МЭДЭЭ НЭМЭХ  

Өвөг дээдсийн маань дурладаг байсан хачирхалтай спортын төрлүүд

  • 6,628 уншсан
  • 8
  • 2014/01/21

Панкратион

Панкратион нь одоогийн “ дүрэмгүй тулаан”-ны нэг хэлбэр бөгөөд эртний Грект өргөн дэлгэрсэн байжээ. Энэ нь бокс, бөх, гар зодооны холимог юм. Хазаж, мөн нүд сохлож болохгүй гэсэн хоёр дүрэмтэй, бусад бүх зүйлийг зөвшөөрнө. Цаг хязгааргүй, өрсөлдөгчдийн нэг үхэх буюу бууж өгөх хүртэл үргэлжилнэ. Ялагч шууд дараагийн өрсөлдөгчтэй үзэлцэх ба хамгийн сүүлд тэсч үлдсэн нь аварга болно. Зарим үед хэдэн мянган өрсөлдөгч оролцдог энэ тулаан нь тухайн үедээ спортын томоохон үйл явдалд тооцогддог байв.


Загасчдын тулаан

Эрчүүд хоёр хуваагдан завиндаа үсрэн сууцгаагаад хамаг хүчээрээ сэлүүрдэн Нил мөрний дунд очмогц үзүүртэй саваа буюу сэлүүрээр бие биесээ балбаж өгч байгааг төсөөлөөд үз дээ. Энэ цуст спорт Египетэд фараонуудын ноёрхлоос ч өмнө дэлгэрсэн байсан ба тоглогчид руу матар, усны үхэр дайрах нь нэн элбэг байжээ. Хожим нь энэ спорт Грек, Ромд тархсан ба бүр сүүлд Францад дэлгэрсэн боловч арай ч тийм их цус асгаруулаагүй гэдэг.


Навмахия

Орчуулбал “Тэнгисийн тулаан” гэх энэ спорт Ромд дэлгэрсэн байжээ. Дайнд олзлогдогсод болон үхэх ялтангуудыг завинд суулган хиймэл усан санд оруулж хооронд нь тулалдуулдаг байв. Энэ төрлийн бусад тэмцээнүүдээс навмахия хамгийн их үхэл авчирдаг гэдгээрээ алдартай байлаа.

 


Венацио

Венецио тэмцээнд оролцогч боолчууд, араатан амьтад хоёрын хэн нь илүү хувь муутайг хэлэхэд хэцүү юм. Хүн араатан хоёрын тэмцэл Ромчуудын туйлын дуртай зүйл  учир Колизейн нээлтэн дээр 9000 араатныг гаргаж байсан гэдэг. Эдгээр амьтад олноор үхэж үрэгддэг, хүмүүсийг ч бас ийм тавилан хүлээдэг байлаа. Заримдаа хүмүүсийг зэвсэггүй, гар хоосноор  арслан буюу баавгайтай тулалдуулах нь бий. Ингэж Ромын хаад нэг сумаар хоёр туулай буудаж: гэмтнүүдийг цээрлүүлж, ард олныг цэнгүүлдэг байв.


Таягаар зодолдох – нгуни

Өнөөг хүртэл орхигдоогүй байгаа энэ төрлөөр африкийн зулусчууд зэрэг ард түмэн нааддаг. Оролцогч болгон 2 таягтай байх ба нэгийг нь довтлоход, нөгөөг нь хамгаалахад хэрэглэнэ. Хүн үхэх нь цөөн ч ,олон тооны шархтайгаар дэвжээг орхих нь жирийн үзэгдэл бөгөөд үлдсэн сорвиороо ихэд бахархацгаадаг байна. Ялангуяа хуриман дээр бэр хүргэний талууд хоорондоо үзэлцэж шилдгээ тодруулдаг заншилтай ажээ.


Пелота

Энэ тоглоом нь зүлгэн дээрх хоккейтой төсөөтэй бөгөөд ялгаатай нь Мезоамерикчууд шатаж буй шайбыг хэрэглэдэг гэнэ. Сүүлийн үед Мексикийн засгийн газраас спортын энэ төрлийг сэргээх талаар хэлэлцэж байгаа юм байна.

 

 


Өвдөг өшиглөх

Хоёр хүн бие биенээ хүзүүдэж аваад харилцан өвдөг рүүгээ өшиглөлцдөг энэ спорт Англид дэлгэрээд хэдэн зуун жил болж байна. Дээр өгүүлсэн төрлүүд шиг нэн эртнийх биш, тэгээд ч хүн үхэх тохиолдол цөөн гардаг ч гэсэн, тэмцээнд оролцогчдод  том гэгч нь гутал өмсгөөд, янз бүрийн хэмжээтэй алхнуудаар хөл рүү нь цохидог байсныг бодоход энэ спорт манай жагсаалтанд байхаас өөр аргагүй. Өрсөлдөгчөө түрүүлж унагасан нь хожно. Бүр өвдөг өшиглөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж байдаг гэнэ.


Тэмээн дээгүүр харайх

Энэ спорт Йемен улсын нутаг дэвсгэрт оршдог байсан Зараник хэмээх эртний омгийнхноос үүдэлтэй бөгөөд одоо эргээд өргөн тархаж байгаа гэнэ. Оролцогчид аль болох олон тэмээн дээгүүр харайж гарах ёстой юм байна.

 


Пато

Пато бол Аргентины албан ёсны спорт. Пато нь сагсан бөмбөг, поло хоёрын холимог тоглоом юм. Тоглогчид мориор давхиж бөмбөгийг өөрийн талд оруулахыг хичээнэ. Урьд бөмбөгний оронд амьд нугас хэрэглэж, хаалганы оронд жинхэнэ фермүүд байсан ба нугасыг буцааж байранд нь оруулахаар тоглодог байсан аж. Тоглолтын үеэр хутга хэрэглэх нь энүүхэнд байсан ба ер нь нугас үхэх нь гарцаагүй байв. 18-р зууны сүүлээс католик шашинтнууд энэ хүчирхийлэлд дургүйцэж, тоглоомын үеэр амь насаа алдагсдыг оршуулахаас татгалзаж байжээ. Өнөө үед энэ тоглоомонд ямар ч хүчирхийлэл байхгүй.


Бузкаши

Бузкаши бол Афганистаны үндэсний спорт бөгөөд тоглогчид ямааны толгойгүй тулмыг хаалга давуулахаар өрсөлдөцгөөнө. Талибанчууд Афганистаныг захирч байх үедээ энэхүү тоглоомыг ёс суртахуунгүй гэж үзээд хориглож байсан боловч, тэднээс хойш энэ спорт дахин сэргэж одоо мянга мянган хүн оролцдог болжээ. Толгойгүй болсон ямаагаар тоглох нь зэрлэг заншил мэт боловч орчин үеийн олонх спортонд үхсэн амьтдын арьсыг ашигладаг, хэн ч үүнд эвгүйцдэггүйг санаарай.  


Улама

Улама спорт нь одоо ч Төв Америкийн зарим газраар түгээмэл байгаа боловч   Майячуудын зохиосон анхны хувилбар нь дэлхийн хамгийн солиотой спорт болно. Ерөнхийдөө сагсан бөмбөгтэй адил: бөмбөгийг бүслэхийгээрээ түлхэж  хананд тогтоосон цагаригт оруулна. Юу нь болохгүй вэ гэвэл майячууд бөмбөгний оронд хүний гавал ясыг хэрэглэдэг байжээ. Тэд яаж ийм олон гавлын ястай болдог нь ойлгомжгүй боловч, магадгүй, хожигдсоны төлөөс  ч байж болох. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Өвөг дээдсийн маань дурладаг байсан хачирхалтай спортын төрлүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • nata 2014/05/03
    minii uvug deedestei holbootoi geh yum haragdkuu l bn shvv. Uwug deedsiin maani gej baigaag bodohod mongol hun bicheegvi blgvi.

    1 8 Хариу бичих
    • Зочин 2014/07/01
      ингэж анхаарал татна гэдэг хууль нтр байдаг байх

    • Vivamn 2014/07/01
      Манай дэлхийн хүмүүс л гэсэн санаагаар хэлж байгаа нь мэдээж шүү дээ. 5 алхмын цаана харж, уншсан юмныхаа учрыг ойлгож сураач. Арай дэндүү ахар бодолтой, юм мэдэхгүй хүн шиг л байх юм.

    • VIVA 2014/06/10
      hudlaa undserhehee boli

    • Зочин 2014/05/03
      Мал шиг л сэтгэж ярих юм. Хүн төрөлхтөний өвөг дээдсүүдийн хачирхалтай спортууд гэсэн утгатай нийтлэл байгаа биздээ.

  • Зочин 2014/02/02
    sonirholtoi uym

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/01/23
    sonin yum

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/01/21
    Үнэхээр гайхалтай мэдээлэл байна. Zarnet.mn

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох