МЭДЭЭ НЭМЭХ  

Ертөнцийн хамгийн гайхалтай бассейнууд

  • 4,211 уншсан
  • 2
  • 2014/03/05

Алсын бодлоготой жуулчид маань амралтаа хаана өнгөрүүлэхээ аль хэдийнээс төлөвлөөд эхэлчихсэн байх. Өвлийн сүүлийн энэ өдрүүдэд бид дэлхийн өнцөг булан бүрд байдаг хамгийн сайхан бассейнтай буудлуудыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ.

1.

Хамгийн ер бусын, хачин сонин бассейнуудын нэг нь Азийн өндөр зэрэглэлийн Hanging Gardens /Дүүжин цэцэрлэг / буудалд байдаг гэнэ. Энэхүү тансаг буудал нь Индонезийн Бали арал дээр гэхдээ далайн ойролцоо биш харин ширэнгэн ой, тутарганы талбайн голд оршдог. Энд зочдод зориулсан 38 харш болон туйлын өвөрмөгц дизайнтай, маш гоёмсог 2 давхар  бассейн байдаг юм байна.


2.

Америкийн Ют мужид орших Amangiri сувиллын газар нь жинхэнэ элсэн цөлд хэрхэн тансаг амьдарч болохыг зочдод үзүүлээд зогсохгүй, бас элс цементээр хийсэн асга хадны дундах  үзэмж төгөлдөр бассейнд дураараа сэлэн цэнгэх боломжийг олгодог гэнэ.


3.

Тайландын Ко Самуй арал дээр Library / Номын сан / нэрт өвөрмөгц нэгэн зочид буудал бий. Бассейныг бүтээгчид нь яагаад цусан улаан өнгө сонгож авсныг таахад хэцүү ч харахад сүртэй байгаа биз?


4.

Газрын дундад тэнгисийн эргийг хэзээнээс амрахад хамгийн сайхан газар гэж үзсээр ирсэн. Эндэхийн домогт Hotel du Cap Eden-Roc буудалд Cliffside Pool гэгч алдартай бассейн бий. Азтай амрагч хадан хясаанд яг тулган барьсан бассейнд сэлэнгээ тэнгисийн бишрэм дүр зургийг тольдон саатахаас гадна эндэхийн байнгын зочид болох орон орны алдартнуудыг харан баясаж болно.


5.

Ягаан өнгөний хорхойтой нэрт дизайнер Карим Рашидын барьсан  Semiramis / Цоморлиг / зочид буудал Афины хойт хэсэгт оршино. Буудлын харьцангуй бага талбайд гэгээлэг, хурц тод өнгийн шүхэрнүүдтэй чамин хээнцэр бассейн багтсан байна. Маш романтик, бас ашигтай.


6.

Лас-Вегасын 4 одтой Golden Nugget зочид буудал нь боломжийн үнэ өртөгтэйгээс гадна нэг гайхалтай үзмэрийнхээ ачаар алдаршсан юм. Зочид 3 давхрын өндрөөс усан гулсуураар  бууж далайн олон амьтад байдаг аварга том аквариумын дотуур зугаалдаг байна.


7.

The One and Only Reethi Rah бол Мальдивт байдаг тансаг зочид буудал.  Гайхалтай сайхан наран шарлагын газар, номин цэнхэр ус, сэтгэлд хүрсэн үйлчилгээ ... гээд л романтик, буйдхан амралтанд хэрэгтэй бүх юм энд бий. Бас бассейн нь үнэхээр бишрэм, зургийг нь аваад л баймаар.


8.

Шанхай хотын Pudong Kangqiao зочид буудлын бассейн нь 25-р давхартаа байрладаг байна. Хятадын 4 одтой энэ супер буудал зочдынхоо хүссэн бүхнийг гүйцэлдүүлэн үлэмж сайн үйлчилдгээс гадна ер бусын экстрем орчинд тав тухтай сэлэх боломж олгодог гэнэ.


9.

Энэтхэгийн Удайпур мужид Oberoi Udaivilas Udaipur нэртэй маш гоёмсог зочид буудал байдаг. Буудалд Энэтхэг сударт гардаг хувь заяаны тойрог мэт эцэс төгсгөлгүй урт бассейн бий. Хүн бүр эндээс жинхэнэ амар амгаланг олно.


10.

Сингапурын Marina Bay Sands буудлын бассейн нь хэдийнээ энэхүү бяцхан орны нэрийн хуудас болсон байна. 200 метрийн өндөртэй  / 55 давхар / 3 цамхаг дээр амрах талбай, бассейн  бүхий аварга том тавцан байрлуулжээ. Тавцангийн хашлага руу харахад бассейн ус ирмэгээ даван шууд Сингапурын гудамж руу асгарч байх шиг сэтгэгдэл төрдөг байна.

Зочид буудлыг маш шуурхай, ердөө хэдхэн 7 хоногийн дотор барьсан гэдэг. Энэ бол Азийн дэвшилтэт технолог ийм ер бусын гоо үзэсгэлэнг хурдан бөгөөд чанартай босгож чадаж байгааг харуулсан бодит жишээ юм

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ертөнцийн хамгийн гайхалтай бассейнууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2014/04/09
    жолооч та авто тээврийн албан татвараа төлсөн үү хэрхэн хаана төлөх өө мэдэхгүй байна уу авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаараас лавлаарай

    0 0 Хариу бичих
  • битүү бассейнд жил тойрон 2014/03/26
    халуун орнууд сайхан юмаа, задгай бассейнтай байж болно. Гэхдээ хорхой шавьж шумуул бясаа жоом ихтэй. Манайх хүйтэн болхоор зуны гурван сарын дулаахан өдрүүдэд нь юу юм гэхээс. Бусад жилийн 9 эсвэл 10 сар нь элс шороогоор тоосдоод муухай харагдна.

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох