МЭДЭЭ НЭМЭХ  

Аз жаргалтай гэр бүлийн нууц

  • 6,032 уншсан
  • 6
  • 2014/02/28

Эдгээр хосууд хамтдаа өнө удаан жил үнэхээр аз жаргалтай амьдарсан байна. Нууц нь юундаа байна вэ гэвэл:

Дженни ба Мэни ДеСильва (  65 жил хамт амьдарсан )

“ Унтахаар хэвтсэнийхээ дараа, хичнээн ядарч байсан ч, хичнээн ааш муутай байлаа ч гэсэн, юу ч ярилгүй, зүгээр л  бие биенийхээ хөлийн хуруунд хүр! Энэ бол та хоёр хамт байна, юу ч болж байсан бие биендээ хайртай гэдгийг л сануулж байгаа хэрэг. “


Мэри ба Джон МакФли ( хамтдаа 60 жил )

“ Эхнэрийн чинь өндөр нас, хэврэгшсэн яс, хиймэл шүд огт хамаагүй, үргэлж түүнийхээ гоо үзэсгэлэнг магтаж, байнга үнсэж, намуухнаар бүжиглэж бай! Нэг л өдөр чи ингэж чадахаа болино, чухам хэзээ гэдгийг чи өөрөө ч мэдэхгүй шүү дээ.”


Уммугул ба Фикри Таличи ( хамтдаа 62 жил )

“ Бие биедээ хэзээ ч битгий муу сана! Гомдол байвал мартаж, уучилж бай! Анх дурлалцаж байсан үеэ байнга дурсаж яв! ”


Роберт ба Бернадин Хиггинс ( хамтдаа 61 жил )

" Цугтаа ханын цаас нааж л  болдоггүй юм шүү! "


Вито ба Ди Ди Лонеро ( хамтдаа 54 жил )

“ Эхний 50 жил нөхөр маань бүхнийг мэдэж шийддэг байсан, харин дараагийн 50 жил нь минийх. Энэ нь эвтэй болоод зүйтэй. ”


Роберт ба Лора Уилкинсон  ( хамтдаа 57 жил )

 “ Олон нийт гэр бүлд хэрхэн ханддагийг бүү тоо, өөрсдийнхөөрөө л амьдарцгаа! “


Хелен ба Джозеф Пфайфер ( хамтдаа 57 жил )

“ Уур уцаартай байсан ч унтахын өмнө заавал үнсэлцэж бай!  Ингэж байгаагүйнхээ төлөө аль нэг нь харамсах өдөр хэзээ нэгэн цагт ирнэ шүү дээ.“


Агнес ба Гарри Хатфлис

“ Бие биедээ өгч чадах болгоноо байнга өгч бай! “


Джин ба Пол Вагьянос

“ Хоёр чухал зөвлөгөө өгье: хамгийн сайн найзаа ол, тэгээд түүнтэйгээ гэрлэ! Амралтын өдрүүдийн өглөө бол та хоёр аяга цайгаа хуваан ууж, хэдэн ч цагаар хамаагүй ярилцан хөхрөлдөхөд л зориулагдсан юм шүү! “ 


Viva.mn :
Аливаа агуу гайхамшиг өчүүхэн бага зүйлээс ундаргатай байдаг. Үүнийг ямагт санаж сонгосон ханьтайгаа өнө удаан жил аз жаргалтай амьдарч, үр хүүхдээр баян, эд хөрөнгөөр чинээлэг, төрдөө хэрэгтэй түмэндээ тустай сайн сайхан амьдрахын ерөөл дэвшүүлье !

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Аз жаргалтай гэр бүлийн нууц
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Зочин 2015/09/02
    Ariunaa Batochir-оо "удаан жил" гэж байхгүй шүү, "удаан хугацаа" гэж бичиж байгаарай. Бас өөрийнхөө овгийг ч гэсэн зөв бичсэн нь дээр.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/09/04
      Бат-Очир

    • Зочин 2015/09/02
      Zov, hervee ono udaan jil gevel ene harin olon jiliin tursh geh utgatai bolno. Zugeer udaan jil gevel buruu

    • Зочин 2015/09/02
      "өнө удаан жил" гэж утга зохиолын хэлц үг бий харин овог нь үнэхээр буруу байна Бат-очир гэх ёстой

  • йыбйыб 2014/02/28
    йыбйыб

    0 0 Хариу бичих
  • йыб 2014/02/28
    йыб

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох