МЭДЭЭ НЭМЭХ  

“Морины хүч” гэдэг хэмжигдэхүүн яаж үүссэн бэ?

  • 11,597 уншсан
  • 1
  • 2014/11/13

Морь олон янз: хар, цагаан, хүрэн гээд л... Бас ачааны, уналгын, уралдааны гэж ялгагдана. Ер нь энэ адгууснаас гардаг хүчийг тооцож үзвэл, нэг морь маш богино хугацаанд, (түр зуур) 10 гаруй морины хүчийг гаргах чадалтай гэнэ. Итгэмээргүй сонсогдож байгаа биз? Харин ердийн хэмнэлээр ажиллаж байхдаа нэг морь нэг л морины хүчийг гаргалгүй яахав.

Ингэтэл яагаад заавал “морины хүч”-ийг хүчний хэмжилтийн нэгж болгон авсан юм бол? Энэ нь хир зэрэг их хүч юм бэ?

Уурын машиныг зохион бүтээсэн Жеймс Уатт (1736–1819) гэгч англи эр анх энэ санааг бий болгожээ. Тэрээр өөрийнх нь шинэ бүтээл олон морьдыг орлохуйц хүчтэй гэдгийг олон нийтэд батлан харуулах шаардлагатай болж л дээ. Үүний тулд нэг морь, нэгж хугацаанд хэдий хир ажил хийж чадахыг хэмжих шаардлагатай болсон байна. Тэрээр нүүрсний уурхайд хийсэн ажиглалт судалгаан дээрээ үндэслэн дундаж чадалтай нэг морь уурхайгаас 75 кг ачааг 1м/сек хурдтайгаар зөөж чаддаг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Гэхдээ ийм хэмжилт нь маш олон янзын морины хүчийг гаргаж ирсэн нь ойлгомжтой. Үр дүнд нь тогооны, татварын, цахилгааны, усны, метрийн тэр ч байтугай британы гэсэн морины хүчнүүд бий болжээ.

Эцэст нь, 1960 онд л энэ “адуун сүрэг”-ийн учрыг олж цэгцэлсэн байна. Жин хэмжүүрийн XI Ерөнхий хуралдаанаар Олон улсын хэмжүүрийн нэгдсэн систем СИ (SI)-г баталжээ. Энэ систем дэх  чадлын нэгжийг Жеймс Уаттын дурсгалд зориулан ватт гэж нэрлэхээр болсон байна. Ингэхлээр морины хүч гэдэг маань хүчний нэгж биш, чадлын хэмжүүр юм байна

1 м.х. = 75 кгс.м/с = 0,736 кВт.=736 Вт

1 Вт=107 эрг/с=0,102 кгс . м/с=1,36 . 10-3 м.х. 

“Морины хүч” гэдэг хэмжигдэхүүн яаж үүссэн бэ?
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
“Морины хүч” гэдэг хэмжигдэхүүн яаж үүссэн бэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2014/11/18
    nice

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох