Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны ТУЗ-ын удирдлагуудыг дуудаж, үүрэг өглөө

Ц.Сонор

2019-02-08 15:11:07

alternative title

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Хөгжлийн банкны ТУЗ-ын удирдлагуудыг дуудаж, зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, ирэх долоо хоногийн мягмар гаригт танилцуулахыг үүрэг болголоо. Мөн бондуудын эргэн төлөлтөд шалгалт оруулахаар шийдвэрлэж байгааг хэлжээ.

Тэрээр ажлаа авсан эхний өдрөө ЗГХЭГ-ын дарга нартай нэг бүрчлэн уулзаж, үлдэж байгаа богино хугацаанд Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банкны бондын мөнгөний зарцуулалт гэх мэт олон нийтэд хүлээлт үүсгээд байгаа 10-аад асуудлууд дээр төвлөрч ажиллахаа хэлж байсан. 

 

  • Хуваалцах:

Сэтгэгдэл