МЭДЭЭ НЭМЭХ  

Jewelmer-ийн гайхамшигт алтан сувд

  • 2,773 уншсан
  • 1
  • 2014/11/12

Филиппиний сувд үйлдвэрлэлийн томоохон компани Jewelmer нь ийм ер бусын ховор алтан сувд бэлтгэдэг цорын ганц компани юм. Энэхүү гайхалтай сувдыг Өмнөдийн тэнгисүүдэд орших Австралийн сувдат хясаа буюу gold-lipped гаргадаг байна. Сувд үйлдвэрлэл нь 2-5 жил үргэлжилдэг ярвигтай хэцүү ажил гэнэ.

Хожим нь сувд болон ургах бяцхан цөмийг хясааны зөөлөн эдэд суулгаж өгсний дараа инкубаторт 2 жил байлгаад дараа нь далайн усанд тавина. 3 жилийн турш шумбагчид хясаатай торнуудыг тогтмол хугацаанд эргүүлж тойруулан хөдөлгөж байдаг. Ингэвэл сувд өө сэвгүй, бөв бөөрөнхий хэлбэртэй болж ургадаг ажээ. Мөн сувд зөв ургаж байгаа эсэхийг рентген туяагаар харж шалгана.

Ус болон агаарын температурын өчүүхэн төдий өөрчлөлт ч хясаанд нөлөөлдөг гэнэ. Хясааны мэдэрч байгаа болгон сувдны чанарт нөлөөлдөг байна. Бүх сувднууд алтан өнгөтэй болж чаддаггүй, зарим нь цагаан, зарим нь шампанскны өнгөтэй болдог аж. Дээрх компаний үйлдвэрлэсэн 700 мянган сувдны 75% нь дээд зэргийнх байдаг гэнэ.

Филиппин бол сувдны эх орон. Өнгө, чанар, үнийн өргөн сонголт таныг бишрүүлэх болно. Гэхдээ сувдны чанарыг яаж таних, бодит үнэ нь ямар болохыг судалж мэдэхгүйгээр наймаа хийхээ бүү яараарай.

Сувдыг нялцгай биетний хясаан дотор ургуулдаг гэдгийг бүгд мэднэ. Бараг бүх нялцгай биетнүүд сувд ургуулах чадвартай ч сувдны хясаан дотор илүү ихээр олддог байна. Гэхдээ сувд ямар нэг гажигтай, гэмтсэн хясаан дотор л ургадаг аж. Өөгүй тэгш, эрүүл хясаанд сувд байхгүй. Сувдыг бий болгодог бодисыг перламутр гэдэг. Нялцгай биетний зөөлөн эдэд ямар нэг гаднын биет ороход тэрээр биеэ хамгаалж биеэсээ тусгай бодис ялгаруулан энэ гаднын биетийг хучиж эхэлдэг. Ингэж сувд ургадаг байна. Энэ бол зарим тохиолдолд 30 хүртэл жил үргэлжилдэг урт удаан процесс бөгөөд чухам энд л сувдны үнэ цэнэ оршиж байгаа юм.

Сувд 300 хүртэл наслаад үхдэг. Сувд нь цагаан, ягаан, хар, саарал, мөнгөлөг, шар, алтлаг, тоорын өнгөтэй байна. Ногоон буюу хүрэн сувд байвал будмал гэсэн үг. Сувдыг жинхэнэ, таримал гэж 2 хуваана. Байгальд, хүний оролцоогүйгээр ургаж бий болсон сувдыг жинхэнэ сувд гэнэ. Ийм сувд хамгийн үнэтэй. Түүнийг далайн ёроолоос хайж олоод цэвэрлэж засдаг.

Таримал сувд нь мөн 2 янз. Эхнийхийг нь байгалийн нөхцөлд буюу далайн усанд контейнер дотор ургуулж дараа нь хурааж авдаг. Нөгөөг нь хуурай газарт, усан сан дотор ургуулдаг. Бас цэнгэг усанд сувд ургуулж болдог бөгөөд үүнийг голын сувд гэнэ. Голын сувд жигд бус бөөрөнхий хэлбэртэй,  хамгийн хямд үнэтэй байдаг. 

Jewelmer-ийн гайхамшигт алтан сувд
Jewelmer-ийн гайхамшигт алтан сувд
Jewelmer-ийн гайхамшигт алтан сувд
Jewelmer-ийн гайхамшигт алтан сувд
Jewelmer-ийн гайхамшигт алтан сувд
Jewelmer-ийн гайхамшигт алтан сувд
Jewelmer-ийн гайхамшигт алтан сувд
Jewelmer-ийн гайхамшигт алтан сувд
Jewelmer-ийн гайхамшигт алтан сувд
Jewelmer-ийн гайхамшигт алтан сувд
Jewelmer-ийн гайхамшигт алтан сувд
Jewelmer-ийн гайхамшигт алтан сувд
Jewelmer-ийн гайхамшигт алтан сувд
Jewelmer-ийн гайхамшигт алтан сувд
Jewelmer-ийн гайхамшигт алтан сувд
Jewelmer-ийн гайхамшигт алтан сувд
Jewelmer-ийн гайхамшигт алтан сувд
Jewelmer-ийн гайхамшигт алтан сувд
Jewelmer-ийн гайхамшигт алтан сувд
Jewelmer-ийн гайхамшигт алтан сувд
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Jewelmer-ийн гайхамшигт алтан сувд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2014/11/17
    Сувд 300 хүртэл наслаад үхдэг гэнэ үү. Тэгэхээр сувд чинь амьд биет болж таарч байна уу?

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох