МЭДЭЭ НЭМЭХ  

Алдартай хүүхэлдэйн кинонуудад гардаг бодит газрууд

  • 9,914 уншсан
  • 2
  • 2014/11/10

Гайхалтай нууцлаг ертөнц, уран зөгнөлийн хотууд, үлгэр домгийн цайз гээд л хүүхэлдэйн киноны сонирхолтой үйл явдлууд өрнөдөг газар орон бодит амьдралаас эхтэй байдаг ажээ. Үлгэрт орсон эдгээр газруудыг та бүхэнд танилцуулъя.

Германы Нойшванштайн цайз

Орчуулбал «Хунгийн шинэхэн цайз» нэртэй энэ газар Австрийн хилийн ойролцоо Баварийн толгод дээр оршдог. Үүнийг 19-р зууны үед II Людвиг хааны тушаалаар барьжээ. Уолт Дисней 1930-аад онд Европоор аялж яваад үлгэрийн ертөнцийн хаалга мэт санагдах энэ цайзыг олж харсан байна. 1955 онд Диснейлендын төвд Нойшванштайныг дуурайлган хийсэн “Нойрсож буй гоо бүсгүйн цайз” босчээ. 1959 онд ийм нэрт кинонд орсон бөгөөд 1985 онд Walt Disney Pictures компанийн лого болсон байна.


Энэтхэгийн Таж-Махал бунхан

«Аладдин» киноны алтан дээвэрт хаш цагаан орд энэ бунхныг санагдуулдаг. Бунхныг 17-р зууны үеийн падишах хүүхдээ төрүүлээд нас барсан хайрт хатандаа зориулан босгосон гэдэг. Хүүхэлдэйн кинонд ч адил үйл явдал өрнөнө: бэлбэсэрч хоцорсон султан ганц охин Жасминдаа амиа тавина. Таж-Махал бунхан Агра хотод байдаг. Киноны үйл явдал Аграба хотод болдог.


АНУ-ын “Алтан хаалга” гүүр

Дэлхий дээрх хамгийн содон гүүрнүүдийн нэг нь бодит Сан-Франциско хотын төдийгүй «Баатруудын хот» киноны Сан-Францокио хотын ч нэрийн хуудас болдог. «Сан-Францокио бол Сан-Франциско, Токио хотуудын холимог. Бид хамгийн сайхнаас нь авч кинондоо оруулсан юм” гэж продюсер Рой Конли ярьжээ.


АНУ, Харвардын Их сургууль

«Мангасуудын Их сургууль»-ийг дэлхийн хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг болох Харвардаас санаа авч зуржээ: ерөнхий архитектур, хичээлийн танхимууд, оюутны байр гээд л бүгд адил.


Венесуэлийн Анхель хүрхрээ

Дэлхийн хамгийн том энэ хүрхрээ нь «Дээшээ» киноны “Диваажингийн хүрхрээ”-ний эх загвар болжээ. Анхель Венесуэлийн Канайма Үндэсний паркад оршдог. Ауян-Тепуи уулан дээрээс буух усны урсгал доошлохдоо жижиг дуслууд болон хуваагдаж улмаар манан үүсгэдэг байна.


Францын Мон-Сен-Мишель арал

Парисаас 285 км-т орших энэхүү арал нь «Рапунцель» киноны хааны ордны эх загвар юм. Энэ арлыг Францын хувьсгалын үеэс эхлээд 1863 оныг хүртэл шорон болгон ашиглаж байжээ. Энд 300 гаруй хоригдол амьдарч байсан гэдэг.


Норвегийн Нидарос сүм

Норвегийн Гэгээн Олаф хааны бунхан дээр босгосон Тронхейм хотын сүм «Мөсөн зүрх» киног бүтээгчдийн онгодыг хөглөж Эльзагийн мөсөн ордон бий болжээ. Мөн киноны үйл явдал өрнөдөг Эренделлийн хаант улсын байгалийг Норвегоос хуулбарлан бүтээсэн байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Алдартай хүүхэлдэйн кинонуудад гардаг бодит газрууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • gaihaltai- 2015/03/11
    http://monthlyyouth.com/?ref=652825

    0 1 Хариу бичих
  • hjk 2014/11/12
    http://monthlyyouth.com/?ref=652825 linkeer orood bvrtgvvleed mongotei bolooroi

    1 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох