МЭДЭЭ НЭМЭХ  

Airsoft спортын тухай

  • 812 уншсан
  • 0
  • 2014/11/12

Airsoft спорт нь байлдааны зэвсгийн хуулбараар хуванцар үрлэн сум /BBсум/ ашигладаг спорт юм. Энэхүү спорт нь олон нийтэд өрсөлдөөнт тоглоом болон цэргийн сургуулалт, бай буудах, чөлөөт цагаа зугаатай өнгөрөөх тоглоом болон дэлгэрч байна.
Энэ спорт нь анх 1970 онд Японд үүссэн бөгөөд 1980-аад оноос Америкт дэлгэрснээр дэлхий нийтэд түгжээ. Уг буу нь электроноор болон газаар ажилладаг. Ихэвчлэн винтовууд нь электрон гар буунууд нь газ тэжээлтэй, 6мм-ийн калибртай ба пүдрэн болон хуванцар сумтай байдаг.
Airsoft бууны сум нь ойролцоогоор 180м/с хурдтайгаар 75м-ийн алсад тусдаг. Сумны хувьд хуванцар сум нь бай буудахад харин пүдрэн сум нь хоорондоо буудалцахад зориулагдсан байдаг. Та бүхэн пүдрэн сумаар хоорондоо буудалцана гэхээр Paintball гэж бодож магад. Airsoft-ийн Paintball-аас ялгагдах гол онцлог нь:
Буу нь төрөл бүрийн байлдааны бодит загварын хуулбар, галын системтэй, хагас задаргаа ордогоороо хичээллэж байгаа хүнд зэвсэгтэй харьцах анхан шатны мэдлэг олгодог. Airsoft буу нь жирийн гар буунаас эхлээд хүнд автомат, гранат шидэгч хүртэл байдаг. Харин Paintball нь тийм биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа байх. Нөхөр дарга нарт хандаж хэлэхэд уг стортыг монголд хөгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчинг янзалж өгнө үү. Гадаадад уг Airsoft бууг худалдаалахад чөлөөтэй байдаг. Гэтэл манайд галт зэвсэг эсвэл спортын тоглоом болохыг мэддэггүй. Үүнийг хуулиар ялгаж салгаж өгч уг спортыг залуучуудын дунд дэлгэрүүлж цэрэгт явах хүсэл зоргийг нь улам бадраах нь зүйтэй гэж бодно.

Улс орон бүрт айрсофтийн холбоо байдаг

Airsoft спортын тухай

Монгол оронд ч гэсэн айрсофтийн спорт дэлгэрч холбоо байгуулж байнга үйл ажиллагаа явуулдаг байна

Айрсофт нь багийн спорт юм

Airsoft спортын тухай

Бидний хойд хөрш оросууд бол энэ спортын хамгийн шилдэг нь билээ

Айрсофтийн буунууд

Airsoft спортын тухай

Мэдээж буунууд ориг хувилбартайгаа адилхан жин хэлбэр хэмжээтэй байдаг

Эх сурвалж: http://airsoftdotmn.blogspot.com/
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Airsoft спортын тухай
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох