МЭДЭЭ НЭМЭХ  

Говийн зэрэглээ киноны таагүй зүйлсын талаар

  • 44,004 уншсан
  • 18
  • 2014/11/25

Монголчуудын дунд хээр хөдөө явж байхдаа шинжлэх ухаанаар тайлбарлаж боломгүй зүйлстэй таарсан маш олон тохиолдлууд байдаг.Тэдгээрийн ихэнх нь сүнс чөтгөртэй холбоотой тайлбарлагддаг
Тухайн киноны зарим зургийг Дундговь аймгийн нутагт авчээ. Зуны дэлгэр цаг байсан тул зураг авалт зугаатай, цэнгэлтэй байсан нь мэдээж. Амрахдаа амарч, айрагдсан шигээ байжээ. Нэг өдөр багийн ч бил үү, сумын ч бил үү бага шиг баяр тохиожээ. Киноныхон ч амарсан байна. Анчлах нь анчилж, айрагдаж, архидах нь айрагдаж, архидсан юм байх. Тал тал тийшээ таран одоцгоожээ. УДЭТ-ын найруулагч, жүжигчин Доржсамбуу тэргүүтэй жүжигчид Их газрын чулуу хэмээх байгалийн сайхан цогцолсон үзэсгэлэнт газар үзэхээр явцгаажээ. Баяр л тохиосон хойно хорхог боодог, балгах дарвих юм гаралгүй яах вэ. Ингэсхийгээд давхиж байтал ээрэм талын дунд ганц гэр цайвалзан харагдсан байна.Талын зүйлс алган дээр мэт харагддаг болохоор юу гэж андуурах билээ. Цангаа тайлж цай уухаар зам хазайсан нь ойлгомжтой. Яваад очвол хонь малын хотгүй юм гэнэ. Малгүй айл бас байдгаа хэмээлцээд буужээ. Гэрээс нэгэн эр гарч ирээд хар, цагаан дуугүй орохыг дохисон гэдэг. Гэрт ороод эрэмбээрээ суувал говийн байдаг л нэг бор хүүхэн халуун цай самарч зогсчээ. Хар халуунд халуун цай яаж ууна даа гэсэн шүү юм бодоцгоож суутал цай ч болж хүн бүрт аягалан барьсан байна. Ёсыг бодон авч амсвал саяхан тогоондоо дэргэж байсан халуун цай цэл хүйтэн болчихсон байж.

Говийн зэрэглээ киноны таагүй зүйлсын талаар

Туршлагагүй залуу хүмүүс явсан учраас уучихаад Ямар сонин юм бэ гэж дотроо бодоцгоон гараад давхицгаажээ.Машиндаа суугаад элдвийг ярин, болсон явдлыг гайхан хөөрөлдөх зуур ард сууж явсан жүжигчин, талийгаач Оюунцэцэг Хүүе, нөгөө айл алга болчихож гэжээ.

Говийн зэрэглээ киноны таагүй зүйлсын талаар

Эргээд хартал үнэхээр харагдсангүй гэнэ. Бид холдоогүй, тэгээд ч талын айл хаачих билээ гээд буцаж давхин хайгаад олдоогүй юм гэнэ билээ. Тэгээд хэрэг бишидсэнийг мэдээд Их газрын чулуугаа ч орхин буцсан бөгөөд хамаагүй юм ярьж, цуу тарааж болдоггүй үе байсан учраас тэгсхийгээд хүссэн ч, эс хүссэн ч мартахаас аргагүй болжээ. Киноны зураг авалт дуусч жүжигчид хотдоо ирээд бүгд ижил өвчнөөр уван цуван нас барсныг одоо ч ярьдаг шүү дээ. Ингэж манай хоёр ч лут авьяастан болох дээрх хоёр жүжигчин хийж бүтээх ид насандаа хорвоог орхисон түүхтэй. .

Эх сурвалж: www.horiotoi.org
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Говийн зэрэглээ киноны таагүй зүйлсын талаар
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

18 Сэтгэгдэл


  • Зочин 2015/11/16
    Ene vnher bolson ywdal gesen shvv heer hodoo ywj bgaa hvmvvs gadna malin hashaa buurgvi bolood tvleh tvleeni buurgvi aild orj boldgvi ym genlee shvv

    3 1 Хариу бичих
  • a 2015/11/16
    Ygd daldiin yumiig zarim ni uguisgeed bdin.hezee neg udur uurt chin negvyumtohioldoj bj oilgono do

    0 0 Хариу бичих
  • Amartuv Amaraa 2015/04/22
    Худлаа хуцах шиг болох юмаа даа. Наад кинонич нь ерөнхий найруулагч, бусад хүмүүс амьд байхад

    0 12 Хариу бичих
    • Зочин 2015/12/10
      ingej yrij bolkue chi ingej yrival shorond orno

  • Oyun Oyu 2015/04/22
    Ene kino uur nertei bsan gesen ene ywdlaas gowiin zereglee gej solison gej sonsoj bsn

    1 1 Хариу бичих
  • Зочин 2015/01/26
    ene uneher bolson yavdal hodoo heer ih l yum tohiolddog shude muu muuhai erchim tend bdag hoino

    3 2 Хариу бичих
  • - 2014/12/27
    энэ бол яах ч аргагүй үнэн түүх шдээ

    7 1 Хариу бичих
  • sara 2014/12/03
    Bi dundgovih ,ene luus gedeg sumand zurag avalt hiigdsen kino, yun baynhongor ve yu ch medhgui bj bultreh yma zarim n, ene yvdlin talar sonsogui hun barag ugui biz unen l bh gj boddog shu

    10 0 Хариу бичих
  • rokit 2014/12/02
    Mashinii jolooch n aild oroogui gdg odoo bas amidardg . Bolson ywdliin talaar TV.eer yrij baiihiig sonsoj bsan

    13 0 Хариу бичих
  • htamir 2014/12/02
    za ene-g mash olon udaa sonsoj bnaa sonshoor hvmvvs vnen meteer yrih n elbeg tohioldno vneher bsn baij magadgvi thde itgeh itgehgvi n unshigchddiin n l songolt shvdee mini bodloor iimerhvv ym bolj bsn gedegt neeh itgedgvie !

    6 0 Хариу бичих
  • maral 2014/12/01
    энэ үнэн байхаа үнэн гэж хүн болгон л ярьдаг жолооч нь тэр цайнаас угаагүй машиндаа байсан одоо амьд гэж сонссон тэр хүнээс үнэхээр үнэн үү гэдэгиййг нь тодруулах юмсан

    5 1 Хариу бичих
    • Зочин 2014/12/02
      Жолооч нь амьд манай хүргэн ахын аав нь одоог хүртэл амьд байгаа.Энэ явдалыг үнэн гэсээн

  • Зочин 2014/11/30
    Shaal hudlaa geseen

    2 12 Хариу бичих
  • Зочин 2014/11/29
    Баянхонгор аймгийн говийн суманд зураг авсан гэсээн. Би нутгийн хөгшинтэй уулзаж байхад тэгж хэлж байсан

    2 4 Хариу бичих
    • Haha 2014/12/09
      Hudalch er we

  • zaya 2014/11/29
    Unen gj yritsgaadgiin ble.aimshigtai shuu

    1 1 Хариу бичих
  • Зочин 2014/11/29
    Үнэхээо энэ кинонд тоглосон болон оролцсон ихэнх хүнд муу зүйл болсон гэдэг. Гэхдээ дээрх явдал болсон эсэхийг хэн мэдлээ

    2 0 Хариу бичих
    • Зочин 2014/11/30
      chi ch yugaa medeh ve dee!


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох