МЭДЭЭ НЭМЭХ  

Тэнгэрээс унасан санаанд оромгүй зүйлс

  • 7,013 уншсан
  • 3
  • 2014/03/03

Тэнгэрээс бороо, цас, мөндөр, шамарга ордог, хааяа солир буудаг гэж бид мэднэ. Гэхдээ огт санаанд оромгүй зүйл унаж ирсэн тохиолдол бас байдаг юм байна. Жишээ нь:

Хуурай сүү

Өмнөд Каролина мужийн Честер хотод сүүн бороо орох нь хэвийн үзэгдэл болжээ. Учир нь хотоос холгүйхэн «Cremora» кофены сүү үйлдвэрлэдэг завод байдаг ба энэ заводын яндангийн систем нь асуудалтай юм байна. Уг систем блоклогдсон үед хуурай сүүн үүл агаарт хөөрч цас борооны устай холилдон доош буудаг ажээ.


Гольфийн бөмбөг

Иймэрхүү бороо гольф сонирхогчдын хувьд таатай зүйл байх биз. Тайлбар нь тун энгийн.  Гольфийн талбайн хажууд байх цөөрмийн усыг хар салхи хийсгэн аваачсан бололтой. Шуурга намдсаны дараа олон жилийн турш цөөрөмд унасан бөмбөгнүүд устай хамт өөр нэгэн газар бороо болон орсон нь тэр байжээ. 


Аалзнууд

Хар дарсан зүүд мэт, эсвэл аймшгийн кинонд гардаг шиг энэ явдал үнэхээр Санто-Антонио-да-Платины Эрик Райс гэдэг хүнтэй тохиолджээ. Райс өөрөө зурагтын операторчин байсан тул энэ явдлыг камерт бичиж авсан байна. Энэ нь модны мөчрөөс унжиж тороо хэрж байдаг Anelosimus Eximius төрлийн аалз байсан ба хүчтэй салхи торыг нь урж тасдсанаас аалзнууд доош унасан гэж үзэж байгаа юм байна.


Хүний цогцос

Зогсоолдоо байсан машиных нь урд цонхон дээр хүний цогцос унахад 8 сартай хүүгийнхээ хамт тайван амгалан сууж байсан Сан-Диегогийн Мэри Фуллер хичнээн их цочирдсон болохыг төсөөлөөд үз дээ. Энэ нь агаарт мөргөлдсөн 2 онгоцны хохирогчдын нэгний нь цогцос болохыг хожим нотолжээ. Тухайн үед энэ сүйрлийн улмаас 144 хүний амь эрсэдсэн гэдэг.


Үнээ

Японы хэсэг залуучууд загасчилж байтал гэнэт тэнгэрээс үнээ унаж завийг нь живүүлсэн тохиолдол гарчээ. Залуусын ярианд нэг ч хүн итгээгүй гэнэ. Хэдэн 7 хоногийн дараа Оросын ВВС сувгаар нэгэн хачирхалтай мэдээг дамжуулсан нь өнөөх үнээтэй холбоотой байж. Тэр үнээг агаараар зөөвөрлөж явтал үнээ айсандаа ч тэр үү, тонгочин онгоцонд аюул учруулсан тул хаяхаас өөр аргагүй болж дээрх явдал гарчээ.


Мэлхийнүүд

Шашны үүднээс энэ нь муу ёрыг зөгнөдөг гэх боловч, шинжлэх ухааны тайлбар бас бий. Мэлхийнүүдийн амьдардаг усан сангийн орчимд үүссэн торнадо салхи устай цуг мэлхийнүүдийг сорон авдаг байна. Салхи намдахад амьтад доош унаж мэлхийн бороо орно.


Мах

Аллен Краучийн хашаанд гаднаас нь харвал үхрийн мах шиг зүйлээр бороо оржээ. Нутгийн зарим нэг зоригтнууд амсаж үзээд ангийн мах болохыг нь баталж байлаа. Судалгаагаар адууны мах болох нь тогтоогджээ. Шинэ тивд өргөн тархсан махчин шувуудын нэг болох турк тас нь хэтрүүлэн зооглосныхоо дараа нисэж байхдаа бөөлждөг араншинтай бөгөөд энэ удаа айлын хашаанд учрал таарсан санж.


Өт хорхой

Өтөөр бороо орсон 2 тохиолдол түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Нэг нь Их Британийн Галашилс академийн дээр орсон гэдэг. Нөгөө нь АНУ-д Луизиана мужийн Дженнингс хотод орсон байна. Эхний тохиолдлын шалтгааныг олж чадаагүй өнгөрсөн гэдэг бол 2 дахь  “хэргийн эзнээр ” торнадо хар салхи тодроод байгаа гэнэ.


Мөнгө

Мөнгөөр бороо ороосой гэж хүн бүр л хүсдэг байх. Харин Францын Бурже хотын оршин суугчдын дээрээс франкаар, Чикаго хотын дээрээс доллараар бороо орсон тул энэ 2 хотын хүмүүс ховорхон азтангууд болж таарлаа. Иймэрхүү тохиолдол 1968, 1975 онуудад Англид болж байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.


Цус

Колумбийн Ла-Сьерра-Чоко хотын иргэд тэнгэрээс цусан бороо орохыг харж аймшигт автжээ. Энэ нь үнэхээр цус болохыг судалгаагаар баталсан бөгөөд нутгийн лам нар нүгэлтнүүд гэсгээл амсах цаг ирлээ хэмээн үзэж, тэднийг амьдралаа өөрчилж буяны мөр хөөхийг уриалсан байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Тэнгэрээс унасан санаанд оромгүй зүйлс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2014/11/04
    шааааааа

    0 0 Хариу бичих
  • reader 2014/09/06
    tsusan boroo yagaad ordg bnaa?

    0 0 Хариу бичих
  • zochin bnoo 2014/04/19
    zevuun naasn

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох