МЭДЭЭ НЭМЭХ  

Усан доорх ертөнц

  • 8,370 уншсан
  • 20
  • 2014/03/06

Усан доорх ертөнц хачирхалтай болоод үзэсгэлэнтэй биш гэж үү?

21-р зуун дуусахаас өмнө далай тэнгис дэх шүрэн хаднууд устаж үгүй болох бололтой. Манай гарагийн алдарт байгаль судлаачдын нэг Питер Сэйл “ Мөхөж буй ертөнц “ номондоо энэ тухай бичжээ. Олон жилийн туршид хүн төрөлхтөн хуучирсан буюу эвдэрсэн тоног төхөөрөмжийн зүйлийг живүүлэх аргаар усан дор хиймэл хад асга, арал хойгийг бий болгохоор оролдож байна. Энэ нь бүр олон мянган жилийн өмнөөс эртний персүүдээс эхтэй юм. Хуучирсан чингэлэгнүүд, байлдааны хөлөг онгоцнууд, танкнууд гээд л бусад олон зүйлс далай тэнгисийн ёроолд загас болон далайн амьтдын үүр оромж болон хэвтэж, орон орны шумбагчдын анхаарлыг татсаар байна. 

Зураачид, урчууд ч гэсэн зүгээр хараад суусангүй. Тэд гайхалтай сайхан баримлуудыг хийж... далайн усанд живүүлэн усан дор үлгэрийн ертөнцийг бий болгож байна.

Бяцхан тайлбар: Шүрэн хад  / шүрэн арал ч гэж ярьдаг / далайн ердөө 0,1%-ийг эзэлдэг ч усны ертөнцийн амьтдын дөрөвний нэг нь энд амьдардаг байна. Манай гараг дээр доод тал нь 270 сая хүн шүрэн хадны орчимд загасчилж амьжиргаагаа залгуулдаг гэнэ.

Нептуны мемориал нь Флорида муж улсын Майамид байдаг. Энэ нь талийгаачдын чандрыг хадгалдаг усан дорх булш төдийгүй хамгийн том хиймэл хад юм. 55 000 м /кв талбайтай, 14 метрийн гүнд оршдог энэ үхэгсдийн хотыг 2007 онд илрүүлжээ. Зурган дээрх арслан бол энд олноор байдаг хөшөөнүүдийн нэг. Түүнчлэн энд арк, саравч, сандал, хаалга усан доорх зам хүртэл байдаг гэнэ.

 

Усан доорх ертөнц

Уран барималч Джейсон де Кейрес Тейлор 480 гаруй хөшөө хийж Канкуны Үндэсний Усан Паркад, Мексикийн эрэг орчмын усан доор байрлуулсан байна. Гайхалтай нь: бүх хөшөөний эх загвар бодит хүмүүс гэнэ. Энэ бүтээлийн нэр нь “ Чимээгүй хувьсал “ гэдэг аж.

Усан доорх ертөнц

Канкуны Үндэсний Усан Парк. Түүнийг жилд 750 000 хүн үзэж сонирхдог.

Усан доорх ертөнц

Христийн энэ хөшөө 1965-08-25-наас Флоридын Ки Ларго арал орчмын хадыг чимэглэх болжээ. Харьцангуй бага / 9 м / гүнд оршихоос гадна орчин нь нүд булаам үзэсгэлэнтэй: шүрэн хаднуудын дундуур хурц тод өнгийн загаснууд сүлжилдэж байдаг тул жуулчдын ирэх дуртай газар болсон байна. Заримдаа энд хурим хүртэл болдог гэнэ.

Усан доорх ертөнц

Моаи бол Номхон далайн Пасхи арал дээр байдаг цул чулуун хөшөө юм. Үүнийг 1994 онд голливудын нэгэн киноны зураг авалтын үеэр живүүлжээ

Усан доорх ертөнц

Уран барималч Джейсон де Кейрес Тейлор олон үндэстний хүүхдүүд гар гараасаа барилцан тойрсон энэ хөшөөг 2007 онд бүтээжээ.

Усан доорх ертөнц

Ажлын явцад.

Усан доорх ертөнц

Зохиомжийг 6 сарын турш хийж гүйцээсэн байна

Усан доорх ертөнц

“ Шүр хөшөөнүүдийг будаж, загас орчинг бүрдүүлж, ус уур амьсгалыг бий болгоно. Энэ бол ердөө л эхлэл ”

Усан доорх ертөнц

Санхүүч Джейсон Тейлорын баримал Канкуны Үндэсний Усан Паркийн нэг хэсэг болжээ. Үүнийг 2011 онд байрлуулсан байна

Усан доорх ертөнц

Тейлор энэ паркийг үндэслэгч бөгөөд уран сайхны удирдаач нь юм байна

Усан доорх ертөнц

Усан доорх гэрийн эзэн. Канкуны Үндэсний Усан Парк

Усан доорх ертөнц

Усны ертөнцийн утас

Усан доорх ертөнц

“ Чимээгүй хувьсал “ зохиомж

Усан доорх ертөнц

“ Чимээгүй хувьсал ” –ын дүрүүд бодит хүмүүсээс эхтэй билээ. Усан дор хувьсал хэрхэн явагдаж байгааг зурагнуудаас хараарай. Энэ бол ус, усны ертөнцийн хүч юм

Усан доорх ертөнц
Усан доорх ертөнц

Усан доорх хөшөөнүүд, 2011 он

Усан доорх ертөнц

“ Мөрөөдөмтгий цуглуулагч “ зохиомж. 2009 онд 8 метрийн гүнд тавигдсан байна. Хүн, нохой, чулуун шүүгээ гурав. Хэдхэн жилийн дотор ус хөшөөг хэрхэн идэж байгааг зургаас харж болно

Усан доорх ертөнц

Майами дахь Мемориал Нептуны орох хаалга.

Усан доорх ертөнц

Нептуны хөшөө. Венесуэлийн эргээс холгүй Карибын тэнгисийн зүүн хэсэгт байх Кюрасао арал

Усан доорх ертөнц

Гавайд байдаг буддийн санваартны хөшөө

Усан доорх ертөнц

“ Сураггүй болсон сэтгүүлч “. Тэр Гренадын усан дор ганцхан жил амьдраад л хиймэл хад болон хувирчээ

Усан доорх ертөнц

Кайманы арлуудад байдаг хүрлээр цутгасан лусын дагина. Үүнийг Канадын 42 настай зураач Саймон Моррис бүтээсэн юм. Албан ёсны нэр нь «Амфитрита». Эртний Грекийн домогт гардаг Посейдоны гэргий

Усан доорх ертөнц

“ Цох “ нэртэй фольксваген маркийн машин дээр хэвтэж байгаа хүн. Гренадын арлууд

Усан доорх ертөнц

Зохиомжийг байрлуулах ажлын явцаас

Усан доорх ертөнц
Усан доорх ертөнц

Усан доорх ертөнц хачирхалтай болоод үзэсгэлэнтэй биш гэж үү

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Усан доорх ертөнц
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

20 Сэтгэгдэл


  • Зочин 2014/10/18
    Xaxax tseegii yum unshij chaddaggvimuu. Xvnii garar bvteegeed usand xiiseen gd bn

    0 0 Хариу бичих
  • zochin 2014/10/18
    hahaha setgegdliig shuud tseegiigeer ehelleeshd.nom unshij bgaachee. Ene odoonii hvvhdvvd vv

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/07
    hahahaha tseegii gj ovoo gar bjiinshv...

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/06
    Tseegii ch dendej bnaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/03
    gaihamshig

    0 0 Хариу бичих
  • 19001973 2014/04/09
    жолооч та авто тээврийн албан татвараа төлсөн үү хэрхэн хаана төлөх өө мэдэхгүй байна уу авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаараас лавлаарай

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/19
    tseegiid gomdov :<

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/19
    сонирхолтой хэрнээ айдас төрүүлэм юмаа. дотор зарс хийж байна гэнэт

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/12
    ee tseegii. chi neeree bolio bvgd tseegii gjiishde tseegii! tsu2

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/11
    uneheer wow! gemeer

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/11
    uneheer wow! gemeer

    0 0 Хариу бичих
  • tseegii-д 2014/03/07
    tseegii юм уншиж чаддаг уу

    0 0 Хариу бичих
  • hongor 2014/03/07
    tseegii umiig shimtej oilgoj uzej sur

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/07
    tseegii tseegii.xaxa.unshij chdahgui bichij chaddimu..xaxaxax

    0 0 Хариу бичих
  • erdemten 2014/03/07
    Tseegii nom sain unsh.... oilgoj uz... hahahaha

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/06
    tseegii huunii garaar buteegdsen

    0 0 Хариу бичих
  • tseegii 2014/03/06
    ed nar yagad inged chuluujtsan yum bol ? galt uul delbertsiin bolu ? :(

    1 1 Хариу бичих
  • Зочин 2014/03/06
    gaihaltao bas aimshigtai

    0 0 Хариу бичих
  • set 2014/03/06
    soliotoi unen soliotoi :))

    0 0 Хариу бичих
  • woow 2014/03/06
    Гайхалтай

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох