Манай эмэгтэй жүдочид алт, мөнгөн медаль хүртлээ

М.Саран

2019-02-18 10:33:00

alternative title

Олон улсын жүдо бөхийн холбооноос Италийн Ром хотод эрэгтэйчүүдийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулж, өчигдөр өндөрлөв. Европын нээлттэй тэмцээнд 46 орны 275 жүдоч өрсөлдсөж, шилдгүүдээ тодруулсан бөгөөд энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын 7 жүдоч өрсөлдсөнөөс шагналт тавдугаар байранд нэг тамирчин шалгарлаа.

60 кг-ын жинд нийт 38 жүдоч барилдсанаас Э.Ариунболд БНХАУ, Франц, Казахстаны бөхчүүдийг ялж, хэсгийн аварга болж хагас шигшээд үлдэв. Тэрбээр дахин Казахстаны хоёр жүдочтой барилдаж, ялагдан шагналт тавдугаар байрт орлоо.

Европын нээлттэй тэмцээнд ОХУ-ын баг тамирчид алт, мөнгөн медаль тус бүр хоёрыг хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Итали, БНХАУ, Украин, Франц, Азербайжан эхний зургаан байрт оржээ. Казахстаны 22 жүдоч оролцсоноос Э.Ариунболдын жинд медаль хүртсэн хоёр жүдочийн амжилтаар долдугаар байрт жагсчээ.

46 орноос 13 орон ямар нэгэн медаль хүртсэн бол Монгол Улсын баг нэг шагналт тавдугаар байрын амжилтаар 16 дугаар байрт бичигджээ.

Эрчүүд Европын нээлттэй тэмцээнээс медальд хүртээгүй бол эмэгтэйчүүд Австрид өрсөлдөж багийн дүнгээр хоёрдугаар байр эзлэв.

“European Judo Open Oberwart” тэмцээнд 35 орны 199 эмэгтэй жүдоч өрсөлдсөнөөс 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 63 кг-д Б.Ганхайч нар алт, 52 кг-д Л.Сосорбарам мөнгөн медаль хүртсэн бол 57 кг-д Л.Энхрийлан шагналт тавдугаар байр эзэлжээ. Монголын баг Австрийн багийн араас хоёрдугаар байрт орлоо.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл