МЭДЭЭ НЭМЭХ  

Бичил дуран доорх гайхалтай ертөнц

  • 5,860 уншсан
  • 1
  • 2014/11/16

2014 оны Бичил гэрэл зургийн уралдаанд оролцсон шилдэг бүтээлүүдийг толилуулж байна. Энэ уралдаанд 79 орны зурагчид оролцож ур чадвар болон, нарийн мэдрэмжээ гайхуулжээ. Бидний өдөр тутмын амьдралд тааралддаг ч, нүдэнд үзэгддэггүй бичил биетүүд хичнээн гоо үзэсгэлэнг цогцлоон байдгийг та бүхэн одоо л харж болно.

Бичил дуран доорх гайхалтай ертөнц

100 дахин томруулсан DVD, АНУ-ын Деннис Хинксийн авсан зураг.

Бичил дуран доорх гайхалтай ертөнц

Панамын зурагчин Рожелио Морено цэнгэг усанд амьдрах коловратка хэмээх бичил биетийг хоолоо идэхээр амаа ангайх агшинд нь авч чадсан байна. 40 дахин томруулсан зураг.

Бичил дуран доорх гайхалтай ертөнц

Чарльз Кребсийн авсан алтлаг цохын хуяг, 45 дахин томруулсан нь

Бичил дуран доорх гайхалтай ертөнц

Ноа Фрам-Шварц тэнүүлч аалзны айдас хүргэм нүдний зургийг авчээ. 20 дахин томруулсан зураг. Ийм аалзнууд маш хурц хараатай байдаг гэнэ.

Бичил дуран доорх гайхалтай ертөнц

Австрийн Сабрина Каул баланоглосс хорхойн авгалдайн зургийг авчээ. 10 дахин томруулсан энэ зураг дээр эд эсүүд болон нүд зэрэг жижиг деталиуд харагдаж байна.

Бичил дуран доорх гайхалтай ертөнц

Нар гармагц дэлбээгээ нээдэг талын цэцэгний зургийг Данийн Женс Х. Петерсон авчээ. 80 дахин томруулсан нь

Бичил дуран доорх гайхалтай ертөнц

Рожелио Мореногийн авсан усны бичил замаг, 40 дахин томруулсан байна.

Бичил дуран доорх гайхалтай ертөнц

Шотландын Нильс Линдстром хамтад нь ургуулсан гурван трансген (гений өөрчлөлттэй) бөөрний зургийг авчээ. 20 дахин томруулсан нь

Бичил дуран доорх гайхалтай ертөнц

Хулганын тод ногоон тархиар гүйх венийн судасны 2 дахин томруулсан зураг. Германы Али Эртурк авчээ.

Бичил дуран доорх гайхалтай ертөнц

Төөлүүр хорхой ердийн 3 хос хөлнөөс гадна, соруулын үүрэг гүйцэтгэх “хуурамч хөл” хэмээгдэх нэмэлт мөчтэй ажээ. Австрийн Карин Пансер энэ хуурамч мөчний зургийг авсан байна. 20 дахин томруулсан зураг

Бичил дуран доорх гайхалтай ертөнц

Montana Dryhead гэх гантиг чулууны 50 дахин томруулсан зургийг Дуглас Мур авчээ.

Бичил дуран доорх гайхалтай ертөнц

Италийн Стефано Бароны авсан гэрийн хүрэлзгэнийн ногоон өнгөт хэлний зураг. 25 дахин томруулсан нь

Бичил дуран доорх гайхалтай ертөнц

Австралийн Пол Жозеф Ригбийн авсан тоосонцрын үр бүхий хонин нүдэн цэцгийн дэлбээ. 10 дахин томруулжээ.

Бичил дуран доорх гайхалтай ертөнц

Дилан Т. Бурнетт ясны хавдрын эсийн зургийг авсан байна. Эсийн доторх уурагны судлуудыг 8000 дахин томруулан үзүүлжээ.

Бичил дуран доорх гайхалтай ертөнц

Испанийн Мериткселл Венрелл яншуйн тоос хүртэх эрхтний зургийг авчээ. Хөх өнгөөр цөмийг, улаан өнгөөр лектиний уургийг будсан байна. 63 дахин томруулсан нь

Бичил дуран доорх гайхалтай ертөнц

Дуглас Брумли шүрийн полипыг тойрсон шингэний зургийг авчээ. 4 дахин томруулсан.

Бичил дуран доорх гайхалтай ертөнц

Чарьлз Кребс бичил коловраткануудыг хооллож байх үед нь зураг авчээ. 417 дахин томруулсан зураг

Бичил дуран доорх гайхалтай ертөнц

Италийн Аллессандро Да Моммиогийн авсан 10 дахин томруулсан кальцитын талст. Кальцит нь газрын хөрсний нилээд гүнд тааралддаг бодис юм.

Бичил дуран доорх гайхалтай ертөнц

Ноа Фрам-Шварцын авсан шоргоолжны нүд. 20 дахин томсгосон байна.

Бичил дуран доорх гайхалтай ертөнц

Оросын Анатолий Михальцов царс модны хөндлөн огтлолын зургийг 125 дахин томруулж авчээ.

Бичил дуран доорх гайхалтай ертөнц

Филипп Келлерийн авсан, бүрдээд 22 цаг болж буй Данио загасны үр хөврөл

Бичил дуран доорх гайхалтай ертөнц

10 дахин томруулсан шоргоолжны авгалдай, Францын Фредерик Лабон.

Бичил дуран доорх гайхалтай ертөнц

Японы Юта Накасе myrmecolax гэдэг шавжны толгойн зургийг авчээ. 10 дахин томруулсан.

Бичил дуран доорх гайхалтай ертөнц

Польшийн Жерзи Губернаторын 40 дахин томруулан авсан традесканци гэдэг ургамлын навч.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бичил дуран доорх гайхалтай ертөнц
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2014/12/19
    10, 20 dahin ch bishee. heden myanga dahin tomruulj baij iim zurag avna

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох