МЭДЭЭ НЭМЭХ  

Олимпийн хамгийн өндөр үнэтэй хоккейчид

  • 835 уншсан
  • 0
  • 2014/02/26

Forbes сэтгүүлээс олимпид оролцож буй шигшээ багуудын хамгийн өндөр үнэ хөлстэй тоглогчдыг тодруулжээ. Мөсөн дээрх эдгээр саятнуудын нэрийг одоо сонирхоцгооё.

Александр Овечкин

Улс: Орос

Клуб: Washington Capitals

Орлого: $ 16,8 сая

Овечкин 17 настайгаасаа эхлэн Москвагийн “ Динамо “ багт тоглож, Оросын шигшээ багийн түүхэнд хамгийн залуу тамирчин болж байв. Washington Capitals багийн ахлагч 2008 онд хоккейн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээний дагуу Овечкин 124 сая доллараар 13 жилийн хугацаатай  Washington Capitals багийн мэдэлд шилжсэн байна. Тэрээр жилд мөсөн дээр 9,5 сая, Nike, Procter & Gamble, Verizon, Coca-Cola, Bauer болон  Kraft Canada фирмүүдтэй хийсэн рекламны гэрээнээс 7 сая долларын ашиг олдог байна. Тоо томшгүй олон цол,шагналын эзэн тэрээр Бүх оддын тоглолтын 4 удаагийн оролцогч / 2007, 2008, 2009, 2011 онуудад /, ДАШТ-ий 3 удаагийн шилдэг мэргэн буудагч бөгөөд хамгийн өндөр үнэтэй тоглогчоор 3 удаа шалгарчээ.


Сидни Кросби

Улс: Канад

Клуб: Pittsburgh Penguins

Орлого: $ 16,5 сая

Клубтэй байгуулсан гэрээний дагуу Кросби 2013-2014 оны улиралд 12 сая доллар авах юм. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа бэртэл авсан ч “ Пингвинүүд”-ийн ахлагч маань хамгийн өндөр үнэтэй тоглогч алдраа хадгалсаар байгаа билээ. Өнгөрсөн жил Reebok, Bell, Gatorade болон Tim Hortons фирмүүдтэй байгуулсан гэрээний дагуу рекламнаас 4,5 сая доллар олсон тэрээр SC87 гэдэг өөрийн бренд хувцасны / гутал, хувцас, хоккейны хэрэгсэл / загвар дээр Reebok фирмтэй хамтран ажилладаг. Стэнли 2009 оны цомын эзэн, 2010 оны олимпийн аварга юм.


Ши Уэбер

Улс: Канад

Клуб: Nashville Predators

Орлого: $ 14,1 сая

Ши Уэбер “ араатнуудтай “ 14 жил тоглох гэрээ байгуулсан бөгөөд энэ хугацаанд 110 сая $ авах юм. 2013-2014 оны улирал түүнд 14 сая $ авчрах ба дээр нь реклам суртчилгаанаас дахин 100 000-ыг нэмж олох бололтой. Уэбер Ванкуверийн олимпийн аварга ажээ.


Зак Паризе

Улс: АНУ

Баг: Minnesota Wild

Орлого: $ 12,8 сая

Зак Паризегийн жилийн орлого 12 сая $, дээр нь Ralph Lauren, Chobani болон Got chocolate milk брендийн реклам суртчилгаанаас 800 000 $ олдог аж. Зак Сочийн олимпид шигшээ багаа  ахлан оролцож байгаа билээ. 2009 оны Бүх оддын тоглолтын оролцогч энэ залуугийн эцэг 1972 онд Канадын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож байжээ.


Райан Сутер

Улс: АНУ

Клуб: Minnesota Wild

Орлого: $ 12,1 сая

Сутер 2012-2013 оны улирлаас  98 сая доллараар 13 жилийн гэрээ байгуулан Minnesota Wild клубын нэр дээр  тоглож эхэлжээ. Жилд мөсөн дээр 12 сая $ хийдэг энэ залуу өнгөрсөн жил Gillette брендийн рекламнаас дахин 125 000 $  олсон байна. Сахлын хутга үйлдвэрлэгчид Сутерийн гэр бүлийнхнийг бүгдийг нь олимпийн рекламанд оруулсан билээ. Райан болон түүний авга Гэри нар олимпийн мөнгөн медальтай бол эцэг Боб нь 1980 онд АНУ-ын хоккейн шигшээ багт тоглож олимпийн аварга болж байжээ. Райан 2012 оны Бүх оддын тоглолтын оролцогч бөгөөд Ванкуверийн олимпид АНУ-ын шигшээ багийг ахлаж байв.


Илья Ковальчук

Улс: Орос

Клуб: СКА (Санкт-Петербург)

Орлого: $ 11 сая

Ковальчук 2010 онд New Jersey Devils клубтэй 100 сая доллараар 15 жил тоглох гэрээ байгуулсан боловч 2013 онд гэрээгээ цуцалж Орос нутагтаа буцаж ирээд Санкт-Петербургийн СКА-д тоглох болсон байна. Бүх оддын тоглолтын 3 удаагийн оролцогч, ДАШТ-ий шилдэг буудагч тэрээр 2008 онд Канад-Оросын финалын тоглолтын гол баатар болсон юм. Түүний хүчээр Орос улс 15 жил завсарласны эцэст дэлхийн аваргын цомыг дахин авсан билээ.


Евгений Малкин

Улс: Орос

Клуб: Pittsburgh Penguins

Орлого: $ 9 сая

Малкин 2006 онд Магнитогорскийн шигшээ баг “ Металлург ”-аас гарч Финляндад очсон байна. Түүний тоглох болсон Pittsburgh Penguins клубтэй “ Металлург “ зарга хийж үзсэн ч амжилт олоогүй гэдэг. 2013 онд Малкин “ пингвинүүдтэй “ дахин 8 жил тоглох гэрээ хийж 76 сая $ авах болжээ. Малкин  Шилдэг шинэ тоглогч, ДАШТ-ий шилдэг довтлогч, Хамгийн үнэтэй тоглогч, Шилдэг мэргэжлийн тоглогч цолуудыг хүртэж байсан байна. 2013 оны сүүлээр Head&Shoulders фирмтэй реклам суртчилгааны гэрээ байгуулж Сочийн олимпид уг компанийг төлөөлөн оролцож байгаа юм.


Здено Хара

Улс: Словак

Клуб: Boston Bruins

Орлого: $ 8,5 сая

Хара бол Словакийн хамгийн өндөр нуруутай бөгөөд хамгийн нэр хүндтэй тамирчдын нэг юм. Сочийн олимпийн нээлтийн ёслолын үеэр улсынхаа төрийн далбааг авч явах хүндтэй үүрэг түүнд оногдсон билээ. Boston Bruins клубын ахлагч тэрээр жилд 8 сая $ олдог ба реклам суртчилгаанаас нэмэлт 500 000-ыг авдаг ажээ. Чухам түүний ачаар л Boston Bruins 29 жил оршин тогтнох хугацаандаа анх удаа 2011 онд Стэнлигийн цомын эзэн болсон байна. Хара словак, чех, швед, орос, немец, польш, англи гэсэн 7 хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд одоо итали хэл сурч байгаа гэнэ. Бүх оддын тоглолтын 6 удаагийн оролцогч тэрээр 2009 онд Шилдэг хамгаалагч цол хүртсэн байна.


Рик Нэш

Улс: Канад

Клуб: New York Rangers

Орлого: $ 8 сая

 «Нэшер«- ийн жилийн орлого нь 7,8 сая $. Реклам суртчилгааны олон жилийн түнш Under Armour нь жилд 150 000 $-ыг түүнд өгдөг байна. Нэш Бүх оддын тоглолтонд 5 удаа оролцож, 2009 онд хандивын үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсны учир NHL-ноос тусгайлан шагнагдаж байжээ.


Джонатан Тэйвз

Улс: Канад

Клуб: Chicago Blackhawks, АНУ

Орлого: $ 7,5 сая

Ванкуверийн олимпийн хоккейн тэмцээний Шилдэг довтлогч Тэйвзийн рекламнаас олох орлого нь  2010 онд Стэнлийн цомыг хүртэж, улирлын хамгийн үнэтэй тоглогч болсон цагаас хойш эрс нэмэгджээ. Blackhawks клубтэй хийсэн гэрээ ёсоор тэр жилд 6,3 сая доллар авах ба дахин 1,2 сая $-ыг Bauer Hockey, Canadian Tire, Chevrolet и Lemonhead компаниудтай хийсэн рекламны гэрээнээс олдог байна. Тэйвз Стэнлийн цомын 2 удаагийн эзэн / 2010, 2013 онд / бөгөөд, Бүх оддын тоглолтонд 2 удаа оролцож байжээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Олимпийн хамгийн өндөр үнэтэй хоккейчид
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох