МЭДЭЭ НЭМЭХ  

Facebook messenger хэрэглэгчийн зөвшөөрөлгүй хувийн мэдээлэл дамжуулдаг

  • 2,154 уншсан
  • 4
  • 2014/11/12

Бусад ухаалаг утасны эппликейшний адил дээрх мессенжер программ нь ч гэсэн татаж авахаас өмнө тодорхой нөхцлийг зөвшөөрөхийг шаарддаг юм. Гэтэл хүмүүсийн ихэнх нь эл нөхцөл болзлыг уншиж танилцалгүй шууд “Хүлээн зөвшөөрөв” гэсэн товчийг дардаг нь алдаа юм. Хэрэв та анзааргатай байхгүй л бол өөрийнхөө хувийн бүх мэдээллийг ногоон гэрлээр бусдад задаллаа л гэсэн үг аж.

Ингээд Фэйсбүүк Мессенжерийн хэрэглэгчийн нөхцлийн зарим булхайтай заалтаас танилцуулая:

  • — Фэйсбүүк Мессенжер нь сүлжээний холболтыг өөрчилж болно.
  • — Фэйсбүүк Мессенжер нь хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр гар утасны дугаар руу дуудлага хийж, зурвас илгээж болно.
  • — Фэйсбүүк Мессенжер нь хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр утасны чихэвчээр дамжуулан дурын цагт аудио бичлэг хийж болно.
  • — Фэйсбүүк Мессенжер нь хэрэглэгчийн зөвшөөрлийг авалгүйгээр гар утасны камерийг ашиглан дурын үед зураг дарж, бичлэг хийж болно.
  • — Фэйсбүүк Мессенжер нь хэрэглэгчийн хийсэн бүхий л дуудлагыг бүртгэж, бичлэг хийж болно.
  • — Фэйсбүүк Мессенжер нь хэрэглэгчийн гар утасны дугаарын бүртгэлд нэвтэрч дурын үед болон давтамжит хугацаанд сонгосон дугаарууд руу дуудлага хийж болно.
  • — Фэйсбүүк Мессенжер нь хэрэглэгчийн мэдээллийг хүлээн авч гурав дахь этгээдэд дамжуулж болно.
  • — Фэйсбүүк Мессенжер нь утасны тодорхой хэсгүүдэд нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэл авч хэрэглэгчийн гар утсыг бүртгэхээс гадна дуудлага хийх үед бичлэг хийж болно.
  • — Фэйсбүүк Мессенжер нь таны гар утсан дахь дансны мэдээллэр дамжуулан бүхий л эппликейшнд нэвтэрч болно.

Энэ нь товчхондоо бол таны бүхий л мэдээллийг Фэйсбүүкийн серверт бүртгэн авч боловсруулахаас гадна гурав дахь этгээдэд шилжүүлэх эрх нь мессенжер эппликейшнийг суулгаснаас хойш нээлттэй болно гэсэн үг юм. Хэрэв энэ эрсдлээс өөрийгөө хамгаалъя гэж бодож байгаа бол эл программыг татаж авахгүй байхад л хангалттай аж.

Эх сурвалж: http://mongolnews.mn/1dah
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Facebook messenger хэрэглэгчийн зөвшөөрөлгүй хувийн мэдээлэл дамжуулдаг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • bi 2014/12/16
    shaardaad baiwal messengeree udtgaad draa ni facebookee ustgaj bgd dahij tathaar shaardhaa bolichihno

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/12
    za ene ch magadgui shuu

    0 0 Хариу бичих
  • hun 2014/11/12
    tgd eniig buur zaawal tataj awahiig shaardaad bdg shd

    0 0 Хариу бичих
    • hun-bish 2014/11/18
      xarin tegeed baidag shde... :O


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох