Ерөнхий сайд олон нийтийн эргэлзээ төрүүлсэн хэргүүдийy бодит үнэнийг тогтоохыг үүрэг болголоо

Н.Марал

2019-01-25 11:56:32

alternative title

  Сүүлийн үед цаг бусаар амиа алдсан иргэдийн ар гэрийнхнээс болон олон нийтийн зүгээс хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд эргэлзэж, улмаар тэдгээрт итгэл алдрах байдал цөөнгүй ажиглагдах боллоо. Өмнө нь ч ийм асуудал нийгмийн бухимдлыг төрүүлж байсныг бид мэднэ.

  Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр ийм асуудлуудыг тусгайлан анхаарч, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, туслахыг иргэд хүсэж байна.

  Иймд Монгол Улсын иргэн амь насаа алдсан тохиолдол бүрийг нухацтай шалгаж, үнэн зөвийг тогтоож, шуурхай шийдвэрлэж, шалгах шаардлагатай. Нөгөө талаас иргэний хардах эрхийг хүндэтгэж, эргэлзээг нь тайлж, хуулийн хүрээнд олон нийтэд болон ар гэрийнхэнд нь үнэн зөвөөр мэдээлэх ёстой.

  Та бүхнийг хуулийн дагуу шуурхай ажиллаж, олон нийтийн эргэлзээ төрүүлсэн хэргүүдийг дахин нягталж, хэргийн бодит үнэнийг тогтоож, үндэслэлтэй мэдээллийг олон нийтэд хүргэж ажиллахыг үүрэг болгож байна.

  Хууль хүчний байгууллага зөвхөн хуулийн хүрээнд үнэнч, шударгаар ажиллах ёстойг дахин анхааруулья.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл