МЭДЭЭ НЭМЭХ  

Ямар улсад дүрэм зөрчсөн жолооч нарыг хамгийн ихээр торгодог вэ?

  • 3,254 уншсан
  • 3
  • 2014/02/27

Хаана жолооны ард архи үнэртүүлээд дээд хэмжээ авч болзошгүй, хаана орлогын чинь хэмжээнээс хамаарч торгодог, хаана улаан гэрлээр гарчихаад багахан торгууль төлж болох тухай сонирхолтой мэдээлэл уншаарай.

Финлянд

60 км/ цагаас илүү хурд хэтрүүлбэл 115 евроноос эхлээд сарын орлогын чинь хэмжээнд тохирсон торгууль ноогдуулна. 170 000 еврогоор торгож байсан түүх бий.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих - промилле буюу цусан дахь согтууруулах бодисын хувь 0,5-1,2 бол  90 евроноос эхлээд мөн орлогоос хамаарсан хувиар торгууль тавих, 1-3 сар жолоо барих эрх хасах,1,2 промиллээс дээш тохиолдолд 360 евроноос эхлээд мөн орлогын хувиар торгууль оногдуулахаас гадна баривчлах хүртэл арга хэмжээ авна.

Зогсоолгүй газар машин тавибал 10-40 евро

Аюулгүйн бүсээ зүүгээгүй тохиолдолд 35 евро

Гэрлэн дохио зөрчсөн бол 64 евроноос эхлээд орлогоос хамаарсан хувиар торгоно.

Финляндад дүрэм зөрчигчийн олдог орлогоос нь хамаарч торгууль ноогдуулдаг учир заримдаа хэдэн мянган еврогоор торгуулах тохиолдол ч гардаг. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний хамгийн өндөр торгууль 116 000 евро 2001 онд Нокиа компанийн менежерт бичигдэж байжээ. Гэхдээ тэр шүүх хурлын үеэр өөрийн орлого тийм ч их бишийг нотолж чадсан учир 6000 евро төлөөд мултарсан байна.

Саятан Юсси Салоноя 2004 онд Гиннесийн номонд орох шахсан юм. Тэр Хельсинкид зөвшөөрөгдсөн 40 км/ цагийн оронд 80 км/цаг хурдтайгаар явж байгаад 170 000 еврогийн торгуульд унажээ. Гэвч Тойргийн прокурорт давж заалдах өргөдөл өгч хөөцөлдсөөр байгаад 100 000 евро болгож багасгасан байна. Энэ мэт том торгуулийн асуудал гарч ирдэг учир тэндэхийн жолооч нар дүрэм зөрчих асуудал бараг гаргадаггүй ажээ.


Их Британи

60 км/ цагаас дээш хурд хэтрүүлэх 1000 фунт / авто магистраль дээр 2500 фунт /

Согтуугаар машин жолоодох / 0,8 промиллээс дээш / 3000 фунт

Зөвшөөрөлгүй газар зогсох 40 фунт

Гэрлэн дохио зөрчих 1800 фунт

Аюулгүйн бүсээ зүүгээгүй тохиолдолд 500 фунт


Герман

60 км/ цагаас дээш хурд хэтрүүлэх 400-480 евро

Согтуугаар машин жолоодох / 0,5 промиллээс дээш / 500-3000 евро. 3 дахь удаагаа давтан үйлдэж байгаа, эсвэл цусан дахь алкоголийн хэмжээ 0,5 промиллээс дээш бол 3000 евро хүртэл торгоно.

Зөвшөөрөлгүй газар зогсох 10-25 евро

Гэрлэн дохио зөрчих 90-360 евро

Аюулгүйн бүсээ бүслээгүй бол 30 евро


Ирланд

60 км/ цагаас дээш хурд хэтрүүлэх 80 евро

Согтуугаар машин жолоодох / 0,5 промиллээс дээш / 5000 евро. Үүний хамт жолоо барих эрхийг 1-3 жилээр заавал хасдаг.

Зөвшөөрөлгүй газар зогсох 70-80 евро

Гэрлэн дохио зөрчих 80 евр

Аюулгүйн бүсээ бүслээгүй бол 60 евро


Итали

60 км/ цагаас дээш хурд хэтрүүлэх 779-3119 евро

Согтуугаар машин жолоодох  0,5 промиллээс дээш  500-2000 евро,0,8 промиллээс дээш бол 800-3200 евро, 1,5 промиллээс дээш бол 1500-6000 евро, дээр нь жолоо барих эрхийг нь 1-2 жил хасна.

Зөвшөөрөлгүй газар зогсох 19-75 евро

Гэрлэн дохио зөрчих 150-599 евро

Аюулгүйн бүсээ бүслээгүй бол 75-300 евро


Канад

60 км/ цагаас дээш хурд хэтрүүлэх 10 000 $

Согтуугаар машин жолоодох / 0,8 промиллээс дээш / 600 $

Зөвшөөрөлгүй газар зогсох 100 $

Гэрлэн дохио зөрчих 144 $

Аюулгүйн бүсээ зүүгээгүй тохиолдолд 1000 $


Хятад

60 км/ цагаас дээш хурд хэтрүүлэх 2000 хүртэл юань / 318 $ /

Согтуугаар машин жолоодох / 0,5 промиллээс дээш / 500-2000 юань / 77-307 $ /, 15 хоног баривчилж, 3-6 сар эрхийг нь хасна. Хэрвээ согтуугаар осол гаргаж хүний амь нас хохироосон бол цаазаар авах хууль саяхан хүчин төгөлдөр болсон байна.

Зөвшөөрөлгүй газар зогсох 100 юань / 16 $ /

Аюулгүйн бүсээ зүүгээгүй тохиолдолд 50 юань / 8 $ /

Гэрлэн дохио зөрчих 200 юань / 30 $ /, дээр нь 6 торгуулийн оноо өгнө. Нийт 12 оноо авч болох ба үүнээс хойш жолоо барих эрхийг нь 3 сараар хасна.


АНУ

60 км/ цагаас дээш хурд хэтрүүлэх 500 $

Согтуугаар машин жолоодох / 0,8 промиллээс дээш / 390-1000 $, / шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд 3 дахин нэмэгдэж болзошгүй / , мөн жолоо барих эрхийг нь хасна.

Зөвшөөрөлгүй газар зогсох  35 $ -с дээш

Аюулгүйн бүсээ зүүгээгүй тохиолдолд 50 $

Гэрлэн дохио зөрчих 50 $


Франц

60 км/ цагаас дээш хурд хэтрүүлэх 1500 евро

Согтуугаар машин жолоодох / 0,5- 0,8 промилль / 135 евро, 0,8 промиллээс дээш бол 4500 евро, мөн жолоо барих эрхийг нь 3 жил хүртэл хугацаагаар хасна.

Зөвшөөрөлгүй газар зогсох  10 евро

Аюулгүйн бүсээ зүүгээгүй тохиолдолд 135 евро

Гэрлэн дохио зөрчих 90 евро


Япон

60 км/ цагаас дээш хурд хэтрүүлэх 800 $-с дээш

Согтуугаар машин жолоодох / 0,5 промиллээс дээш / 8700 %, согтуугаар машин барьж явах үедээ осол гаргаж хүний амь нас хохироосон бол 2,5 сая $

Зөвшөөрөлгүй газар зогсох  835 $

Аюулгүйн бүсээ зүүгээгүй тохиолдолд 450 $

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ямар улсад дүрэм зөрчсөн жолооч нарыг хамгийн ихээр торгодог вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • zochin 2014/03/04
    mnaí mgld torgyyliin onder bolgood ogwel onigroo jolooch nar dvrem zorchhee bolino shvv dee

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/28
    manaid bol zamaa standartad niitsuulsenii daraal tegj boloh bh ternees bish iim zamt butehgui bz

    4 0 Хариу бичих
  • zaluu 2014/02/28
    manaid ch gesen torguuliig onovchtoi bolgoh heregtei undur

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох