Заан хоёрхон цаг унтдаг

Африкийн зэрлэг заан бусад хөхтөн амьтадтай харьцуулахад бага унтдаг болохыг ӨАБНУ-ын Витватерсранд их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Амьтны хүрээлэнд зааныг судалдаг болоод удаж байгаа бөгөөд зохиомол орчинд амьтад 4-6 цаг унтдаг бол харин зэрлэг байгальдаа хавьгүй богино хугацаанд унтдаг байна.

Ботсваны судлаачид эмэгчин хоёр зааны арьсанд мэдрэгч суулгаад үүнийхээ тусламжтайгаар уг хоёр заан хэзээ унтаж байгааг нь бүртгэн авчээ. Бүлийнхээ тэргүүн болох дээрх хоёр эмэгчин зааны хүзүүнд мөн биеийнх нь хазайлтыг хэмжигч багаж /гироскоп/ зүүснээр заанууд ямар байрлалд унтдаг болохыг мөн тогтоосон байна. Дээрх хоёр эмэгчин заанд таван долоо хоногийн турш ажиглалт хийхэд уг хоёр амьтан заримдаа хэдэн хоногоор унтаагүй байна.

Заан бага унтдаг нь түүний овор хэмжээтэй холбоотой байж магадгүй гэж судалгааны багийнхан үзэж байгаа аж. Ер нь том биетэй хөхтөн амьтадтай харьцуулахад бага унтдаг байна. Тухайлбал, залхуу сармагчин /ленивец/ хоногт дунджаар 14 цаг унтдаг бол хүн найман цаг унтана. Храин заан хоногт ердөө хоёрхон цаг унтаад амьд байж чадаж байгаа нь нууц хэвээр байгаа юм.