МЭДЭЭ НЭМЭХ  

Цуст шатар

  • 12,715 уншсан
  • 10
  • 2014/11/12

Түүнийг ухаан мэдрэл муутай, жирийн нэг алуурчин байсан гэж хэлэх аргагүй. Педро маш сайн боловсрол эзэмшсэн, шүтлэгтэй нэгэн байв. Түүнийг бахдан шагшиж, үлгэр жишээ авдаг байсан хүн олон. Иймээс түүнийг 1474 онд Арагоны тэргүүн шүүгчээр томилоо биз. Түүнээс хойш тэр олон, бүр маш олон хүнийг цааш харуулжээ. Тэгэхдээ зүгээр нэг алахгүй, тоглоом хийж бөөнөөр нь хороодог байв.

«Зугаацах»-ын тулд тодорхой тооны нүгэлтнүүд хэрэгтэй. Тэр хүн үнэхээр буруутай эсэх нь огт хамаагүй. Тэгээд хар цагаан хувцас өмсгөж шатрын хөлөг дээр байрлан зогсох газрыг нь зааж өгнө. Хоёр сохор лам энэхүү амьд шатраар нааддаг байж.

Аль нэг тал «идэх» болбол алуурчин гарч ирээд «амьд дүрсийг» хорооно. Хороох арга нь маш харгис, жадлан алах, толгойг нь авах гээд л олон янз. Тоглоом дуусах үед “шатрын хөлөг” цусаар будагдаж, хэлбэр дүрсгүй цогцсуудаар дүүрсэн байх нь мэдээж. Хожсон талын “дүрсийг” өршөөн хэлтрүүлж, суллан тавимаар даа. Үгүй шүү. Эдгээр “азтангууд”-ыг тоглоомын дараа түүдэг рүү илгээнэ. Үүнийгээ «галаар ариусгах» гэдэг байж.

Хамгийн хачирхалтай нь, католик шашныхан Педрог “Золиослогдсон хүн” гэж үздэг. Тэр 1485 онд алуулсан юм байна. Түүгээр ч үл барам, пап лам VII Александр 1661 онд Педрог “Гэгээнтэн” гэж өргөмжилжээ. Алдарт IX Пий түүнийг 1867 онд Хутагтын тоонд оруулсан байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Цуст шатар
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

10 Сэтгэгдэл


  • Зочин 2015/09/24
    ardchilal teheeree heregtei baigaam daa

    0 0 Хариу бичих
  • --- 2015/04/05
    Эрүүл ухаанаа алдцан хүнлэг чанаргүй новш бэ! Мунхаглал олон байх юмаа. гэгээнтэнд өргөмжилсөн гэх шиг. Хүнийг өөрийнхөө оронд тавьж үзэх сэтгэлгээ байхгүйгээс болох юм. Одоо ч харгис, хүн хүнээ гэмтээх нь байсаар байна. Ухамсарлаад, тэр хүний буруу байлаа ч хүний биеийг гэмтээнэ гэдэг бас эмгэнэл шүү. Хүн бүр чухал, адил тэгш гэдгийг л санаж явмаар байгаа юм.

    1 1 Хариу бичих
  • Mr-Holmes 2014/12/03
    Gegeenten gej zaralsan l gene shuu. Uhsen nohoin otsgor, yamr yumaaraa gegeertsiin..

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/01
    Муусайн католикчууд энэ байтугай хийсэн шүү дээ. Хүмүүсийг буруу номтон гэж олон янзаар тахил өргөх маягаар хороодог байсан. Ямар 9 улс билээ биз, мөхөөж тэндхийн олон сая гэмгүй хүмүүсийг загалмайгаар шарж, няцалж, мориор 4 мөчийг нь тасдаж, цовдолж, шорлож гээд л олон гаж аргаар хөнөөдөг байлаа! Ер нь бол ганц католик ч гэлтгүй бүхий л шашнууд хяддаг байлаа

    5 0 Хариу бичих
  • kkkkk 2014/12/01
    shashnii tuuh bol mash hargis bsiimaa dundad zuund bol

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/26
    mongolchuud buduuleg baisan uu hugshin evrop buduuleg baisan uu gedeg bas l sonirholtoi sedev shuu

    9 0 Хариу бичих
  • Anichrist 2014/11/16
    yadag huvhai har gaj donton be

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/13
    Гаж юм аа

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/13
    yamar aimar yum be ene chin odoo

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/12
    aimshigtai

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох