МЭДЭЭ НЭМЭХ  

Халзан байхын давуу талууд

  • 6,631 уншсан
  • 10
  • 2014/11/13

Алдартай жүжигчид зарим дүрээ бүтээхийн тулд яагаад үсээ хусуулдаг гэж бодож байна? Илүү “чанга” эр болж харагдахын тулд. Халзан эрчүүд үнэхээр сүрлэг бас хүндлэл хүлээм харагддаг гэнэ. Ер нь халзан толгой эр хүнд догь имидж бүрдүүлэхээс гадна тодорхой давуу талуудтай ажээ.

Толгойноос нь "уур савсдаг"

Халзан байхын давуу талууд

Халзан толгой орчны агаараас илүү халуун байвал уур савсуулж эхэлдэг. Энэ үед түүнтэй тэрсэлдэх нэгээхэн ч хүн гарахгүй гэдэгт итгээрэй. Бас харахад ч сүртэй.

Булчин шөрмөс илүү тодорч харагдана

Халзан байхын давуу талууд

Бодибилдингийн тамирчдын ихэнх нь халзан байдгийг анзаарч харж байсан уу? Өрвийсөн үс биеийн овор хэмжээг багасгаж харагдуулдаг учраас тэр. Үсээ хусуулахад булчин тодорч ирдэг. Жич: гэхдээ спортоор хичээллэх нь чухал шүү.

Цаг хугацаа хэмнэнэ

Халзан байхын давуу талууд

Урт өтгөн үстэй эрчүүд өглөөний олон ажлын хажуугаар үсээ самнаж арчлах гэж бөөн асуудал бий. Халзан толгойтнуудад тийм зовлон байхгүй, сэрмэгц бусад ажлаа амжуулж болно. Усанд орсны дараа хэлбэртэй хатаах гэж зүдрэх шаардлагагүй, арчаад л гараад явчихна.

Ямар ч малгай зохино

Халзан байхын давуу талууд

Их үстэй толгойд малгай тавих хэцүү шүү дээ. Эсвэл хав бариад л, эсвэл хажуу тийш гулгаж явчихаад л. Харин халзан толгойд таарсан ямар ч малгай маш сайхан сууж өгдөг.

Халзан толгой + сахал = маш зохимжтой хослол

Халзан байхын давуу талууд

Сүүлийн үед модонд ороод байгаа хандлага. Жинхэнэ “чанга эр” шиг харагдахыг хүсвэл сахлаа ургуул, үсээ хус! Янзтай харагдах болно.

Мөнгө хэмнэнэ

Халзан байхын давуу талууд

Шампунь, ангижруулагч, гель гээд л хэмнэх зүйл зөндөө. Үсчинд ч гэсэн “халзан” засалт хамаагүй хямдхан байдаг.

Илүү ухаантай, догь харагдана.

Халзан байхын давуу талууд

Ямар хүмүүс голдуу халзан байдаг билээ? Зүйтэй, нас тогтсон эрчүүд. Харин залуу хүн, нас тогтсон эр хоёрын хэн нь илүү ухаантай билээ? Мэдээж. Халзан толгой буурьтай, ухаалаг төрхийг бүрдүүлдэг ажээ. Наснаасаа ахимаг харагдаж байна гэж хэлж магадгүй, гэхдээ энэ нь чиний ухаалаг төрхөнд дарагдаж, жижгэрсэн хүний үг юм.

Үс унахаас айх явдалгүй

Халзан байхын давуу талууд

Хэт шингэн үстэй хүмүүс хамгийн үзэмж муутай харагддагийг бүгд мэднэ. Тэгэхээр үс чинь унах шинжтэй болбол зүгээр л хусаад хаячих. Тэгээд ямар ч асуудал байхгүй болно.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Халзан байхын давуу талууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

10 Сэтгэгдэл


  • zochin 2015/08/16
    nadad ugaasaa l yagaad ch ium medehgui halzan erchuud l er hun shig haragddag baisan. nuhur maani ch halzan, zaluugaasaa halzarch ehelsen ih goe haragdaj ehelsen.

    0 1 Хариу бичих
  • batuk 2015/02/08
    uneheer halzan bolmoor l bn daanch asia humuust zohidogguimaa xaxa

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/21
    Үсээ хусуулахаар ердөө ч зохидоггүй хүн бас бнаа бн

    3 0 Хариу бичих
  • zochin 2014/11/18
    hun hunii nud ih oor baih yumaa, nadad iim eregteichuud neeh yadtsan haragdaad bdiin, durgui

    1 0 Хариу бичих
  • halzan 2014/11/18
    Bi halzan

    1 0 Хариу бичих
    • kk 2015/01/06
      bi ch halzan.

  • Зочин 2014/11/17
    Үсээ хусахаас угаасаа хурдан ургаад байдаг юм

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/13
    ha ha ha ustei er hun hereggui bolj bgaa yum bishuu er hund bh shinj chanar halzand ni arai ih bh shig

    2 0 Хариу бичих
  • kk 2014/11/13
    Heregtei medeelel bna

    1 0 Хариу бичих
  • goy2 2014/11/13
    hahah

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох