МЭДЭЭ НЭМЭХ  

Хөхөө яаж бусад шувуудыг залилдаг вэ?

  • 9,977 уншсан
  • 9
  • 2014/11/17

Хөхөө шувуу өндгөө бусдын үүрэнд шургуулахдаа нэн гарамгай. Түүнийг гэр бүлийн шимэгч гэж нэрлэсэн ч болно. Энэ шувуу далавчныхаа дэвэлт бүрийг нарийн тооцоолж, хуурах арганд нэвтэрхий мэргэшсэн амьтан юм. Хөхөөний ангаахай үргэлж дагавар ах эгч нараасаа түрүүлж өндөгнөөсөө гардаг. Тэгэхдээ нилээд томорч, чадал суусан байх тул тэжээгч шувууны ангаахайнуудыг ээлж дараалан үүрнээс нь түлхэн унагаад өөрөө эзэн суудаг байна.

Хөхөө шувуу өндгөн дотор байгаа үр хөврөлдөө амьдрах ухааны башир аргыг хэрхэн зааж сургадаг байнаа? Хууртагдсан шувууд яагаад бусдын өндгийг таньдаггүй юм бол? Хөхөөний ангаахай бусдын үүрэнд амар тайван амьдрахын тулд өөр ямар ухаан гаргадаг вэ?

Хөхөөний өндөг

Бүр 18-р зууны үед судлаачид хөхөөний өндөг бусад шувууны өндөгнөөс илүү хурдан өсөлттэй байх гэж таамаглаж байжээ. Гэхдээ хэн ч энэ таамаглалыг батлахыг оролдсонгүй өнөөг хүрсэн байна. Шеффилдийн Их сургуулийн шинжээч эрдэмтэд өндөгний доторх үр хөврөлийг бичил дурангаар судалсны эцэст жигүүртний ертөнцдөө гайхалтайд орох нэг явдлыг баталжээ. Юу нь гайхалтай гэж?

Шувууд өндгөө дарахад бэлэн болсноо мэдэрмэгц бие дотроо удаан хадгалж байж чадахгүй шууд гаргадаг байна. Ихэнх шувууны өндгөн эсэд үр тогтсоноос хойш 6 цагийн дараа үр хөврөлийн бойжилт эхэлдэг бөгөөд нэг хоногийн дараа уураг болон хальсан бүрхүүл бүхий өндөг бэлэн болдог байна. Шувуу өндгөө дарж эхэлснээс хойш 2 хоногийн дараа үр хөврөлийг энгийн нүдээр харж болохуйц хэмжээтэй болно.

Хөхөөний өндөг ч гэсэн адил хугацаанд мөн адил үе шатыг дамжин боловсордог. Гэхдээ нэг онцлог бий: хөхөө өндгөө гаргахаас өмнө өндөгнийхөө сүвэнд бүтэн нэг хоног байлгадаг. Цельсийн 40 орчим градусын халуун бие дотор 24 цаг саатсан өндөг эхийнхээ дор 36 градусын дулаантай орчинд байгаа өндөгнөөс илүү хурдан бойжих нь мэдээж. Энэ маягаар хөхөөний ангаахайд нөөц 31 цаг бий тул түрүүлэн өндөгнөөсөө гарч, өргөмөл эцэг эхийнхээ анхаарлыг татах боломжтой болдог байна. Иймээс л бусад “арчаагүй улаан нялзрай юмнууд”-ыг замаасаа зайлуулах чадалтай байдаг ажээ.

Хөхөө бүр нэг л төрлийн шувуудын үүрэнд өндгөө орхидог тул өндөгнийхөө өнгө хэмжээг дуурайлган “тохируулах” чадвартай гэнэ. Бие гүйцсэн хөхөө 100 гаруйхан грамм жинтэй байдаг бол өндөг нь үүний ердөө л 3 орчим хувьтай тэнцэж байдаг нь тун гайхалтай үзэгдэл юм. Зарим үед бор шувууны бяцхан өндөгтэй ойролцоо өндөг гаргах нь ч бий.


Хөхөөний ичгүүргүй үйлдэл

Хөхөө гадаад байдлаараа шонхор шувуутай төстэй, мөн яг дуурайн нисэж чаддаг.  Бусдын үүрэнд өндгөө орхихын тулд энэ адил талаа ашиглаж өндгөө даран сууж байгаа үүрний эздийг айлган сандаргадаг байна. Зарим төрлийн хөхөө халуун орны тоть, бүр махчин шувуудын хашгирах дууг хүртэл яг дуурайдаг гэнэ. Айж сандарсан шувууд үүрээ орхин нисэхэд хөхөө амжиж үүрэнд нь  өндгөө гаргана. Энэ нь ердөө л 10-16 секундын ажил гэнэ. Өндөгний тоог хэвээр байлгахын тулд оронд нь эзэн шувууны өндгөөс заавал нэгийг нь авч явдаг. Үүнийг хөхөө зүгээр л залгиж орхих юм уу, эсвэл газар шидэж хагалдаг байна. Хэрэв үүрний эзэн өндгөө нилээд удаан дарж, өндөгнүүд нь хагарах дөхсөн бол хөхөөний өндөг бойжиж амжихгүйд хүрэх аюултай. Энэ тохиолдолд хөхөө бүх өндгийг сүйтгэж орхидог. Энэ нь эзэн шувуудыг дахин өндөг гаргаж дарж эхэлмэгц өөрийн өндгөө орхих гэсэн санаа юм.

Хөхөө төрөлх зөн билгээрээ өөрийгөө өсгөсөн төрлийн шувуудын үүрэнд өндгөө орхих хандлагатай  байдаг. Тэдний гадаад байдал, зан төрх, дуу хоолойг нь маш сайн тогтоож бусад шувуудын дотроос ялган таньдаг  байна. Нэг зуны дотор хөхөө 10 орчим өндгийг бусдын үүрэнд орхидог. Нэг үүрэнд өөр өөр хөхөөний орхисон 2 өндөг байх удаа ч тааралдаж байжээ.


Өргөмөл хүү

Хөхөөний өндөгнөөс гарсан ангаахай 3 грамм орчим жинтэй байх боловч маш чадалтай, өөрөөсөө 2 дахин хүнд ачааг даана. Үүнийгээ үүрний эздийн “жинхэнэ хүүхдүүд”-ийг гаргаж хаяхад ашигладаг. Ангаахай хорон муу санаатайдаа ч биш, ердөө л зөн совингоороо уламжлагдаж ирсэн программыг биелүүлж байгаа нь энэ. Хэргийн учир нь ангаахайн маш эмзэг нуруунд байдаг. Нуруунд нь ямар нэг юм хүрмэгц л ангаахай өд сөдөө сэрвийлгэж “ зодолдох” байрлалд орно. Гэвч энэ рефлекс эхний 4 хоногт л ажилладаг ажээ. Энэ хугацаанд бусад ангаахайг гаргаж хаяагүй бол хойшид тийм зүйл болохгүй гэсэн үг. Хөхөөний ангаахай их ховдог учир өглөөнөөс орой хүртэл хооллох болдог. Түүний том бөгөөд тод улаан өнгөтэй хошууг харсан бусад шувууд ч тэсгэлгүй хоол өгдөг гэнэ. Ингэж 3 долоо хоног болоод үүрээ орхидог байна.

Яагаад үүрний эзэд урилгагүй зочныг өөрийн ангаахай шигээ санаж хооллоод байдаг юм бол? Бүх тохиолдолд хөхөөний өндөг үүрний эздийн өндөгнөөс заавал том байдаг. Хэргийн учир нь хөхөөний ангаахай тэдний ангаахайн гаргадаг дууг яг дуурайн дуугарч чаддагт оршдог ажээ. Гэхдээ яаж? Ээж хөхөө өндөгнийхөө өнгө хэмжээг тохируулдагтай адил, яаж дуугарахыг нь бас программчлан суулгаж өгсөн байдаг аж.

Сонирхолтой нь, бидний “хөхөө донгодож байна” гэж ярьдаг дууг эрэгчин нь гаргадаг юм байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хөхөө яаж бусад шувуудыг залилдаг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

9 Сэтгэгдэл


  • Нандиа 2015/09/21
    сонирхолтой юмаа. Одоо тэгээд энийг уншчихаад хөхөөг далдруулах гээд эхлэхвийдээ. Хэрэггүй амьтан гэж хүнээс өөр байхгүй байхоо энэ дэлхийд. Энэ байдлаараа онцгүй ч гэлээ, цаагуураа хэрэгтэй л юм хийж яваадаа.

    0 0 Хариу бичих
  • xxa 2015/09/20
    Ene balai shubiig vndeseer ni tasdaj muhuuh heregtei l dee Zarim hvmvvs baharhaad baih shig bn argagvi argagvi udam ugsaa negtnee taniad bh shig bn

    0 1 Хариу бичих
  • Зочин 2014/12/11
    yamar sonirholtoi um be?

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/17
    Хөхөө муухай шувуу байна.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/17
    Хүүхдээ хаясан эмэгтэй хүнийг хөхөөтэй зүйрлүүлдэг нь аргагүй л юм :P

    2 0 Хариу бичих
  • epik-high 2014/11/17
    Uran zugnult kino uzej bgaa umshig sanagdlaa haha bi ter deer baina aa

    2 1 Хариу бичих
  • Sonirholgui 2014/11/17
    shal sonirholgui medee bna

    1 17 Хариу бичих
    • zochin 2015/02/13
      Harin ch sonirholtoi tanin medehuin undur ach holbogdoltoi medeelel baina.

  • Зочин 2014/11/17
    Сайхан мэдээлэл байна даа.

    5 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох