МЭДЭЭ НЭМЭХ  

Киноны ертөнцөд хувьсгал хийсэн тусгай эффекттэй 10 кино

  • 6,413 уншсан
  • 7
  • 2014/11/14

Өнөөдөр бид зүгээр нэг попкорн тэвэрч, 3D шил зүүж байгаад кино үзэхээ больжээ. Бид кинондоо ордог, супер баатруудтай цуг нисдэг, харь гарагийн гайхалтай ертөнцөөр зугаалдаг, ирээдүйд очдог болсон байна. Киног бүтээгчид ид шидийг үзүүлдэг болж. «Яаж ингэж хийж чадаж байнаа?» гэж шагшихаас өөр аргагүй. Кино үйлдвэрлэлд хувьсгал хийсэн кинонуудыг эргэн санацгаая.

«Трон» (1982 он)

Компьютер доторх тоон системд ороод гацаж, тэндээс гарахын тулд төрөл бүрийн программуудтай хамтран ажиллаж буй программистын тухай гарна.

«Трон»-ыг бүх цаг үеийн шилдэг кино гэж хэлэхгүй ч нилээд “толгой ажиллуулсан” бүтээл болсон юм. 3 хэмжээст компьютер графикийн шийдлийг анх хэрэгжүүлсэн, иймэрхүү төрлийн орчин үеийн киноны “өвөг” гэж хэлж болохоор кино. Тэр үед хөдөлгөөнт дүрсүүдийг бүтээдэг компьютерын анимац гэж байгаагүй тул зурмал анимацийг амьд тоглолттой хослуулан хэрэглэжээ. Нэг сонирхолтой зүйл нь: компьютер графикийн элементүүдийг...«үзэгчдийг хуурсан явдал» гэж үзсэн учраас 1982 онд «Трон» киног «Оскар»-т нэр дэвшүүлэхээс татгалзсан гэдэг.


«Терминатор 2: Шүүлтийн өдөр» (1991 он)

Ирээдүйгээс ирсэн 2 робот-терминаторын тэмцлийг харуулна.

Шилдэг тусгай эффект номинацаар «Оскар» авсан энэ кинонд тусгай эффект нь сүүлийн үеийн кинотой харьцуулахад тун бага. Хамгийн шилдэг хэсэг нь Т-1000 хэмээх “хорон санаат” шингэн металлаар хийсэн терминатор шилждэг үзэгдэл юм. Зөвхөн энэ хэсгийн зургийг авахын тулд 5 сая доллар, 8 сарын хөдөлмөр зарцуулагдсан байна.


«Юрийн галвын цэцэрлэг» (1993 он)

Клоны аргаар гаргаж авсан динозаврууд хяналтаас гарч буй аймшигт түүх.

Агуулгыг нь бодвол кино тэр чигтээ компьютерын анимаци баймаар, гэтэл үгүй юм байна. Аварга том үлэг гүрвэлүүд анх дэлгэцэн дээр гарч ирэхдээ л үзэгчдэд мартагдашгүй сэтгэгдэл төрүүлэх ёстойг Стивен Спилберг сайн ойлгож, хэд хэдэн аудио-аниматрон загвар хийжээ. Харин компьютерын эффект тэднийг бодит юм шиг харагдуулдаг байна. Энэ нь кинонд ердөө л 4 минут харагддаг ч гэсэн «Оскар» авахад нөлөөлсөн нь гарцаагүй.


«Тоглоомын түүх» (1995 он)

Хүний дэргэд амьгүй мэт дүр эсгэдэг амьд тоглоомуудын нууцлаг ертөнцийн тухай гардаг.

Энэ бол бүтэн компьютер загварчлалын аргаар хийсэн анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино юм. Хүүхэлдэйн киноны хөгжлийг бараг 10 жилээр урагшлуулсан гэж үнэлэгддэг. Хамгийн чухал зүйл бол  компьютер график ч гэсэн үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадна гэдгийг нотолсон явдал болжээ.


«Матрица» (1999 он)

Хуурмаг бодит байдлыг бий болгон, хүн төрөлхтнийг эрхшээлдээ оруулсан оюун ухаант машин, амьд хүн хоёрын тэмцлийн тухай өгүүлнэ.

Энэ кино дэлхий даяар хүмүүсийг бишрүүлсэн гэж хэлбэл хэтрүүлэг болохгүй бизээ. Киноны хамгийн гайхалтай хэсэг бол нисэж яваа сум зэрэг объектын хөдөлгөөнийг удаашруулан харуулсан Bullet time («Сумны цаг») эффект юм. Үүний тулд «цаг хугацааны зүсэлт» гэдэг гэрэл зургийн хуучны технологийг илүү боловсронгуй болгон хэрэглэсэн байна. Объектыг тойруулан байрлуулсан олон тооны камераар зэрэг зураг авна. Дараа нь кадруудыг тодорхой дэс дараалалд оруулан хөдөлгөхөд үзэгчид 3 хэмжээст объектын 2 хэмжээст зүсэлтийг нь олж хардаг байна.


«Гладиатор» (2000 он)

Мэсчин боол болсон ч, дайснаасаа өшөө авч чаддаг Ромын цэргийн жанжны тухай гардаг.

Энэ кино визуаль-эффектээр дүүрэн ч хамгийн төгс хэсэг нь Колизей болжээ. Колизейд хуран цугларсан «компьютерын» 35 мянган хүний эх загвар нь 2000 гаруй бодит хүмүүс байлаа. Мөн төлөвлөөгүй эффект ч гарч байв. Жишээ нь, гол дүрийн жүжигчдийн нэг Оливер Рид зураг авалтын үеэр гэнэт нас барсан тул түүнийг “амьдруулах” хэрэг гарчээ. Энэ кадр ердөө 2 минут үргэлжилдэг ч 3,2 сая долларын өртөгтэй туссан байна.


«Бөгжний эзэн» гурамсан бүтээл (2001-2003 он)

Толкейны романаар хийсэн сайн, муу хоёр туйлын тэмцлийн түүхийг үзүүлнэ.

Зураг авалт нь бараг 8 жил үргэлжилж, 300 сая долларын өртгөөр боссон энэ агуу бүтээл ер бусын шинэлэг эффектүүдээрээ дэлхий дахиныг бишрүүлсэн билээ. Ялангуяа Голлумын дүрийг бүтээсэн (яг үнэндээ далдаас л даа) жүжигчин Энди Серкис гайхалтай сайн ажилласан юм. Бүхлээрээ  компьютерын загвар болсон түүний дүр Серкисийн дуу хоолой, нүүрний хөдөлгөөний ачаар тун  чадварлаг “жүжиглэжээ”.


«Тэнгэрийн ахмад ба ирээдүйн ертөнц» (2004 он)

Дэлхийг механик аваргуудаас чөлөөлж буй баатруудын тухай өгүүлнэ.

Энэ бол жүжигчид хоосон фон дээр жүжиглэсэн анхны кино юм. 2 ба 3 хэмжээст фон тусдаа компьютер дээр хийгджээ. Уг кино үзэгчдийг хар цагаан киноны үе рүү аваачих ёстой байсан ч, үүний оронд шинэ жанрын зураг авалтын эхлэлийг тавьсан байна.


«Аватар» (2009 он)

Шуналтай, харгис хэрцгий хүн төрөлхтөн гоо үзэсгэлэнтэй боловч эмзэг хэврэг харь гарагийн ертөнцийг золтой л хөнөөж орхиогүй тухай гардаг.

Техникийн хувьд хамгийн ер бусын шийдэлтэй болсон энэ киног бүтээхийн тулд Жеймс Кэмерон 10 гаруй жил тэвчээртэй хүлээсэн гэдэг. Учир нь түүний санааг хэрэгжүүлэх технологи тэр үед байсангүй. Олон шинэлэг, ер бусын эффект хэрэглэсэн уг бүтээл «Оскар»-ын зүй ёсны эзэн болсон юм.


«Эхлэл» (2010 он)

Үйлдвэрлэлийн тагнуул хийх зорилгоор бусдын оюун санаанд зүүдээр нь дамжин нэвтэрч ордог аюулт үзэгдлийн тухай гардаг.

Кинонд визуаль-эффекттэй 500 кадр бий. Гэхдээ маш сүртэй: харсаар байтал урган гарч ирэх Парис хотын гудамж, эсвэл далай руу хөмрөн орох тэнгэр баганадсан өндөр барилгууд гэх мэт. Time сэтгүүлд: «Эхлэл киног маш сайн видео тоглоом гэж хэлж болох юм, онцлог нь та түүгээр биш, тэр танаар тоглоно» гэж бичиж байжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Киноны ертөнцөд хувьсгал хийсэн тусгай эффекттэй 10 кино
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • VFX-Supervisor 2014/11/17
    Тусгай эффект бишдэ, Визуал эффект юмсан уул нь хммм

    0 3 Хариу бичих
  • Fjxjc 2014/11/16
    Angli kinonii ner n mongol helend utga duitsehgui bhad angliar n bichihed boliishde tertee tergui olon uls dayar angli neriidleeree yawj bhad underseg geed het tuilshirmaargui baina. eswel ter mongol helend buh hari zailuulchaad yariwal demjey

    4 0 Хариу бичих
  • Mongol 2014/11/14
    oddiin dain yaava

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/14
    shuug vzheer tawiad ogch bolhuu

    0 0 Хариу бичих
  • hmm 2014/11/14
    Neriig english r bich ldee mongoloor hen ch oilgohgui

    0 6 Хариу бичих
    • Hmm- 2015/01/18
      юу нь ойлгомжгүй байнааа болохгүй бол зургийн үз

    • Зочин 2014/11/14
      Чи чинь монгол хүн мөн үү, биш үү? Монгол улсын нутаг дэвсгэр дээр монголчууд монголоороо яривал уг нь зүгээр сэн.Бичихдээ ч гэсэн.


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох