Л.Оюун-Эрдэнийн эхний өдөр

Н.Марал

2019-02-04 18:06:00

alternative title

ЗГХЭГ -ын дарга Монгол улсын сайдаар томилогдоод удаагүй байгаа Л.Оюун-Эрдэнийн ажлын эхний өдөр нь нохой жилийн сүүлийн өдөр байлаа. Тэрээр ЗГХЭГ-ын бүх дарга, ажилтнуудтай өргөтгөсөн хурал хийж ямар зарчим барьж ажиллахаа танилцуулсан байна.

Үүний дараа ЗГХЭГ-ын дарга нартай нэг бүрчлэн уулзаж үлдэж байгаа богино хугацаанд Эрдэнэтийн 49 хувь, хөгжлийн банкны бондын мөнгөний зарцуулалт гэх мэт олон нийтэд хүлээлт үүсгээд байгаа 10-аад асуудлууд дээр төвлөрч ажиллана гэдгээ хэлжээ. Эдгээр асуудлуудтай холбоотой баримтуудыг нэгтгэж танилцуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна. Ингэхдээ хугацаа бага байгаа учраас амралтын өдрүүдээр ч дарга нарыг дуудаж ажиллана гэж хэлжээ.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл