М.Энхболд: УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг ирэх мягмар гарагт хэлэлцэх бололцоотой

Н.Марал

2019-01-25 11:08:58

alternative title

Улсын Их Хурлын дарга М.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр " Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг чөлөөлөх талаар УИХ-ын дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал шийдэгдэж, өнөөдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна. Сая 20 минутын өмнө УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан, УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хүсэлт тавьсан тогтоолын төслийг өргөн барилаа.. Миний бие тус төслийг хүлээж аваад 20 минут болж байна.

Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх дэгтэй. Энэ нь УИХ-ын Даргын зөвлөл хуралдаж байж яаралтай горимоор хэлэлцэх журамтай. Захирамж гарч байж шийдэгдэх ёстой. 

Энэ асуудал хэрхэн яаж хэлэлцэх талаар 13:00 цагт УИХ-ын Даргын зөвлөл хуралдаж эцсийн шийдвэрээ гаргана. Энэ асуудлыг өргөн барихтай холбогдуулж би УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны даргатай санал солилцсон. Өнөөдрөөс хойш хамгийн наад талдаа чуулганыг ирэх Мягмар гарагт хийх бололцоотой байгаа.  Ингээд өнөөдөр 13 цагаас энэ асуудлыг хэлэлцэнэ.  Хууль хэдийгээр өнөөдөр хэрэгжиж эхэлж байгаа ч 29-ний гэсэн тодорхой шалтгаан байна.

Хуулийг хэрэглэх явдал бол дэгийн тухай хуульд заагдсаны дагуу Төрийн мэдээлэл сэтгүүлд мэдэгдсэнээр хэрэгжин гэсэн заалттай. УИХ-ын гарсан шийдвэрийг хэвлэдэг төрийн мэдээлэл сэтгүүлийг хэвлэлийн байгууллагад өгсөн, 28-ний Даваа гарагт сэтгүүл хэвлэгдэнэ.

Нөгөө талаас тус асуудлыг хэлэлцэхэд энэ долоо хоногийн хуваарьт ороогүй тул энэ долоо хоногт хуралдвал дэгийг зөрчиж байна гэсэн үг.

Ямар ч байсан удахгүй болох  Цагаан сарын өмнө УИХ-ын шинэ даргатай болж, Төрийн гурван өндөрлөг ард түмэнтэйгээ мэндээ мэдэлцэх нь зөв байхаа." гэлээ. 

  • Хуваалцах:

Сэтгэгдэл