МЭДЭЭ НЭМЭХ  

Эрт цагт амьдарч байсан аймшигт амьтад II

  • 18,858 уншсан
  • 21
  • 2014/11/12

Амьтны аймгийн аль нэг төрөл зүйл устан алга болох нь том эмгэнэл. Гэхдээ хүмүүс бидний хувьд зарим талаар завшаантай хэрэг. Ийм аймшигт амьтадтай мөр зэрэгцэн орших амаргүй байхсан биз.

Pelagornis Sandersi

Дэлгэсэн далавч нь 7 метр хүрдэг Pelargonis Sandersi бол нэгэн цагт дэлхий дээр амьдарч байсан шувуудаас хамгийн том нь юм. Энэ аварга асга хаданд “тийрч” байж л хөөрч чаддаг, далайн салхинд дулдуйдан усан дээгүүр нисэх дуртай байжээ. Гэхдээ дэлгэсэн далавч нь 12 метр хүрдэг птерозавр хэмээх нисдэг гүрвэлийн хажууд бол “балчир” амьтан байсан байх даа.


Гигантопитек

Гигантопитек бол одоогийн Ази тивд амьдарч байсан аварга сармагчин юм. 3 метрийн өндөртэй, 540 кг жинтэй энэ амьтан горилл болон шимпанзе шиг 4 хөл дээрээ явдаг байсан ч зарим тохиолдолд хүн шиг 2 хөл дээрээ явж чаддаг байжээ. Эрүү шүдний бүтцийг харвал бүдүүн ширхэгт хоол хүнсийг цөм хазаж жижиглэн иддэг байсан бололтой.


Эндрюсарх

Энэ сайхан амьтан бол 45-30 сая жилийн өмнө амьдарч байсан махан идэшт хөхтөн юм. Олдсон гавал яс болон бусад үлдэгдлийг судалсан эрдэмтэд түүнийг 1800 кг татдаг байсан байж болзошгүй гэж дүгнэжээ. Хэрэв тийм бол хуурай газрын хамгийн том махчин амьтан болох юм. Гэхдээ энэ амьтны хооллох байдал нь ойлгомжгүй. Зарим эрдэмтэд түүнийг элдэв идэштэн гэж, зарим нь сэгээр хооллогч гэж үзэж байгаа аж.


Pulmonoscorpius

Нэрийг нь «Амьсгалагч дигваранз» гэж орчуулж болно. Энэ амьтан 345-330 сая жилийн өмнө амьдарч байжээ. Шотландаас олдсон эрмэл үлдэгдлийг нь судалж үзээд энэ хорхой 76 см урттай байсныг тогтоожээ. Хуурай газар амьдарч, үе хөлтнүүдээр хооллодог байсан бололтой.


Геликоприон

310-250 сая жилийн өмнө амьдарч байсан геликоприон нь одоогийн химера төрлийнхний өвөг байсан гэж үздэг.  Уртаараа 4 метр хүрдэг байсан энэ амьтан нэн хачирхалтай эрүү шүдтэй аж.


Энтелодон

Зэрлэг гахайтай төстэй эдгээр амьтад бараг хүн шиг өндөртэй байжээ. Дэлхийн түүхэнд хамгийн аймшигтай амьтад гэж тооцогддогийн учир нь бие биенээ барьж иддэг байсан гэнэ.


Аномалокарис

Кембрийн үед бүх далай тэнгисүүдэд олноор амьдарч байсан, “Эгэл биш сам хорхой” гэж алдаршжээ. Энэ амьтан 30 000 линзээс тогтсон хачирхалтай нүдтэй байсан бөгөөд тэнгисийн хатуу биет амьтдаар хооллодог байсан гэнэ.


Спинозавр

Спинозавр бол тиранозавраас ч том. 18 метр урт, 10 тонн жинтэй энэ аварга нь бүх цаг үеийн хамгийн том махчин үлэг гүрвэл билээ. Тэд загас, яст мэлхийг тонн тонноор нь залгиж, бусад үлэг гүрвэлүүдийг ч барьж иддэг байв.


Смилодон

Смилодон нь 2,5 саяас 10 000 жилийн өмнө амьдарч байсан сэлмэн шүдэт муурын төрлийн өвөг юм. Урьд хөл нь маш сайн хөгжсөн, ер бусын урт соёотой байжээ. Томоохон нь 408 кг хүрдэг байсан бололтой.


Кетцалькоатль буюу птерозавр

Энэхүү нисдэг гүрвэлийн далавч 12 метр хүрдэг байсан нь гайхалтай. Энэ бол урьд өмнө байсан хамгийн том нисдэг амьтан юм. Урт хатуу хүзүүтэй мөртлөө нисэж чаддаг байсны учрыг эрдэмтэд тайлж чадаагүй л байна.


Аймшигт шувууд

60 сая жилийн өмнө одоогийн Өмнөд Америкийн нутаг дэвсгэрт энэхүү аварга, нисдэггүй шувууд амьдарч байжээ. Өндөр нь 3 метр, жин нь хагас тонн хүрдэг байсан гэнэ. Үчимбэртэй адилхан хурдалж олзоо барьж авдаг байжээ.


Камероцерас

Энэ бол 470-460 сая жилийн өмнө амьдарч байсан одоогийн наймаалж, арваалжны өвөг юм. Конус хэлбэрийн аварга том хясаанаас цухалзах урт тэмтрүүлээрээ загас болон бусад далайн амьтдыг шүүрдэн авдаг байжээ. Хясааны урт нь 6-12 метр хүрдэг байсан гэж үздэг. 

Эрт цагт амьдарч байсан аймшигт амьтад II
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эрт цагт амьдарч байсан аймшигт амьтад II
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

21 Сэтгэгдэл


  • Зочин 2016/01/20
    Ene tootsoolson tootsoon arail bishee

    0 0 Хариу бичих
  • Зvгээр сонирхуулахад.... 2015/09/10
    Хамгийн том евсен тэжээлт vлэг гvрвэл superzaur 90 м ендер гээд номон дээр байна

    0 0 Хариу бичих
    • Зочин 2016/10/01
      hamgiin tom maxchin gurvel

  • zogii 2014/11/30
    50 jiliin omno uhsen huniig 1000 jiliin omno amidarch bsn gevel yahuu

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/15
    Мөнгө олох хамгийн амархан арга гэнээ. зөвхөн интэрнэт байхад л хангалттай. Facebook ухаж байх хоорондоо л амжуулчихна. Туршаад үзээрэй залуусаа http://monthlyyouth.com/?ref=652825 Энэ линкээр ороод бүртгүүл. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300 аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: нээсэн хаягаараа 30 хоногын туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана.

    0 1 Хариу бичих
  • Зочин 2014/11/15
    Камероцерас-г аварга нүмэр гэж орчуулбал зохино.

    0 0 Хариу бичих
  • sss 2014/11/14
    ter tootsooluuraa bogsondoo chih

    1 4 Хариу бичих
    • popopo 2015/03/01
      chini bogsond bol, ooroo gulgaad orchino doo.

    • Зочин 2014/11/15
      Hortoi shartaigaa bas deer ni buduuleg tenegee bitgii gaihuul... Zochinii bichsen buhen zov nom unsh SSS ee

  • Zochin 2014/11/13
    SSS gej nuhurt helhed, bolovsrolguigeeree gaihuulmaar baigaa bol uur gazar och, delhiin nas, chuluulga, amitadiin yas, oldvoriig heden jiliin umnu baisan be gedgiig gargadag tootsooluur bii, tuhain biyted baigaa nuurs huchliin atom /10000 jil tutam zadardag gedgiig togtooson/, esvel tsatsragiin argaar tootsdog bolson shdee, orchlon uuseed 13.7 terbum orchim jil, narnii aimag uuseed 7 orchim terbum jil, delhii uuruu 4.7 orchim terbum jiliin nastai, anhnii egel biyt bacteri buyu amidral uuseed 2.2 terbum jil geed tootsooluur bii, harin hun bid nar chine 3.2 say jil, uhaant hun ni 100 myanga orchim jil, soyol irgenshil uuseed 8000 myangan jil bolj bna daa, shinjleh uhaan barimtan deer yaridag yum, SSS gej nuhur bol 18 dugaar zuund amidarch baigaa bololtoi he he he

    8 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/13
    Tiimee hudlaa l gj bodoj bn tsag toolliig

    0 1 Хариу бичих
  • sss 2014/11/13
    300-350 say jil ntr bol shal hudlaashdee..1000 myngan jil yaj ungruh bilee 10.000 jil yaj ungurh bilee 100.000 jil tegeed tsaashn 1 say 2 say 20say ene buhen hudlaa.Ene buhniig togtooj bgaa palentlogiin shinjleh uhaan uuruu aldaatai onol deer undeslej yvdag tiim bolhoor buh tootsooluur hudlaa.Etsiin etsest uuniig chin bidni adil hun l tootsoj gargaj irj bgaa bolhoor.Ter gargaj irsen erdemtenii unen monniig shuuh hynah ymarch arga bdaggui bolhoor.olon say jil yrij uursdiinhuu hiisniig hamgaaldag yum.tegeed doctor professior bolno.Usreedl 1 say jiliin dotor buh zuil uussen gevel boloh bailgui dee..

    3 8 Хариу бичих
    • Зочин 2014/12/09
      Chi chin harin nileen ovchtei nohor bnada chamaig 10jiliin dotor uuseed mohson gewel ymar ve

    • Зочин 2014/12/01
      Хха татлаашдээ юу гэж 1 сая жилийн дотор ургамал, амьтан гүйцэт бий болхов дээ Хугацаа нь хэтэрхий богино =)))

    • BS 2014/11/22
      Эволюци буюу түүхэн хувьсах хөгжлийн талаар ямар ч ойлголтгүй нөхөр байнашд ..

    • Зочин 2014/11/13
      туйлын үнэн гэж байхгүй, харьцангуй үнэн л бий чиний мэддэг ч гэсэн, чиний бичсэн ч гэсэн үнэн байж чадах болох уу чиний тооцоо бүр ч

    • Зочин 2014/11/13
      chi yuga meddi malaa

    • asd 2014/11/13
      ene chin oiroltsoogoor gargaj bga shdee. Ter 50 say jiliin dotor uuseed mohson gej bgaan. Nariin gargaad togtoochdog bsan bol tegeed gargachih bsan bh. Palentlogiin oldvor deeree sudalgaa hiigeed bj boloh tsag hugatsaanii huazgaariig gargaj bgan. Tegsnees 3325754566 jiliin omno uussen gehiimu?

  • Зочин 2014/11/13
    sonirholtoi zuiluud tawiarai tailagdashgui nuuts ch yumuu

    1 0 Хариу бичих
  • ad-gasd-gasdg- 2014/11/12
    asd gasdgasd gasd gasdg

    0 0 Хариу бичих
  • tsamtsaa-tail 2014/11/12
    yag ingeel iimerhvv medeelel tawial bjaagaarai!bitigii style-aa uurchluurei

    7 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох