Баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах ЦАГИЙН ХУВААРЬ

Н.Марал

2019-02-02 17:11:40

alternative title

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас сар шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг баталжээ. Өөрөөр хэлбэл, худалдаа, үйлчилгээний газрууд доорх хуваарийн дагуу ажиллана.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

  • Хүнсний дэлгүүр:  02 дугаар сарын  04–нд  09.00 –24.00  цагт ажиллаж, 02 дугаар сарын 05.06 -нд амарч, 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Номин холдинг” ХХК–ний салбар дэлгүүрүүд: 02 дугаар сарын 04-нд ердийн цагийн хувиараар, 02 дугаар сарын 05-нд бүх салбар амарна. 02 дугаар сарын  06-нд хүнсний бүх салбарууд 11:00-20:00 цаг хүртэл ажиллаж, бусад салбар амарна. 02 дугаар 07-ны өдрөөс ердийн  цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Сансар” сүлжээний супермаркетууд: 02 дугаар сарын 04-ний өдөр 08.00-22.00, Сансар-22 Сонгинохайрхан 22-ын товчоо 08.00-23.00, Сансар-40 Энхтайваны өргөн чөлөө Улаанбаатар их дэлгүүр 10.00-22.00, Сансар-9 Баянцээлийн замын эсрэг талд 09.00-21.00, Сансар-10 Нарны зам Нарантуул ОУХТ 09.00-20.00 цаг хүртэл ажиллана.
  • Шинийн 1 буюу 02 дугаар сарын 05–ны өдөр Сансар-39 Баянзүрхийн товчоо 11.00-22.00, Сансар-9.10.40 амарна, бусад супермаркетууд 11.00-22.00 хүртэл ажиллана. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 06-ны өдөр Сансар-39 Баянзүрхийн товчоо 09.00-22.00, Сансар-9.10.40 амарна, бусад супермаркетууд 10.00-22.00 хүртэл ажиллана.
  • Шинийн-3 буюу 02 дугаар сарын 07-ны өдөр Сансар-39 Баянзүрхийн товчоо 09.00-22.00, Сансар-40 Улаанбаатар их дэлгүүр 12.00-22.00 цагт ажиллаж, Сансар-9.10 амарна, бусад салбар 09.00-22.00 хүртэл ажиллана. 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Оргил супермаркетууд: Бүх салбар 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 02 дугаар сарын 03-ныг дуустал 09.00-23.00 цаг, 02 дугаар 04-нд 09.00-21.00 цаг хүртэл ажиллана. 02 дугаар 05-нд Энканто, Налайх, 6 буудал, Яармагийн Оргил салбар 10.00-20.00 цаг хүртэл ажиллана.02 дугаар сарын 06-нд бүх салбар 10-21.00 цаг хүртэл ажиллаад 02 дугаар сарын 07-наас энгийн цагийн хуваариар ажиллана.
  • “Боса” сүлжээний дэлгүүрүүд: 02 дугаар сарын 04-нд 08.00-23.00 цаг хүртэл ажиллана.Сар шинийн өдрүүдэд 02 дугаар сарын 05-ны өдөр  13:00-21:00 цаг, 02 дугаар сарын 06-нд 09:00-22:00 цаг хүртэл, 02 дугаар 07-ны өдрөөс ердийн цагийн хуваариар ажиллана.
  • “Миний дэлгүүр” ХХХ-ний сүлжээ дэлгүүрүүд: 02 дугаар сарын 03.04.07–ны өдрүүдэд  08.30-22.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 5-ны өдөр бүх дэлгүүрүүд амарна. МД-110 Буянт-ухаа 02 дугаар сарын 03.07-нд  08.30-24.00, МД-112 Саппоро, МД-117 Далай ээж 08.30-23.00 цагт ажиллана.02 дугаар сарын 08-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Е -Маrt”  их дэлгүүр: 02 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд 09.00-23.00 цаг, 02 дугаар сарын 4-ний өдөр 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 05-ны өдөр амарна, шинийн 6.7-ны өдрүүдэд 12.00-21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 08-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Нарантуул” худалдааны төв: 02 дугаар сарын 04-ийг дуустал амрахгүй ажиллаж,  02 дугаар  сарын 05–ны өдрөөс 12-ны өдрийг дуустал амраад, 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.
  • “Хар хорин” худалдааны төв: 02 дугаар сарын 04–нд  09.00 -19.00 цагт ажиллаж,  02 дугаар сарын 5-8-ны өдрийг дуустал амарна. 02 дугаар сарын 09–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Барс” 1, 2 худалдааны төвүүд: 02 дугаар сарын 4–нд 09.00 –20.00 цаг хүртэл   ажиллаж, 02 дугаар сарын 5.6.7.8-ны /шинийн 1.2.3.4/ өдрийг дуустал амарч, 02 дугаар сарын 09 буюу шинийн 5-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.
  • “Хүчит шонхор” худалдааны төв: 02 дугаар сарын 04–нд өглөө 04.00–18.00 цагт  ажиллаж,  02 дугаар сарын 05-ны өдрөөс 11-нийг дуустал амарч, 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Да хүрээ” авто худалдааны төв: 01 дүгээр сарын 28–наас 2 дугаар сарын 3-ныг дуустал ажиллаж, 02 дугаар сарын 04-ний өдрөөс 02 дугаар сарын 8-ныг дуустал амарна. 02 дугаар 09-ний өдрөөс  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Circle K конвенинс сүлжээ дэлгүүр: 6-р салбар Чингэлтэй дүүрэг Бөмбөгөр худалдааны төв, 11-р салбар Чингэлтэй дүүрэг Цэцэг төвийн хажууд байрлах салбарууд шинийн 1,2-ны өдрүүдэд амарна. Шинийн 3-наас эхлэн ердийн хуваарийн дагуу ажиллана.

Сар шинийн баярын өдрүүдээр дараах салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу 24 цагаар ажиллана.

  • 1-р салбар УИД-с Peacemall явах замд
  • 2-р салбар Спортын төв ордны эсрэг талд
  • 3-р салбар Сансарын Баянцээлийн хажууд
  • 4-р салбар Тэнгисийн MN Tower
  • 5-р салбар 3,4-р хороолол 1000 нэрийн барааны баруун гар талд
  • 7-р салбар Ард кино театрын талбайн хойд хэсэгт
  • 8-р салбар Зайсан дахь Buddha Vista
  • 9-р салбар Модны 2-ийн автобусны буудал дээр
  • 10-р салбар 5-р сургуулийн эсрэг талд
  • 12-р салбар Багшийн дээдийн зүүн зүгт явдаг автобусны буудлын урд
  • 13-р салбар Баянгол дүүрэг төмөр зам Вокзалд байрлаж байна.
  • 14-р салбар Сүхбаатар дүүрэг МУИС-н 2-р байрны эсрэг талд Канион төвд
  • 15-р салбар Төв номын сангийн хажууд ертөнцийн зүгээрээ зүүн гар талд
  • 16-р салбар Сүхбаатар дүүрэг Хүүхдийн 100, Улаанбаатар банкны хажууд байрлаж байна.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд: 02 дугаар сарын 04-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж,  02 дугаар сарын 5.6.7–нд  амарна. 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 

  • Хуваалцах:

Сэтгэгдэл