МЭДЭЭ НЭМЭХ  

Овгийн байгуулалтаар амьдарсаар байгаа ард түмнүүдийн гайхалтай чадварууд

  • 6,562 уншсан
  • 12
  • 2014/02/27

Мянга мянган жил зөвхөн байгаль дэлхийгээ шүтэн амьдарсан эдгээр хүмүүс иргэншсэн нийгмийн биднээс хавьгүй өндөр чадваруудыг эзэмшсэн байдгийнхаа ачаар цаг агаарын өөрчлөлтийг мэдэрч, ойн гүнд ч,  далай тэнгист ч зүг чигээ алдахгүй олж, мөсөн уул ханзрахыг урьдчилан мэдэж аюулаас зугтан, хаанаас л бол хаанаас хоол ундаа олж чаддаг байна. 

Би бол энэ газрын нэг хэсэг. Би төрсөн ойгоо маш сайн мэднэ – гэж Дави Яномами хэлсэн юм


Ган гачиг болох үед Джарава омгийн ард түмэн ротанг гэдэг дал модны шүүсийг усны оронд  хэрэглэдэг. Зөгийн үүрийг энэ шүүсээр шүршихэд зөгийнүүд зугтан одож балыг нь хураан авах боломжтой болдог гэнэ.


Андаман тэнгисийн эрэг хавиар нутаглах “ Тэнгисийн цыганууд “ хочтой Мокен омгийнхон усан дор гайхалтай сайн харж, хоол хүнсээ олж чаддаг байна. Энэ омгийнхны хараа Европчуудынхаас 50 хувь илүү хурц гэнэ.


Мокен омгийнхны түүх үеэс үед ам дамжин яригдсаар иржээ. Эдгээр домог яриа нь далай тэнгис, нар, сарны цикл, салхи шуурганы тухай асар их мэдээллийг агуулж байдаг. Жишээ нь, нэгэн домогт аймшигт ла-бун - “ хүмүүнийг идэгч давалгаан “-ы тухай өгүүлжээ. Ла-бун ирэхийн өмнө тэнгис далай хүртэл айн сүрдэж арагш ухардаг гэнэ. 2004 онд болсон гамшигт цунамигийн өмнөхөн далайн ус хойшлоход Тайландын Мокен тосгоны өвгөчүүд энэ муу ёрын дохионы учрыг гадарлан омгийнхноо, ойр орчимд байсан жуулчдын хамт өндөрлөг газар аваачиж аюулт шуурганаас аварсан гэдэг.


Борнеогийн халуун бүсийн ойд Пенан омгийнхон амьдардаг. Эдгээр хүмүүс хатуу модны голоор үлээдэг хоолой хийж түүгээрээ хорт модны шүүсэнд дүрсэн сум харваж зэрлэг гахай агнана. Хоронд өртсөн амьтан муужран унахад гэр рүүгээ авч явах л үлдэнэ. Үлээдэг хоолойн урт 2 метр хагас хүрдэг байна.


1960-аад оныг хүртэл Пенаны ард түмэн ойд амьдарч модны навч мөчрөөр хийсэн ”ору” гэгч нарийн төвөгтэй дохио тэмдэг ашиглан өөр хоорондоо харилцдаг байжээ. Оругийн тусламжтайгаар, жишээ нь, үүгээр өлсгөлөн эсвэл өвчтэй хүн явж байна гэдгийг мэдээлж болдог байна.


1970-аад оны үед Пенан омгийнхны олон үе дамжин нутаглаж байсан газар цагаан хүмүүс хүрч иржээ. Тэд ой мод огтолж, хасарваанийн мод суулган, хий дамжуулах хоолой барьж, усан цахилгаан станц байгуулж эхэлсэн юм.


Олон омгийнхон ургамал амьтан, өвс ногоо, үр жимсний талаар нэвтэрхий мэдлэгтэй байдаг. Жишээ нь, Яномами омгийнхон өдөр тутмын амьдралдаа 500 нэр төрлийн ургамал хэрэглэдэг аж. Харин Өрнөд Папуагийн Яли омгийн ард түмэн төмсний 49 төрөл, гадил жимсний 13 сортыг ялган таньдаг байна.


Түүнчлэн овгийн байгуулалтын хүмүүс эмчилгээний маш нарийн, өндөр үр дүнтэй аргуудыг  эзэмшсэн байдаг. Жишээ нь, Копай модны үндсээр нүдний үрэвслийг, Грегги хуайсны шүүсээр суулгах өвчнийг эмчилж, ханиад томуу хүрэх эсвэл дотор муухайрах үед нүдэж нунтагласан анхилуун навч үнэрлүүлдэг байжээ. Орчин цагийн анагаах ухаанд эдгээр хүмүүсийн ажиглалт туршлаганд тулгуурлан гаргаж, олон сая хүмүүсийн амь насыг аварсан  эм бэлдмэл цөөнгүй бий. Жишээ нь, Яномамигийн анчдын хэрэглэдэг байсан курар модны хорыг барууны эмнэлэгт булчингийн релаксант өвчнийг намдаахад хэрэглэдэг байна.


Овоглон амьдардаг хүмүүс зэрлэг амьтдын араншинг гайхалтай сайн мэднэ. Пигмей омгийнхон зовж шаналсан гөрөөсний дууг чадмагаар дуурайж бусдыг нь нуувчнаас гаргаж дөнгөдөг байна. Сибирийн анчид ч гэсэн туйлын буганы урамдах дууг яг давтдаг аж.


Ава омгийн эмэгтэйчүүд сармагчин зэрэг амьтдын өнчрөн хоцорсон үр төлийг авч хөхний сүүгээрээ  тэжээн өсгөдөг уламжлалтай гэнэ.


Мөн энэ омгийн бүсгүйчүүд Бразилийн улаан модны давирхайг цуглуулан үдэш оройн цагаар оромжоо гэрэлтүүлдэг байна.


Туйлын бугын мах бол ненцүүдийн гол хүнс болно. Чанаж идэхээс гадна түүхийгээр нь, хөлдүүгээр нь дөнгөж сая унагасан ангийн халуун цустай хольж идэх нь дээд зэргийн тансаг зоогт тооцогдоно. Түүнээс гадна бугын сүүнд байх тослогийн хэмжээ 22 хувь буюу, үнээнийхээс 6 дахин их гэнэ.


Танзанийн Хадза омгийн анчид нумныхаа хөвчийг амьтны шөрмөсөөр хийдэг байна. Сумаа конгороко модоор нямбайлан зорж өдлөн, үзүүрт нь адениумын хор түрхдэг.


Түүнчлэн Хадза омгийнхон бал заагч шувуутай маш дотно нөхөрлөдөг. Хүмүүсийг шүгэлдэхэд шувуу  хариу дуугаран, модноос модонд дамжин нисдэг. Ингэж “ярилцсаар “ яваад эцэст нь баобаб модны мөчрөөс унжсан зөгийн үүрэнд хүрч очицгооно. 


Дараа нь хүмүүс модонд авиран гарч утаа май тавин зөгийг хөөж явуулаад балыг нь хураадаг байна. Харин шувуу үлдэгдэл дээр нь найрладаг.


Ботсваны Бушмен овгийн эмэгтэй амтат гуаны зөөлөн эдийг ухаж, шингэн хийх сав бэлдэж байна. Бушменууд ундны усаа голдуу газар ухаж эсвэл ургамлаас гарган авдаг. Ус гаргах ажиллагааг цөлийн амьдралын мянга мянган жилийн туршид боловсруулан сайжруулсаар иржээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Овгийн байгуулалтаар амьдарсаар байгаа ард түмнүүдийн гайхалтай чадварууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

12 Сэтгэгдэл


  • Зочин 2014/08/11
    бид харин интэрнэт хэрэглэж байгаа нь үнэхээр азгүй ч байж мэдэхийм

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/02
    Nice

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/01
    tuiliin buga bish tsaa buga gej yaridag togtson helleg bii

    0 0 Хариу бичих
  • amaraa 2014/02/28
    энэ хүй нэгдэлд сэтгэл зүрхээ өгөөд байгаа гарууд тэгээд нүцэглээд модонд авираад сармагчин болооч дэ

    1 4 Хариу бичих
    • Зочин 2015/01/25
      chi hunee baijee

  • Чимкатай санал нэг байна 2014/02/27
    Хэдэн зуухан жилийн настай шинжлэх ухаанаас өвөг дээдэсийн амьдарч ирсэн туршлага нь илүү үнэн шүү тэр туйлширсан гээд хуцаад байгаа нөхөрт хэлэхэд

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/27
    Хөгжөөд хөгжөөд эцэстээ сүйрдэг юм бид ч сүйрэлрүүгээ маш хурдан явж байна

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/27
    shinjleh uhaanaas uvug deedes hol dawdagch gehshig, zugeer l sain buhentei muu zeregtsej baidag bolohoor het ih hegjliig dagaad het ih muu ur dagawar garch irsen hereg shd,uhaangui yum yarihiin. amarchilj hyalbarchilsaar l unuug huree bizdee.. tsaashdaach amarchilj hyalbarchilsaar, ulam bur hugjinu. jaahan amidraltai yum yaritsgaagaach. neg yum haraal arai denduu tuilshrah yum aa zarim neg humuus.

    0 1 Хариу бичих
  • Зочин 2014/02/27
    shinjleh uhaanaas uvug deedes hol dawdagch gehshig, zugeer l sain buhentei muu zeregtsej baidag bolohoor het ih hegjliig dagaad het ih muu ur dagawar garch irsen hereg shd,uhaangui yum yarihiin. amarchilj hyalbarchilsaar l unuug huree bizdee.. tsaashdaach amarchilj hyalbarchilsaar, ulam bur hugjinu. jaahan amidraltai yum yaritsgaagaach. neg yum haraal arai denduu tuilshrah yum aa zarim neg humuus.

    0 0 Хариу бичих
  • Чимка 2014/02/27
    Хүмүүс техник технологитой ойртохын хэрээр төдийн чинээ байгальтай харьцах харьцаа, зөн билгээ гээж, мартаж байгаа. тэр хэрээр сүнс гэж байдаггүй, зөнч гэдэг хүмүүс бол худал гэх мэт ярьж байгаа юм. Мөн тэр хэрээр байгалиа сүйтгэж, өөрсдийнхөө амьдрах боломжийг багасгаж байгаа юм

    0 0 Хариу бичих
  • ЫЫ 2014/02/27
    Бид нар ингээд интернэт хэрэглэж байгаа нь аз юм даа?

    1 1 Хариу бичих
  • Зочин 2014/02/27
    Бидний өвөг дээдэс ч гэсэн байгалийн зүй тогтолыг одооний шинжлэх ухаанаас ч сайн мэддэг байсан

    0 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох