Далбаат унадаг дугуй “Cyclewing” салхинаас эрчим хүч цуглуулдаг

Хүний биеийн хүчний үйл ажиллагааг хөнгөвчилсөн ачаалал бууруулах зориулалттай тоног төхөөрөмжтэй холбоотой мэдээлэл хүргэе. Америкийн инженерүүд хамтран салхины хүчийг бяцхан далбаат төхөөрөмжийн тусламжтайгаар эрчим хүч хуримтлуулдаг унадаг дугуйг зохион бүтээсэн байна. Хотын гэхээс илүүтэй хөдөө орон нутгийн замд ашиглахад илүү тохиромжтой энэхүү унадаг дугуй ямар ч насны хүнд нэмэлт хүчийг гаргаж өгдөг байна.

Инженер, Программист мэргэжилтэй залуу зохион бүтээгч Хорхе Пандо, мөн инженер, механик мэргэжилтэй залуу зохион бүтээгч Натан Роуз шинэ төрлийн унадаг дугуйг бүтээж, өөрсдийн гэсэн стартапыг үүсгэн байгуулсан байна. Эвхэгдэх боломжтой бяцхан далбаат төхөөрөмжийг суурилуулсан энэ унадаг дугуйгаа тэд “Cycle Wing” гэж нэрлэсэн. Ажиллах зарчим нь эрт үед хэрэглэж байсан салхи барих, салхины хүчийг далбаат хэрэгслээр авч ашиглах процесст түшиглэгдсэн. Далбаат төхөөрөмжөөр хүлээж авсан салхины хүч, урсгалыг эрчим хүч болгон хувиргаж, унадаг дугуйн моторт төхөөрөмж рүү дамжуулж, нэмэгдэл хүчийг гаргаж авна. Далбаат төхөөрөмжийг ашиглахад амар хялбар байлгах үүднээс эвхэгддэг шийдлээр хийж өгсөн.

Далбаа нь хөнгөн цагаан хүрээтэй, карбон фейбер материалаас бүрдсэн буюу 7 кг-аас хэтрэхгүй жинтэй юм байна. Салхины урсгал болон хүч аль зүгээс ирж байгааг мэдрэн далбаагаа гар ажиллагаагаар эргүүлэх, байршлыг нь солих боломжтой. Рульны гол хэсэгт далбаат төхөөрөмжөө аль зүгт эргүүлж болох мөн хэдий хэмжээний эрчим хүч цуглуулж чадсан эсэхээ харж хянаж болно. Хөгжүүлэгч стартапын талаас энэхүү унадаг дугуйгаа зах зээлийн ханшаар 500 ногоон хэмээн үнэлсэн байна. гэхдээ дэмжлэг авч, хөрөнгөө босгож чадвал зах зээлд үнэ нь 2 дахин өсөх болно гэж онцолсон байна.

Эх сурвалж: Монголын мэдээ