МЭДЭЭ НЭМЭХ  

Санамсаргүйгээр өв залгамжлагч болсон хачирхалтай тохиолдлууд

  • 11,589 уншсан
  • 1
  • 2014/11/14

Баячууд олон янз: бүхий л амьдралынхаа туршид гар хумхилгүй ажиллаж бэл бэнчинтэй болсон нэгэн байхад ганц том алхам хийгээд л оргилд гарсан өөр нэгэн ч байна. Гуравдах нь баян аав ээжийн хөрөнгөөр туйлж байхад, дөрөв дэхийн толгой дээр тэнгэрийн хишиг гэнэт бууж өв залгамжлагч болох жишээтэй. Өнөөдөр тун санамсаргүй байдлаар өмч хөрөнгө өвлөж авсан хачирхалтай тохиолдлын тухай өгүүлье.

Санамсаргүйгээр өв залгамжлагч болсон хачирхалтай тохиолдлууд

Зөөгч бүсгүй түүний үйлчлүүлэгч хоёр

Санамсаргүйгээр өв залгамжлагч болсон хачирхалтай тохиолдлууд

17 настай Сара Вудс Чагрин Фолс хотын нэгэн кафед зөөгчөөр ажиллаж байхдаа Билл Кракстон гэх өвгөнтэй танилцжээ. Тэр хүн хань ижлээ алдсан, Сараг 10 настай байхад эцэг нь нас барсан байж. Энэ нь тэднийг ойртуулж, Сара ганц бие өвгөнд туслаж хоол ундыг нь дөхүүлэн, гэр орныг нь цэвэрлэж өгдөг байв. Билл 82 настайдаа зүрхний шигдээсээр нас баржээ. Үхэхийн өмнө Сараг ойрын хамаатнаа хэмээн нэрлэж өөрийн өв залгамжлагч болгожээ. Ингэж бүсгүй огт санаандгүйгээр 500 000 доллар, байшин, 2 машины эзэн б

Азтай 17 португальчууд

Санамсаргүйгээр өв залгамжлагч болсон хачирхалтай тохиолдлууд

Португалийн язгууртан Луис Карлос де Норонья Кабрал да Камара нь эхнэр хүүхэдгүй ганц бие хүн байв. 42 настайдаа нас баржээ. Түүнийг нас барсан өдөр юу ч гадарлаагүй байсан 17 хүн рүү утасдаж Португалийн хамгийн баян хүний өв залгамжлагч болсныг мэдэгдсэн байна. Луис эдгээр хүмүүсийг зүгээр л утасны жагсаалтаас хуруугаараа зааж сонгожээ. Түүний өв хөрөнгө болох 25 000 евро, 12 өрөө сууц, хувийн байшин, машин зэргийг энэ 17 хүн тэнцүү хувааж авсан байна.

Орон гэргүй ах дүү хоёр

Санамсаргүйгээр өв залгамжлагч болсон хачирхалтай тохиолдлууд

Зольт ба Геза Пелади нар нь Будапешт хотоос холгүйхэн агуйд амьдарч хог түүж өл залгадаг байжээ. Тэдний эх нь хүүхдүүдээ ой хүрмэгц хаясан бөгөөд эмээ нь амьд сэрүүндээ ач нараа олж чадаагүй юм санж. Хөгшнийг нас барсны дараа өмгөөлөгчид нь ах дүү хоёрыг олж эмээгийнх нь өмч хөрөнгө болох 6,6 сая долларыг гардуулж өгчээ.

Зүсийг нь үзээгүй авга ах

Санамсаргүйгээр өв залгамжлагч болсон хачирхалтай тохиолдлууд

Сергей Судев бараг танихгүй, ганц удаа уулзаж байсан авга ахаасаа 950 сая евро өвлөж авчээ. Сергей сард 150 еврогийн цалинтай, сэтгүүлчийн ангид эчнээгээр сурдаг, орон нутгийн радиод дижей хийдэг залуу гэнэ. Өв залгамжлагч болсондоо баярлаж сүйд болохгүй байгаа аж. Учир нь хот даяараа азтай эртэй гар барих гэж шавдаг болсон байна.

Ядуу ч, чадуу ах нар

Санамсаргүйгээр өв залгамжлагч болсон хачирхалтай тохиолдлууд

Нью-Йоркийн ня-бо Мортыг бага байхад эцэг эх хоёр нь авга ах нарын мэдлийн жижигхэн талхны газарт ажилладаг байлаа. Тэд мөнгөөр биш талх боовны үлдэгдлээр цалинждаг байв. Морт ах нараа ч адилхан ядуу гэж боддог байж. Мортын бүх амьдрал гуйланчлалаас ангижрах тэмцэл байжээ. Гэтэл түүнийг 36 нас хүрэх үед ах нар нь 6 сая долларыг гэрээслэн үлдээсэн байжээ.

Залилж олсон хөрөнгө

Санамсаргүйгээр өв залгамжлагч болсон хачирхалтай тохиолдлууд

Азийн хамгийн баян эмэгтэй явсан Нина Ванг хавдраар өвчилснөө мэдээд фэншуйн мастер Тони Чанд 4,2 тэрбум доллар өвлүүлжээ. Тони өвчтэй эмэгтэйд туслаж чадахаа хэлээд өндөр шан харамж нэхсэн юм байна. Гэрээслэлийг сонссон эмэгтэйн төрөл төрөгсөд шүүхэд хандаж Чаныг залилан хийсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэрэгт буруутган баривчлуулжээ.

Зарга мэдүүлж хөрөнгө өвлөж авсан нь

Санамсаргүйгээр өв залгамжлагч болсон хачирхалтай тохиолдлууд

Аргентины жирийн зарц бусгүй Эва Паоло 9 жилийн турш шүүхээр гүйж, эцгийнхээ цогцсоос ДНК-ийн шинжилгээ авахуулж байж сая нэг юм барон Руфино Отерогийн охин болохоо баталж, 40 сая долларын хөрөнгөний эзэн болжээ. Эх нь нас барахын өмнө түүнд энэ тухай хэлж амжсан нь сайн хэрэг.

Эрдэнэс булсан арал

Санамсаргүйгээр өв залгамжлагч болсон хачирхалтай тохиолдлууд

Жош өвөөгөө цөөхөн харсан. Түүний өвөө Самуил охиныхоо нөхрийг хүлээн зөвшөөрөлгүй өдий хүрсэн ч, ачдаа үнэн сэтгэлээсээ хайртай байжээ. Тэрээр ач хүүгийнхээ нэр дээр 80 акр эдэлбэр газар, мөн 36 акр талбайтай арал үлдээсэн байна. Гэрээслэлд арал дээр булсан эрдэнэсийн тухай бас дурдсан байжээ.

Өмч хөрөнгөнөөсөө зугтсан нь

Санамсаргүйгээр өв залгамжлагч болсон хачирхалтай тохиолдлууд

67 настай Томас Мартинез Боливийн Санта-Крус-де-ла-Сьерра хотоор тэнүүчлэн амьдардаг байлаа. Нэг сайхан өдөр цэцэрлэгийн сандал дээр унтаж байсан Томас руу цагдаа нар ирж байгаа харагдав. Уг нь тэд Томасын хэдэн жилийн өмнө салсан эхнэр нас барахдаа түүнд 6 сая доллар үлдээсэн тухай мэдэгдэх гэсэн юм байна. Харин Томас өөрийг нь мансууруулах бодис хадгалсан, тэнүүчилсэн, архи уусан гэж баривчлах нь хэмээн айж буруулан зугтжээ. Тэр одоо хүртэл олдоогүй байгаа гэнэ.

Олон хүүхэдтэй саятан

Санамсаргүйгээр өв залгамжлагч болсон хачирхалтай тохиолдлууд

Канадын бизнесмен Чарльз Винс Миллар хэзээнээс шунахай хүмүүсийг үзэж чаддаггүй байж. Тэрээр эхнэр хүүхэдгүй ганц бие нэгэн байсан тул ер бусын гэрээслэл үлдээжээ. Түүнийг нас барснаас хойш 10 жилийн дараа хөрөнгийг нь бэлэн мөнгө болгоод хамгийн олон хүүхэдтэй эмэгтэйд өгөх ёстой байлаа. Маш их ажил болж судалгаа хийсний эцэст энэ мөнгийг тус бүрдээ 9 хүүхэдтэй 4 эмэгтэй тэнцүү хувааж авчээ. Нэг эмэгтэйд 750 000 доллар оногдсон байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Санамсаргүйгээр өв залгамжлагч болсон хачирхалтай тохиолдлууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2014/12/25
    Ymar uhaantai hvn be svvlinh n

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох