МЭДЭЭ НЭМЭХ  

“Худалдагдсан бэр” 12 жилийн турш торны цаана хоригдож байна

  • 33,531 уншсан
  • 15
  • 2014/11/10

Хятадын Гуандун тосгоны 50 настай барилгачин эр Ло Цзиньдун гоонь эрийн амьдралдаа цэг тавих цаг болсныг нэг л өдөр мэдэрчээ. Гэхдээ түүнд эхнэр хайж явах цаг зав тун ч байсангүй. Иймээс хялбарыг нь бодож худалдан авахаар шийдсэн гэнэ. Цуглуулсан мөнгөө хүний наймаачдад өгч оронд нь залуухан бүсгүй аваад шуудхан л дэр нэгтгэжээ.

Жилийн дараа тэднийд хүү төрсөн байна. Аз жаргалтай эцэг эхнэрийнхээ саналыг ч асуулгүй хүүдээ өөрийнхөө нэрийг хайрласан байна. Саналыг нь асуух байтугай авгайнхаа нэрийг ч асууж мэдэлгүй өдий хүрсэн юм санж. Эхлээд зүгээр л “эхнэр” гэж нэрлэж байснаа хүүгээ төрснөөс хойш “хүүгийн ээж” гэж нэрийдэх болсон гэнэ.

“Намайг ажилтай байх үед ээж маань түүнийг харгалздаг байлаа. Эхнэр гэрээс огт гардаггүй учир түүнд нэрний хэрэг ч байгаагүй юм” гэж нөхөр тайлбарлаж байна.

Хүүхэд төрснөөс хойш эхнэр сэтгэцийн эмгэгтэй болж, догшрон нөхөр болон хадам руугаа дайрах болсон гэнэ. Ингээд тэд 2002 онд нэр усгүй эмэгтэйг торны цаана хорихоор шийдсэн байна.

“Би өөр яах ёстой байсан юм бэ? Түүний эмчилгээнд зарцуулах мөнгө надад байхгүй. Гэтэл манайх засвар хийх шаардлагатай болчихоод байна. Би гэр бүлээ тэжээхийн тулд өдөржин ажилладаг. Би эхнэртээ хайртай болоод л түгжиж байна. Ажилдаа явахын өмнө хоол хийж өгдөг, 7 хоног тутам шүршүүрт оруулдаг” гэж нөхөр биеэ өмөөрч байгаа гэнэ.

Одоо 64 настай Ло цаашид барилга дээр ажиллаж чадахгүй болж байгаа аж. Харин тэр хүүгээ л сайн сайхан амьдраасай гэж хүсдэг гэнэ. 13 настай Ло уг нь сайн сурдаг байсан ч зодоон хийсэн шалтгаанаар сургуулиасаа хөөгджээ. Эмээ нь амьд ахуйдаа ач хүүгээ асардаг байснаас биш, эцэг нь хүүдээ шаардлага тавьж, зааж сургаж огт үзээгүй гэнэ.

Сайхан сэтгэлт хүмүүсээс гэртээ засвар хийх, эхнэрийнхээ эмчилгээнд зарцуулах хандив гуйх зорилгоор барилгачин энэ бүхнийг сэтгүүлчдэд илэн далангүй ярьжээ.

Орон нутгийн хэвлэлд Ло, түүний “эхнэр”, хүүхдэд хандив өргөхийг хүсэгчдэд зориулж утасных нь дугаарыг хүртэл нийтэлсэн гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
“Худалдагдсан бэр” 12 жилийн турш торны цаана хоригдож байна
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

15 Сэтгэгдэл


  • kh 2015/04/28
    http://cashwego.com/index.php?ref=1089 ajliinhaa hajuugaar mungutei bolohiig huswel ene linkeer orj burtguuleed, uuriin linkee busdad taraagaarai, mungu ni mash hurdan usdug, mun naidwartai ugdug yum bn, bi uuriin biyeer mungu awsan.

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/09/22
      zaabriig ni helj uuguuch yaj burtguulj yu hiih ged l

  • Зочин 2015/04/27
    hyatad enetheg geh met hvnii dalai ilvvdelvvdiig usgaj baij hvn torlohton ene delhii deer urt udaan orshin togtnoh bolomjtoi boloh bh!

    3 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/19
    Хятадын ямар нэг хотын зах, бөглүү тосгон энэ тэрээр охид бүсгүйчүүд минь битгий явж үзээрэй. иймэрхүү газарт камбожоос эхнэр хулгайлж өгдөг сүлжээг саяхан илрүүлсэн байна.

    4 0 Хариу бичих
  • xaxa 2014/11/14
    teneg gaj nowsh

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/13
    Түм бум болсон хүмүүс аргагүйдээ л энэ. Бид ч гэсэн түм бум болбол түм буман мууг хийх л болно. Хаа газрын хүний сайн муу нь адилхан.

    10 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/12
    BUGDERE UHEJ DALDRAASAA ENEND HANDIW OGSONMONGOL CH UHEJ DALDAR

    0 3 Хариу бичих
  • zaza 2014/11/11
    mongol joohon uchiraas sain garahgu bgaa haytd shg ih baisn hamgiin buzuriin ard tumen shuu

    8 2 Хариу бичих
    • Зочин 2015/05/11
      тийм бх шүү маш залхуу өнөөдөр найзалж байсан хүнээ маргааш зарж мэдэх хүмүүс болчоод бгаа шүү тэнгэр заяат монголчууд чинь 3 сая хүнд ахадсан гэмээр хэргүүд их гарч бна

    • Зочин 2014/11/26
      zailaarai lalarmin ah duu nartaigaa ochij amidar

    • Зочин 2014/11/15
      шууд ингэж хэлэх нь ч бас хаашаа юмбдээ

  • Зочин 2014/11/11
    handiw gene shuu nowshnuud

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/10
    Хятадуудаас гарахгүй юм алгаааааа

    3 0 Хариу бичих
    • Зочин 2016/01/10
      Mongol ch adilhan bolj bn da hun chutgurud setgelgui novshnuud Hanbaatar ,3 zaluu hugshin hun deeremdeed ,5 zaluu 1 huuhniig huchindej alaad garahgui yum gj alga boljee aimar niigem bolj harin ch ene gaigui bnaa

  • Зочин 2014/11/10
    novshnuud

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох