МЭДЭЭ НЭМЭХ  

Сочийн Олимпын тухай гадны хэвлэлүүд одоо болохоор ингэж бичиж байна

  • 3,007 уншсан
  • 8
  • 2014/02/27

Хэдхэн өдрийн өмнө Сочи хотод Өвлийн XXII Олимпын тоглолт ОХУлсын том ялалт, оросуудын гялалзсан амжилтаар /Орос 13 - алт, 11 – мөнгө, 9 – хүрэл/ өндөрлөлөө. Гэвч энэ Олимпын яг өмнөхөн Барууны зарим хэвлэлүүд дээр Сочийн Олимпын тухай гүтгэсэн доромжилсон өнгө аястай худлаа мэдээллүүд, фотошопоор янзалсан фэйк /хуурамч/ зургууд болон эсвэл бүүр шал өөр газар, өөр улс орнуудад бүр хэдэн жилийн өмнө авсан гэрэл зургуудыг хүртэл ашиглан Оросын амжилтыг харлуулах зорилготой кампанит ажил явуулж эхэлснийг манай "ардчилсан" "либерал" хувийн хэвлэлүүд, тэнд очиж "мэргэжил дээшлүүлж нэг нүдтэй болсон" сэтгүүлчид, зарим вэбсайтууд хуулбарлан энэхүү үзэл суртлын Хүйтэн дайны зэвсэг - цагаан хоолой нь болж Монголд цацаж байсан нь харамсалтай бөгөөд бүүр эмгэнэлтэй...

Хуурамч зурагтай мэдээллийг үзэж амжаагүй бол энд дарж үзнэ үү 

 

 

Гэсэн хэдий ч энэ Олимп урьд өмнө болж байсан өвлийн тоглолтуудаас хамгийн сайхан сайн тоноглогдож зохион байгуулагдсан тоглолт болсон гэж тэнд очиж бодит байдал дээр энэ бүхнийг нүдээрээ харж спортын уралдаан тэмцээнүүдийг хажуугаас нь үзэж сонирхож оролцсон албаны болон хувь бүх хүмүүс нэгэн дуугаар илэрхийлж байна.

2014 оны 2-р сарын 23-ны орой бид Өвлийн XXII олимпын Хаалтын ёслол хичнээн агуу том сүр жавхлантай явагдаж байсныг харсан билээ. Гэсэн хэдий ч одоо хүртэл гадаадын хэвлэлүүд Сочид болж өнгөрсөн энэ Олимпын тоглолтын тухай бичсээр байна. Хэдийгээр эхлээд эдгээр хэвлэлүүдийн ихэнх нь ОХУлсад болж байсан энэ Тоглолтын тухай сөрөг мэдээллүүд цацахыг хичээж байсан ч эцэст нь үнэнд гүйцэгдсэн нь илт харагдаж байна.

Та бүхэн “Олимпоор далимдуулж хийж байгаа оросын эсрэг энэ суртал ухуулга хэнд ашигтай вэ” нийтлэлийг эндээс уншиж болно.

Гадаадын түүний дотор Барууны олон хэвлэл мэдээллүүд одоо Сочид бүрэн бэлдсэн байсан нэгдүгээр зэрэглэлийн спортын байгууламжууд байсныг, оросын үзэгчид хөгжөөн дэмжигчид нь улс эх орноороо бахархаж байсныг, тамирчид нь үнэхээр өндөр ур чадавтай байсныг тэмдэглэж байна. “Оросууд эх орноороо бахархаж гэрэлтэж байсаан. Тэгээд ч ийм байхад яагаад гэрэлтэж болохгүй гэж?” хэмээн Британийн “Telegraph” сонин бичиж байна.

Мөн гадаадын олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Нээлтийн ёслолын үеэр Хойд Америк – барууны улс орнуудыг төлөөлүүлсэн байсан цагираг нээгдээгүй болохыг оросууд өөрсөддөө шүүмжлэлтэй хандах нэг шалтгаан болгож байгаа тухай эерэг талаас нь бичиж эхлээд байна. Олимпын тоглолтын Нээлтийн ёслолын үеэр үүссэн энэ асуудлын тухай зохион байгуулагчид нь ингэж хошигнохоор шийдсэн ажээ. “Маш сайн байна! Орос улс хошигнож чаддаг гэдгээ харууллаа” гэж британийн “Time” сэтгүүл бичиж байна.  Хаалтын ёслолын үеэр тэр цагираг бас л нээгдэж чадахгүй  байгаа мэт харагдаж байснаа гэнэт маш гоёор цацран нээгдснийг харсан британийн Metro сэтгүүлийн сэтгүүлчид оросуудын энэ хошигнолд  хамгийн өвөрмөц дүгнэлт өгч “Ээ дээ, энэ оросуудыг уу” хэмээн бичиж байна.

Америкийн “New York Times” сонин Олимпын энэ удаагийн Тоглолтыг маш өндөр хэмжээнд зохион байгуулж явуулсныг хүлээн зөвшөөрч “Бүтэн сайнд болж өнгөрсөн Олимпын Хаалтын Ёслолын ажиллагаа бол орос юм болгоны баяр, Оросод хийж чаддаг тэр бүхний баяр сүр жавхлан байлаа. Тэр оройн нэвтрүүлэг өөрөө Орос улсын олсон амжилтуудыг илтгэн харуулж байсан ба энэ бүхэн хэн нэгэнд таалагдана уу, үгүй юу  хамаагүй энэ удаагийн Олимпын тоглолт оросуудын бас нэг том амжилт боллоо. Путин энэ Олимпыг өөрийн улсдаа явуулах эрхийг авч чадсан ба түүний улс гүрэн ч үүнийг маш амжилттай явуулж чадлаа. Энэ Олимпын тоглолтын үеэр бидний хувьд хүсэшгүй Оросын нэг давуу тал ил гарч ирсэн ба энэ нь өнгөрсөн энэ Олимпын хамгийн чухал нэг амжилт нь болсон байхыг үгүйсгэж болохгүй юм” гэж өндрөөр үнэлэн бичиж байна.

Францын “Le Figaro сонин энэ удаагийн Олимпын толглолтыг оросууд маш сайн бэлтгэж зохион явуулсныг мөн медалийнхаа чанар ба тоогоор тэргүүлсэн оросын тамирчдын ур чадварыг өндрөөр үнэлэн бичиж байна. “Орос улс зарим нэг хүмүүсийн боломжгүй гэцгээж байсан тэр зүйлийг боломжтой болгож хийж чадсан гэдгээ өөртөө болон дэлхий дахинд батлан харууллаа”.

Washington Post –ын сэтгүүлч энэ удаагийн Олимпын Тоглолт бол Оросын хувьд жинхэнэ ялалт болсон гэдэгт итгэлтэй байгаа бичиж байгаа харин энэ бодит байдал нь бусад улс орнуудад хэрхэн нөлөөлж байгаа нь тодорхойгүй байгаа. “Би сая тэнд очиж эдгээр мартагдашгүй өдрүүдийг өнгөрөөсний дараа оросын ард түмнийг илүү ойроос таньж хамаагүй илүү сайн ойлгож мэдсээн. Оросын зарим иргэдийн нэгэн адил Оросын зарим эрх баригчдад хандаж байгаа миний хандлага тийм амаргүй гэдгийг би мэдэрч байна. Би танай иргэдэд дуртай тэр хэмжээгээрээ танай зарим эрх баригчдыг үзэн ядаж байна”.

“Сочийн тухай гадаадын хэвлэлүүдэд: Сайхан сэтгэлийн хариуд уур хилэн” нийтлэлийг эндээс ушиж болно.

Гэсэн хэдий ч тэд бас яаж бас зүгээр байхав дээ. Британийн “Financial Times” сонин энэ Олимпын дараа Орос улс зөвлөлт маягийн хэлбэртээ буцан орно, тэр оруулсан хөрөнгө баялаг үрэгдэн алга болно гэж бичиж байна: “Хэрэв тийм юм бол тэдгээр байгууламжуудыг өөр зориулалтаар ашиглахад оруулах тэр хөрөнгө оруулалтууд 14 эсвэл 50 тэрбум доллар байсан ч ялгаагүй шамшигдан алга болно. Москва, Путин Гүржтэй хийсэн дайны дараа ямар нэр хүндтэй байсан тэндээ буцан очих болно. Бүр хамгийн сайндаа шүү”.

Жич: “Ардчилсан” бас “шударга” ерөнхийлөгч Саакашвиллийн удирдлага доор, америкийн сургагчдын сургаж америк зэвсэг агссан Гүржийн зэвсэгт хүчин хөрш зэргэлдээх Өмнөд Осет уруу Бээжингийн Олимпын үеэр, 2008-08-08-нд гэнэт дайран орж энгийн оршин суугчдыг бөөнөөр нь алж устган газар нутгийг нь өөртөө нэгтгэхээр угсаатны цэвэрлэгээ явуулж эхэлсний дараа эхний 2-3 өдөр Барууны хэвлэлүүд бас л Орос Гүрж үрүү дайрлаа хэмээн энэхүү Гүржийн хүүхэлдэйнүүдийнхээ энэ зэвсэгт түрэмгийлэлд мэдээллийн дэмжлэг үзүүлж дэлхийн олон нийтийн тархийг угааж байсан билээ. Гэвч 2008-08-12-нд сая тийшээ Оросын арми орж Өмнөд Осетыг чөлөөлсний дараа тэд таг чиг болцгоосон ба эцэст нь өмнөд осетын иргэдийн гэрчилж байсан шаардаж байсны хүчинд тэд энэ дайныг буруу мэдээлж сурталчилж байснаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон билээ. 2012 сонгуулиар "ардчилсан шударга" ерөнхийлөгч Саакашвили унаж шүүхээс зугтан одоо АНУлсад гарсан байгаа... одоо учрыг ойлгов уу. 

Германы Die Welt хэвлэлд Хаалтын Ёслолын Ажиллагааг маш гоё сайхан байсан гэж тэмдэглэж байгаа ба британийн The Guardian сонин нээгдээгүй нөгөө тэр цагиргийн тухай хошигносон өнгө аястай тэмдэглэж байна. “Хоккейн төрлөөс бусад нь Владимир Путины төлөвлөгөөний дагуу явчихлаа. Энэ улс эдгээр спортын аварга том байгууламжуудыг бүр тэгээс нь эхлэн барьж босгож ашиглалтанд бүрэн хүлээлгэн өгөхийн тулд асар их хөрөнгө, хүчин чармайлт гаргасан билээ. Мөн автомашины болон төмөр замын объектуудыг ч цоо шинээр барьсан юм. Хаалтын ёслолын ажиллагааны үеэр зохион байгуулагчид нь Нээлтийн үеэр цагираг болж нээгдээгүй тэр цасан ширхэгээ дахин нээж чадахгүй байгаа мэт бидэнд харуулж хошигносон юм.

Los Angels Times сонинд бичихдээ Олимп эхлэхийн яг өмнөхөн Сочийн зарим зочид буудлууд дотор дуусгаагүй дутуу дулмаг зүйлүүд байгаа мэт шуугиж тэнд алан хядах ажиллагаа үйлдэгдэж болзошгүй гэж айлган сүрдүүлж мөн ижил хүйстнүүдийг хүүхэд залуучуудын дунд сурталчлахыг хориглосон хууль баталсан гэж Оросыг дайрч байсан хэдий ч Орос энэ Олимпын тоглолтыг маш сайн явуулж гайхамшигтай спортын байгууламжууд болон зохих ёсны уур амьсгалыг бүрдүүлж чадсан гэдгийг сануулж байна.

Wall Street Journal сэтгүүл Олимпын төгсгөл үрүү өмнөхөн нь шуугиж байсан асуудлууд таг чиг болцгоосон, учир нь бүгд л магтан шогширч байсан гэж бичиж байна. Мөн Өмнөд  Солонгосын 200 гаруй төлөөлөгчид Сочид ирцгээж өвлийн Олимпын тоглолтыг зохион байгуулах талаар бүх нарийн ширийн зүйлүүдийг олж мэдэцгээж байсан ба дараачийн өвлийн Олимп Өмнөд Солонгост эхлэх хүртэл 4-хөн жил үлдэж байна гэж бичиж байна.

Энэ бүхнийг нүдээр харж тэнд ажиллаж байсан сэтгүүлчдийн Орост хандах хандлага өөрчлөгдсөн гэдгийг В. Путин ч бас тэдэнтэй уулзах үеэрээ тэмдэглэсэн байна. Тэрээр "Олимпын бэлтгэл ажиллагааны үеэр гарч байсан бодиттой шүүмжлэлүүд эсвэл бүүр дайрч доромжилж байсан олон янзын хандлагууд байсан хэдий ч ОХУлс энэ Олимпыг маш сайхан зохион байгуулж явуулж чадсан, одоо шинэ, хамтран ажиллахад нээлттэй Орос орныг дэлхийн дахин харсан" гэж тэмдэглэн хэлсэн юм.

Одоохондоо хүчтэй байгаа талд нь зусардан долдойдож нөгөө талыг нь гүтгэхийг"хүний эрх", "эрх чөлөө" гэдэг юм уу?

Харийн эздийнхээ дохио зангаагаар хоёр хөршийнхөө гагцхүү улыг нь байнга шагайж бүр цагааныг нь хар, үнэнг нь худал болгон бурахыг "ардчилал", "тусгаар тогтнол" гэдэг юм уу? 

Тэгвэл бид ийм "ардчилал, хүний эрх" гэгчийн эсрэг байна!...

Эх сурвалж: http://ubman.mn/policy-and-economica-in-our-life/3
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сочийн Олимпын тухай гадны хэвлэлүүд одоо болохоор ингэж бичиж байна
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • Зочин 2014/11/06
    Цагираг нээгдээгүй чинь албаар Обамаг хийсийм ш дээ, :-D

    0 0 Хариу бичих
  • Aaaa 2014/07/12
    Bitgii huts......

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/15
    Бид 2 хөршөөсөө хаашаа ч зугтаж чадахгүй

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/27
    жаахан ч атугай зөв бичээсэй. арай л дэндүү юм аа

    0 0 Хариу бичих
  • dsdsada 2014/03/13
    s

    0 0 Хариу бичих
  • Пүүгий 2014/02/27
    АРДЧИЛАЛ ХҮНИЙ ЭРХ гэдэг нь хэн нэгэн улс гүрэн иргэний өмч биш учраас... ухаант хүн бүрт ус агаар мэт хэрэгтэй байдаг учраас БИ түүний төлөө байна ...

    0 0 Хариу бичих
  • Пүүгий 2014/02/27
    АРДЧИЛАЛ ХҮНИЙ ЭРХ гэдэг нь хэн нэгэн улс гүрэн иргэний өмч биш учраас... ухаант хүн бүрт ус агаар мэт хэрэгтэй байдаг учраас БИ түүний төлөө байна ...

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/27
    Тэгвэл бид ийм "ардчилал, хүний эрх" гэгчийн эсрэг байна! ... Америкуудын хийж байгаа ажил

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох