МЭДЭЭ НЭМЭХ  

Пномпень дахь харгислалын үеийн музей

  • 5,106 уншсан
  • 4
  • 2014/03/04

Хүн төрөлхтний түүхэнд, улс үндэстэн болгонд мартаж болохгүй цаг үе гэж байдаг. 1970-аад онд Камбожид Пол Пот тэргүүтэй коммунистууд засгийн эрхэнд гарч улс үндэстнийхээ эсрэг аймшигт харгислал үйлдэж байсныг дэлхий нийтээр жигшин зэвүүцэж байсан билээ. Энэ мэдээг уншихад зарим зүйл танил санагдаж ч магад. Ичмээр бөгөөд эмгэнэлтэй нь манайд ч иймэрхүү явдал болж байсныг бид хэзээ ч мартах учиргүй.

Туол Сленг бол Камбожийн нийслэл Пномпень хотод байдаг хуучны шорон бөгөөд үүнийг 70-аад оны коммунист дэглэмийн золиос бологсдод зориулан музей болгон нээсэн байна.

Хаалганы дэргэд гаргүй гуйлгачин зогсоно. Ийм хүмүүс Камбожийн хөл хөдөлгөөн ихтэй газар болгонд тааралддаг. Эд бол Пол Потын өдөөсөн иргэний дайны золиос бологсод юм. Зарим эх сурвалжийн мэдээгээр одоо Камбожид 6 000 000 орчим дэлбэрээгүй мин байгаа тооцоо гарчээ. Иймд жуулчдыг туйлын анхаарал болгоомжтой байж шалгагдсан талбараас давж гарахгүй байхыг сануулдаг байна.

Музейн орчимд “ Инээхийг хориглоно! ” гэсэн тэмдэг байна. Угаасаа энд инээх өчүүхэн ч шалтаг байхгүй!

Шүүгдэгсдийн өрөө. Энд орсон хүмүүс хийгээгүй хэргийг хүртэл хүлээхээс өөр аргагүй болдог байжээ.

Аймшгийн кинонд зориулан бүтээсэн засал гэлтэй дүнсгэр орчин.

Дүүжлүүр. Хүмүүсийг гараас нь дүүжлээд ухаан алдтал нь байлгана. Дараа нь элдэв бузар зүйл хийсэн торхтой усанд толгойгоор нь дүрж зовоосны дараа дахин дүүжлэнэ. Энэ бол энд болдог байсан яргалгын хамгийн аймшигтай нь биш л дээ. Гэхдээ бусдынх нь тухай энд бичмээргүй байна.

Музейн олон өрөө харгислалын золиос бологсдын зургаар дүүрэн. Ялангуяа нийгмийн оюунлиг хэсэг болох сэхээтнүүд болон англи хэл мэддэг , нүдний шил зүүдэг хүмүүс ихээр өртөн хэлмэгддэг байж. Бодоод үзээч, нүдэндээ шил зүүлээ гэж л тамлан тарчлааж, алж устгаж байж шүү дээ!

Барилгын нэг корпуст тамлагчдын хийсэн өргөст торыг хэвээр нь үлдээжээ.

Хүүхдүүдийн хичээл хийдэг ангиудад хүртэл 1 метрийн өргөнтэй, метр хагасын урттай тусгаарлах өрөө хийсэн байгаа юм даа.

Ямар зориулалттай нь үл мэдэгдэх тоосгон өрөөнүүд. Ургуулан бодвол улам ч аймшигтай.

Нэгэн цагт энд сургууль байсан гэж байгаа.

Тодорхой зориулалт бүхий гяндан

Бүх зүйлийг хуучин хэвээр нь үлдээсэн атал яагаад таазыг нь шохойдсон юм бол?

Энэ аймшигт үйл явдлаас хойш 35 жил өнгөрч, Пномпень тэнгэр баганадсан өндөр барилга олонтой болсон ч энэ сургууль тэрхүү аймшигт он жилүүдийн дурсгал болон үлджээ.

Нэг өрөөнд харгис дэглэмийн дуугүй гэрч - хүмүүсийн араг яс, гавал дүүрэн байна. Музей дотуур явж байхад хүмүүсийг хэрхэн яргалж байсныг харуулсан зураг олноор тааралдана.

Хамгийн сүүлийн хохирогсдын булш. Шоронг чөлөөлөх үед 14 цогцос олдсоныг энд нь оршуулжээ.

Шоронгоос 15-20 км-ийн зайд бас нэгэн аймшигтай газар байдаг нь Чоенг Эк буюу Үхлийн тал юм. Энд таалалд нийцээгүй хүмүүсийг “ сургаж өгдөг ” байжээ. Энэ нь аймшигтайгаар тамлан зовоож, устгана гэсэн үг аж. Цогцсыг нь шууд энд булдаг байв. Ийм газар орон даяар бий болсон байжээ. Одоо Чоенг Экд амь үрэгдэгсдэд зориулсан дурсгалын хөшөө боссон байна.

 

Хөшөөний дотор талд малталтаар олдсон гавлын яснуудыг хэдэн үе болгон хураасан байна.

Судлаачдын тооцоолж гаргаснаар энэ газар дор хаяж 17 000 хүн алагдсан гэдэг.

Дурсгалын хөшөөний дотор 5000 гаруй гавлын яс хадгалагдаж байгаа гэнэ.

Урьд нь энд цахирмаа цэцэг дүүрэн ургасан үзэсгэлэнт цэцэрлэг бүхий хятад оршуулгын газар  байжээ.

Хүсвэл орчуулагч хөлслөн аваад түүхийн аймшигт үнэний талаар тодорхой мэдээлэл авч болно.

Музейн орчимд жуулчид хөлхөлдөж, болж өнгөрсөн үйл явдлын айдаст автан байх зуур хашааны гадна талд амьдрал үргэлжилсээр, буцалсаар байна.

Энд жижиг жижиг павильон олноор тааралддаг нь нийтийн оршуулга юм байна. Бас засаж бариагүй газраас хүний яс цухуйж байх нь ч бий. Ер нь Беларусийн Хатыньтай их адилхан санагддаг гэнэ.

Хөхүүл хүүхдүүдийг энэ модонд савж алдаг байжээ.

Сумаа хэмнэж байна хэмээн гар доорх зүйлс: алх, зээтүү, хүрз ашиглан аллага үйлддэг байсан гэнэ. Эсвэл нэг дор цуглуулаад гранат шидэн хороодог байжээ.

Хүмүүжлийн ажил явуулж, давтан сургана гэж хууран мэхэлж хүмүүсийг нааш нь авчирдаг байв. Үнэн хэрэгтээ энэ газар хүмүүс амьдралынхаа эцсийн шөнийг үздэг байлаа.

Энд байсан хятад оршуулгын газраас үлдсэн булш.

Пол Потын дарангуйллын үед нийт 1 700 000 хүн үхсэн гэдэг. Тэдний 1 200 000 нь өлсгөлөнгөөр эсвэл коммунист нийгмийн сайн сайхны төлөө дааж давшгүй хүнд ажилд нухлагдсаар амиа алджээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Пномпень дахь харгислалын үеийн музей
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • zochin 2016/09/08
    aimshigtai yumaa emgenel ilerhiilie

    0 0 Хариу бичих
  • zochin 2014/11/20
    aimaar ymaa nylh huuhdiig alaad bhdaa yahav dee....

    0 0 Хариу бичих
  • Uneheer setgel uvdum 2014/04/10
    Munkhag, hulchgar, uudgui amitand erh darh uguh iim l aimar baigaa yum da.. Muu hund turiin erhiig ugvul ch...

    2 0 Хариу бичих
  • irgen 2014/03/17
    pol pot heden say hun alsan shuu dee ter yrgalliig ni bol end bicheegui bna bicheeguin bolj hunii oi toind orhoorguigeer tamlaj aldag bsan bna leee.odort l heden myngaar ni tamlaad aldag bsan gesen

    0 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох