МЭДЭЭ НЭМЭХ  

Хүмүүсийг айлгадаг зарим жигтэй түүх

  • 18,855 уншсан
  • 2
  • 2014/11/11

Флэтвудын мангас

1952-09-12-нд гурван хүү газарт ямар нэгэн юм унахыг харжээ. Хэрэгт дурлан очсон жаалууд манан шиг цагаан ууран дунд чих дөжрөм хяхтнан дуугарах амьтныг олж үзсэн байна. Манангаар  амьсгалсан хүмүүс хожим нь хэдэн 7 хоногийн турш бөөлжиж, таталт өгч байсан гэнэ.


Скафизм

Энэ бол цаазын ялыг гүйцэтгэх хамгийн муухай арга гэнэ. Гэмтнийг 2 завины хооронд хүлээд их хэмжээний зөгийн балтай сүү хүчээр цутган уулгана. Мөн биен дээгүүр нь асгаж шавжны хоол болгон орхидог гэнэ.


Хархны хаан

Хэд хэдэн харх сүүлээрээ орооцолдон зууралдаж салж чадахаа байгаад, цус, бохир, ялгадастайгаа холилдон, өсөж өтөлдөг аймшигт үзэгдлийг Хархны хаан гэдэг. Эцэстээ сүүлнүүд нь хугарч нэгэн биет шиг амьдрахаас өөр аргагүйд хүрдэг. Урьд хархны хаан тааралдвал муу ёр, дайн дажин, өвчин зовлон ирэхийн тэмдэг гэж сэжиглэдэг байжээ.


Котарын синдром

Котарын синдром нь хүн өөрийгөө үхсэн, эсвэл огт байхгүй гэж итгэдэг, маш ховор тохиолдох нэг төрлийн сэтгэцийн өвчин юм байна.


Амьдаараа оршуулагдах

Хүнийг үхсэн гэж үзээд амьдаар нь оршуулах тохиолдол ховор боловч гардаг байна. Мөн тамлан тарчлаах, алах зорилгоор амьдаар нь булах удаа гарч байжээ. Амьдаараа оршуулагдахаас айх нь нилээд нийтлэг тохиолддог айдас юм байна.


Дуугүй ихрүүд

“Дуугүй ихрүүд” гэж алдаршсан Жун болон Женнифер Гиббонсууд бүхий л амьдралынхаа туршид хэнтэй ч үг солилгүй, зөвхөн өөр хоорондоо, мөн дүү охинтойгоо л ярьдаг байжээ. Эцсийн эцэст ихрүүд нэг нь хэвийн байдлаар амьдрахын тулд нөгөө нь өөрийгөө золиослох хэрэгтэй гэж шийдсэн байна. 1993 онд Женнифер зүрхний булчингийн цочмог үрэвслээр гэнэт нас баржээ. Эмч нар түүний биеэс хор болон ямар нэгэн химийн бодис олоогүй тул бүсгүйн нас барсан шалтгаан нууцлаг хэвээр үлджээ. Харин Жун “хэл орж”, хэвийн амьдрах болсон байна.


Авсан доторх төрөлт

Жирэмсэн эмэгтэй нас барсан үед дотор нь хуримтлагдсан хий амьгүй ургийг гадагш түлхэн гаргах тохиолдол байдаг байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүмүүсийг айлгадаг зарим жигтэй түүх
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Холбоотой нийтлэлүүд


Санал болгох