МЭДЭЭ НЭМЭХ  

Манай гарагийн тухай зарим нэгэн баримтууд

  • 5,677 уншсан
  • 4
  • 2014/03/04

Эверестийг хамгийн өндөр уул гэж үздэг ч, дэлхий маань голоороо цүлхгэр учир экваторт орших Чимборасо уул саранд хамгийн ойрхон уул болдог байна.


Карибын арлуудын дөнгөж 1 хувьд нь хүн ам оршин суудаг гэнэ.

Аляска нь  Америкийн хамгийн хойд, хамгийн зүүн, мөн хамгийн баруун талын муж болдог гэнэ. Тэрчлэн дэлхийн бөмбөрцгийн зүүн хагаст оршдог цорын ганц хэсэг нь юм байна.


Дэлхий дээрх хамгийн богинохон нэртэй хот нь Норвегт байдаг “ А “ нэртэй хот юм байна.

Хамгийн өндөр 25 оргилын 19 нь Гималайн нуруунд байдаг гэнэ.

Дундад-Атлантын нуруу нь дэлхийн хамгийн урт үргэлжилсэн уулс / 18 мянган км / бөгөөд Атлантын далайн ёроолд оршдог ажээ.

Харин Андын нуруу нь гадаргуу дээрх хамгийн урт уулс болно. / 7 мянган км /


Манай гарагийн цэнгэг усны нөөцийн 70-80 хувь нь мөсөн бүрхүүл хэлбэрээр хадгалагддаг байна.

1811,1812 онуудад болсон 8 баллын хүчтэй 3 удаагийн газар хөдлөлтийн улмаас Миссисипи мөрөн урсгалаа өөрчилж арагш урсах болжээ.

Дэлхийн 7 том гүрэнд тооцогддог Орос, Канад, АНУ, Хятад, Австрали, Бразил, Аргентин улсуудын нутаг дэвсгэр манай гарагийн нийт талбайн тал хувийг эзэлдэг ажээ. 

Транссибирийн төмөр зам 3901 гүүрийг дайран гардаг байна.

Науру бол албан ёсны нийслэлгүй цорын ганц улс юм.


Японд одоо оргилж буй 17 галт уул байна.

Саудын Арабт нэг ч гол мөрөн байдаггүй гэнэ.

Ливан бол Ойрхи Дорнодын элсэн цөлгүй цорын ганц улс юм.

Африк тивийн бусад орнуудыг бодвол Эфиоп хэзээ ч Европын колони байж үзээгүй гэнэ.


Франц, Итали, Чили гурав бол Үл мэдэгдэх нисдэг биет байдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн улсууд юм.

Хамгийн том нутаг дэвсгэртэй хотоор Өвөр Монголын Хөлөнбуйр шалгарчээ. Нийт талбайн хэмжээ нь 263 953 км/кв юм байна.

Лесото, Ватикан, Сан-Марино гэсэн 3 улс нь эргэн тойрон өөр нэг улсаар хүрээлүүлэн оршдог орнууд гэнэ.

Хойд Атлантын далайн дунд орших Саргассийн тэнгис нь далайн урсгалаар хүрээлэгдсэн, эрэг хөвөө байхгүй цорын ганц тэнгис юм байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Манай гарагийн тухай зарим нэгэн баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Зочин 2015/10/18
    Albaniin niislel Tirana albas yosnii

    0 0 Хариу бичих
  • sk 2014/09/06
    yagaad alban èsnii niislelguin bol?

    0 0 Хариу бичих
  • Viva.mn 2014/03/04
    Албан ёсны нийслэл хот байхгүй, засаг захиргаа нь Ярен хотод төвлөрдөг.

    2 0 Хариу бичих
  • Zochin 2014/03/04
    Nauru ulsiin niislel n Yaren gedeg city bna daa xu

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох