МЭДЭЭ НЭМЭХ  

Бананы хальс хог биш

  • 23,624 уншсан
  • 4
  • 2014/11/14

Бананы хальсан дээр айхтар хальтирдаг. Иймээс хүмүүс гадил жимс идээд хальсыг нь бушуухан хог руу хаячихдаг. Гэтэл энэ хальс нь олон талын ач холбогдолтой зүйл болохыг тэр бүр мэддэггүй ажээ. Бананы хальсыг хэрхэн ашиглах талаар хэдэн зөвлөгөө өгье.

Мөнгөн эдлэл өнгөлж болно

Хальсыг жижиглэж нунтаглаад дээрээс нь ус хийж, шүдний оотой ойролцоо өтгөн зуурмаг болгоно. Үүнийгээ зөөлөн даавуун дээр тавиад харлаж өнгөө алдсан мөнгөн эдлэлийг арчиж цэвэрлэнэ. Эцэст нь бүлээн усаар угаагаад хуурай алчуураар арчиж гялалзуулаарай.


Гутал цэвэрлэж болно

Бананы хальсанд байх тослог болон лав нь арьсан гутлыг маш сайхан өнгөлдөг. Хальсны дотор талаар нь гутлаа үрээд дараа нь хуурай алчуур буюу цаасан салфеткаар арчаарай.


Шүд цайруулагч

Эхлээд ердийн байдлаар шүдний оо хэрэглэн угаагаарай. Дараа нь бананы хальсны зөөлөн цагаан хэсгээр шүдээ 2 минут орчим үрнэ. Хальсанд байх кали, кальц, марганец, фосфор зэрэг эрдэс бодисууд нь шүдний пааланг бэхжүүлж цайруулна. Дараа нь амаа зайлна. Өдөрт 1-2 удаа хийвэл үр дүн нь мэдэгдээд эхэлнэ.


Эмчилгээний квас

Бананы хальсаар (жүржийнхээр ч гэсэн) эмчилгээний квас бэлтгэж болно. Бананы квас амны цангаа сайн тайлахаас гадна триптофан хэмээх бие организм цэвэрлэж, хор туулгах үйлчилгээтэй бодисыг агуулж байдаг. Түүнчлэн хавдрын эсрэг үйлчилгээтэй ажээ.


Арьсанд тэжээл болдог

Бананы хальсан дахь төрөл бүрийн эрдэс бодисууд нь арьсыг эрүүл байлгах сайн бүтээгдэхүүн болдог. Хальсны дотор талаар нүүр, хүзүү, гараа үрээд үзээрэй. Арьсыг чийгшүүлж, үрчлээнээс  хамгаалахааас гадна псориаз, батга, үүг арилгах үйлчилгээтэй гэнэ. Мөн наранд түлэгдсэн арьсыг эмчилж, бие дээрх шарх сорвийг арилган, хөхрөлтөөс сэргийлдэг. Ялаа шумуулд хазуулсан үед бананы хальс тавибал үрэвслийг намдаана.


Нууцлаг бичээс

Бананы хальс нь маш сайн зураг, бичгийн хэрэгсэл болдог. Шүдний чигчлүүр, эсвэл хутгаар бананы хальсан дээр зураг зурж, юм бичээд ширээн дээр орхих буюу өгөх гэсэн хүнийхээ цүнхэнд хийж болно. Хэдийчинээ хүчтэй дарж зурна, төдийчинээ тод зураас гарна. 5 минут өнгөрмөгц л эхний зураас тодорч эхэлнэ. Харин хэдэн цагийн дараа зураг буюу бичээс бүтнээрээ ил гарна.


Зурагдсан CD/DVD-г сэргээх

Зурагдсан дискийг тэгшхэн газар нэрийг нь доош харуулан тавина. Гялгар талыг нь эхлээд бананы зөөлөн эдээр, дараа нь 2 минут орчим хальсаар нь үрнэ. Энэ нь дискний зураасыг арилгадаг ажээ. Дараа нь шил цэвэрлэгч шингээсэн цэвэр зөөлөн даавуугаар арчаад хатаана.


Бордоо болгон ашиглана

Бананы хальс нь кали, фосфор, магни, кальц, азотоор баялаг. Эдгээр бичил элементүүд нь улаан лооль, чинжүү, сарнай зэрэг ургамлын хэвийн өсөлтөнд нэн тустай. Түүнчлэн хортон шавж болон төрөл бүрийн халдварт өвчнийг тэсвэрлэх чадварыг нь сайжруулдаг. Бананы хальсыг жижиглэн хэрчээд ургамлыг тойруулан тавьж шороогоор булна. Энэ нь задрахдаа тэжээллэг бодисуудыг хөрсөнд шингээж өгдөг. Тасалгааны ургамлыг бордохын тулд бананы хальсыг агаарт буюу шарах шүүгээнд хатаана. Хальс харлан хуурайшиж ирмэгц нунтаглаад цэцгийн сав руу хийж хөрсөөр нь даруулж өгнө.


Уран зураг бүтээх

Бананы хатаасан хальс бол ургамлаар урлаачдын дуртай материал. Хар бараан өнгө шаарддаг модны гол, мөчир, уран барилгын төрөл бүрийн элементүүдийг бананы хальсаар хийнэ. Бананы хальс нь маш уян материал тул ямар ч хэлбэрт оруулж болдог байна. Зөөлөн хэсгийг нь хутгаар цэвэрлэж, хальсны цаанаас юм харагдтал нимгэлнэ. Үүнийгээ чийг сайн шингээх цаасанд боогоод 10 кг орчим хүнд зүйлийн дор тавьж, хальс хар хүрэн өнгөтэй болтол дарна. Хоногт 1-2 удаа цаасыг солино. Харин хальсыг богино долгионы зууханд хатаахад шар хэвээрээ үлддэг. 

Бананы хальс хог биш
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бананы хальс хог биш
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Зочин 2014/11/16
    Мөнгө олох хамгийн амархан арга гэнээ. зөвхөн интэрнэт байхад л хангалттай. Facebook ухаж байх хоорондоо л амжуулчихна. Туршаад үзээрэй залуусаа http://monthlyyouth.com/?ref=652825 Энэ линкээр ороод бүртгүүл. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300 аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: нээсэн хаягаараа 30 хоногын туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана.

    1 0 Хариу бичих
    • Xaxa- 2015/01/07
      Laizaa Tsiwda Mine AAn Duhalaa Aashdaa

    • Зочин 2014/11/28
      harin tiin uuunnmaaa zaa yu

    • ul-medeh 2014/11/23
      Scammshde lol iim umand huurtaj tsagaa urvee humuuse


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох