Тасалбар шаглаж зарахаас сэргийлж нэг хүнд хоёроос дээш тасалбар зарахгүй байгаа

Н.Марал

2019-01-28 12:09:43

alternative title

"Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Сар шинийн барилдаан "Буянт-Ухаа Спортын ордон"-д зохион байгуулагдах тов эцсийн байдлаар гарсныг Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

Сар шинийн барилдаанд 256 бөх барилдах бөгөөд хоёрдугаар сарын 4-ний өдрийн буюу битүүний өдрийн 12:00 цагт эхэлнэ. 

Барилдааны тасалбар 10,000 төгрөгийн үнэтэйгээр энэ сарын 26-ны өдрөөс худалдаалагдаж эхэлсэн бөгөөд билетийн касс өдөр бүрийн 10:00-19:00 цагийн хооронд ажиллаж байгаа гэнэ."Буянт-Ухаа Спортын ордон" 5,000 хүний суудалтайгаас өнөөдрийн байдлаар 2,000 орчим тасалбар зарагдаад байгаа талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээллээ. 

Тасалбар шаглаж зарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хоёроос дээш тасалбар зарахгүй байгаа аж. Тасалбар худалдан авахаар ирэх гэж буй иргэдэд иргэний үнэмлэхтэйгээ ирэх шаардлагатайг анхааруулж байна.   

  • Хуваалцах:

Сэтгэгдэл