Н.Төгсцогт 11 дэх удаагийн ялалтаа байгуулж, дэлхийн аваргын төлөө​ тулалдах эрхтэй боллоо

Н.Марал

2019-01-28 10:14:11

alternative title

IBO Холбооны хөнгөн жингийн аваргын бүсийн төлөөх тоглолт маш ширүүн өрнөж 12 раундын дараа  манай тамирчин МУГТ Н.Төгсцогт шүүгчдийн оноогоор ялалт байгууллаа.  

МУГТ Н.Төгсцогт Доминиканы боскчин Клаудио Марреротой 12 үе тулалдаж, тоглолтын турш довтолж, оновчтой цохилтуудыг хийгээд байсан юм. Үүний үр дүнд тэрбээр  IBO холбооны 57.2 кг жингийн дэлхийн аварга цолыг эзэмшиж, цааш WBC холбооны дэлхийн аварга цол, бүсийн төлөө тулалдах эрхтэй болоод байна.

Ийнхүү KING TUG Н.Төгсцогт 11 дэх удаагийн ялалтаа байгуулж, дэлхийн аваргын төлөө​ тулалдах эрхтэй боллоо. 

  • Хуваалцах:

Сэтгэгдэл