МЭДЭЭ НЭМЭХ  

Гуниглах нь бусад мэдрэмжийг бодвол 240 дахин удаан үргэлжилдэг

  • 4,210 уншсан
  • 2
  • 2014/11/11

Туршилтаас үзвэл 27 төрлийн мэдрэмжээс ичих, гайхах, айх, сэжиглэх, уйдах, догдлох, уцаарлах, санаа амрах зэрэг нь хамгийн түргэн хугацаатай, харин гуниглах нь хамгийн удаан үргэлжилж байжээ. Зарим мэдрэмжүүд хоорондоо адилхан ч үргэлжлэх хугацаа нь өөр өөр байсан гэнэ. Жишээ нь, гэмших сэтгэл ичгүүрээс удаан, түгшүүр айдсаас удаан үргэлжилдэг гэнэ.

Мэдрэмж үргэлжлэх хугацаа нь хүний бодол санаанаас ихээхэн хамаардаг байна. Өөрөөр хэлбэл, бодолд уяатай мэдрэмж удаан үргэлжилдэг гэсэн үг. 

Сонирхолтой нь, уйдсан үед цаг явж өгөхгүй байх шиг санагддаг атал уйдах нь хамгийн хурдан өнгөрдөг мэдрэмж гэнэ.

Мэдрэмж бүрийн үргэлжлэх дундаж хугацаа

  • Гуниг: 120 цаг
  • Үзэн ядалт: 60 цаг
  • Баяр хөөр: 35 цаг
  • Арга барах, найдах, түгших, урам хугарах, сэтгэл ханах: 24 цаг
  • Хардах: 15 цаг
  • Тайвшрах: 8 цаг
  • Урам орох: 6 цаг
  • Гайхан бишрэх, баярлан талархах: 5 цаг
  • Санаа амрах: 4,3 цаг
  • Гэмших: 3,5 цаг
  • Стресс: 3 цаг
  • Бахархах: 2,6 цаг
  • Уярах:2,5 цаг
  • Уурлах, уйдах, гайхах: 2 цаг
  • Бухимдах: 1,3 цаг
  • Өрөвдөх: 1,3 цаг
  • Айх: 0,7 цаг
  • Ичих, зэвүүцэх: 0,5 цаг 
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Гуниглах нь бусад мэдрэмжийг бодвол 240 дахин удаан үргэлжилдэг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • ddd 2014/11/11
    Би айж, гэмшиж, гуниглаад 5717 цаг болж байна. Би галзуурахаас ганц хуруу наагуур л амьдарч байна даа.

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/05/18
      HARIN THH


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох