугаалж явна гээд төсөөл дөө.


Мексикийн Hidden Beach буудал

Энэ нууцлаг наран шарлагын газар нь 1900-аад оны эхээр бөмбөгдөлтөөс хамгаалах зориулалттайгаар үүссэн юм. Түүнийг хүрээлсэн арлууд нь байгалийн халхавч болж өгдөг тул нааш ирэхэд амаргүй. 15 метрийн хонгилийг сэлэн туулж байж энд ирвэл ч харамсахгүй дээ.


Италийн Чезана-Торинезе

Альпийн нурууны өтгөн шигүү ойд, мөнх цаст өндөр уулсаар хүрээлэгдэн орших цанын базын энэ байшин өвлийн үдшийн удаанаас удаан тэврэлтэнд яг таарах газар. 

Хайрттайгаа хоёулхнаа амармаар газрууд
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хайрттайгаа хоёулхнаа амармаар газрууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • мсүх 2015/09/08
    бүгдэнгээр нь аялаж үзнээ

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох