МЭДЭЭ НЭМЭХ  

Хөгжмийн этгээд урсгалууд ба тэдгээрийг шүтэгчид

  • 4,889 уншсан
  • 0
  • 2014/11/15

Энд тэндээ ээмэг хатгаж үсээ босгосон танхай панкууд, гинж унжуулсан, урт үст зэрлэг металлистууд, өөрсдийгөө готууд гэж нэрлэсэн шөнийн залуус, эелдэг боловсон хиппичүүд гээд л амьд хөгжимд дурлагч этгээд хачин нөхдийг та нар мэдэх биз. Эдгээрээс гадна олон тооны сонирхолтой, нэрд гараагүй урсгалууд бас байдгийн заримыг одоо танилцуулъя.

Ренегатчууд

Африкт хеви-метал шүтэгчид байна гэж хэний ч санаанд буумааргүй. Гэтэл Ботсваны «Renegades» савхи өмссөн залуус цөлийн хотуудад шинэ урсгал авчрах болжээ. Эдгээр “муу залуус”-ыг Калахарийн цөлийн амьдрал улам “чанга” болгодог байна.

Ренегатчууд мотоцикл унаж давхих дуртай бөгөөд өөрсдийн хамтлагуудаа байгуулаад авч амжжээ. Хамгийн амжилттай яваа нь хеви-металыг африкийн үндэсний урлагтай холбосон «Botswana’s Skinflint» хамтлаг гэнэ.


Reggae

Шведүүд хувцас хунар, амьдралын хэлбэр гээд л бүх юманд ихээхэн даруу ханддаг, намбатай ард түмэн. Гэтэл Reggae энэ ойлголтыг эвдэж байх шиг байна. Raggare нар рокабилли, «помпадур» үсний засалт, америк машинд маш дуртай. Тэдний бүх зүйл хүрээлэн байгаа орчинтойгоо эрс тэс зөрчилдөж байдаг.

Жил бүр Raggare-н хэдэн мянган төлөөлөгчид Вестерост цугларч бие биедээ хувцас хунар, машинаа гайхуулцгаан баясдаг байна.


Juggalos

Juggalos бол өөрсдийгөө “Алиалагчид” гэж нэрлэдэг, нүүрээ ер бусаар будаж, Faygo soda ундаа ууж, Insane Clown Posse-ийн хөгжмийн хоршлыг сонсдог урсгал юм.

Эдгээр хулигаанууд жил бүр «The Gathering of the Juggalos» уулзалт зохион байгуулж, дуртай  хоррокор- хамтлагийнхаа тоглолтыг үзэж, бас бага зэрэг зодолдож аваад тарцгаадаг аж.


Seapunk

Seapunk хөдөлгөөн нь Twitter дэх нэг хошигнолоос үүдэлтэй бөгөөд удалгүй олныг хамарсан хөгжмийн шинэ урсгал болжээ. Ялангуяа Рианна, Азилия Бэнкс нарын дуучид их нөлөө үзүүлсэн байна.

Энэ урсгалын бүх юм устай холбоотой. Тэд үсээ усан цэнхэр өнгөөр будаж, усны чимээн дор бичигдсэн хөгжим сонсож, 90-ээд оны усан спорт загварын хувцас өмсдөг.


Японы Greasers

Япончууд ямар нэгэн зүйл хийвэл туйлд нь хүргэдэг зантай улс. Тэд эргэн тойрныхондоо хүчтэй сэтгэгдэл төрүүлэхийн тулд этгээд хувцас өмсөж, олон тооны гоёл чимэглэлийн зүйлс хэрэглэнэ.

 

Энэ бүхний эцэст өндөр том үс, рок-н-роллын чанга дуу, хулигаан залуучууд гарч иржээ. Тэд үе үе гудамжинд цугларч бүжиглэдэг.


Trival/Tribal Guarechero

Мексикийн Рикардо Рейна гэгч хөгжмийн продюсор фолк урсгалын элементүүдийг нутгийн хаус-ритмтэй холбож Trival/Tribal Guarechero гэх шинэ урсгалыг бий болгожээ.

Тэдний дуртай хувцас нь хэт урт, шөвгөр хошуутай гутал бөгөөд энэ нь тэднийг бүжигчин эльф-ковбойчуудтай адилхан харагдуулдаг гэнэ.

Хөгжмийн этгээд урсгалууд ба тэдгээрийг шүтэгчид
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хөгжмийн этгээд урсгалууд ба тэдгээрийг шүтэгчид
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох