МЭДЭЭ НЭМЭХ  

Адгуусны мэдрэмж: Амьтад гай гамшгийг урьдчилан мэдрэх чадвартай юу?

  • 1,524 уншсан
  • 2
  • 2014/03/06

Адгуусны мэдрэмж: Амьтад гай гамшгийг урьдчилан мэдрэх чадвартай юу?
Чадвартай гэнэ. Амьтад байгалийн гамшиг болон эзэндээ тохиолдож болзошгүй аюул, өвчин зовлонг урьдчилан анхааруулж байсан олон тохиолдол бүртгэгдсэн байдаг аж. 

Зэвэрсэн торонд суулгасан канар бялзуухай хэдэн зууны туршид газрын гүнд ажилладаг уурхайчдын амийг аварсаар иржээ. Амьд бүхэнд үхлийн аюултай хүдрийн хий ялгарч эхэлмэгц энэ шувуухай аваарийн дохио хангинан дуугарах мэт жиргээд амьсгал хураадаг байж. Түүхэнд тэмдэглэгдсэн бусад тохиолдлуудаас та бүхэнд хүргэе.

 

Гелик, Грек улс

МЭӨ 373 он

Гамшиг : Цунами

Хохирол : Бүхэл бүтэн нэг хот, мөн эргийн зогсоолд байсан спартанчуудын 10 онгоц усанд живжээ.

Эмгэнэлт явдлаас хойш 5 зууны дараа амьдарч байсан Эртний Римийн зохиолч Клавдий Элиан  гэгч “ Амьтны ертөнц “ зохиолдоо энэхүү гамшгийн тухай нилээд тодорхой бичжээ. Түүний судалснаар, цунами эхлэхийн өмнөхөн хулгана, үен, жаран хөлт зэрэг амьтад олноороо хотыг орхин зайлсан байна.


ХАЙЧЭН, Хятад улс

1975 он

Гамшиг :  7,3 баллын газар хөдлөлт

Хохирол : 1328 хүн

Тухайн үед олноор ажиглагдаж байсан адгуус амьтдын ер бусын зан араншинг хотын эрх баригчид дөнгөж анхааралдаа аваад байтал чичиргээ / Голдуу томоохон гамшгийн өмнө ийм бага зэргийн доргилт болдог байна /  мэдэгдэж эхэлжээ. Ингээд гамшгаас нэг хоногийн өмнө сая хүн амтай хотынхныг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ үйл ажиллагаа 150 000 хүний амийг аварсан гэдэг.


САН-ХОСЕ, КАЛИФОРН муж, АНУ

1984 он

Гамшиг : 6,2 баллын хүчтэй газар хөдлөлт

Хохирол : 27 хүн шархдаж, бэртсэн

Гамшиг болохын өмнө орон нутгийн “ San Jose Mercury News “ сонинд гэрийн амьтад алдагдсан тухай зарлалын тоо эрс нэмэгдэж, хүмүүсийн ярианы гол сэдэв болж байсан байна.


ИНДОНЕЗ, ШРИ-ЛАНКА, ТАИЛАНД, МАЛЬДИВийн арлууд, Энэтхэгийн өмнөд хэсэг

2004 он

Гамшиг : цунами

Хохирол : 230 мянган хүн

Энэ гамшгийн улмаас маш олон тооны хүний амь эрсэдсэн байхад, гайхалтай нь араатан амьтад огт өртөөгүй гэнэ.


Л'АКУИЛ, ИТАЛИ улс

2009 он

Гамшиг : 6,3 баллын газар хөдлөлт

Хохирол : 279 хүн

Хотоос холгүй орших усан сангийн бах мэлхийнүүд дээр ажиглалт хийж байсан биологчид эдгээр газар уснаа явагчид гамшиг болохоос 5 хоногийн өмнө дүрвэн зайлж, сүйрлийн дараа тоо толгой бүрэн бүтэн эргэж ирсэн болохыг тэмдэглэн үлдээжээ.


Эрдэмтдийн дүгнэлт: Адгуус амьтад байгалийн гамшгийг урьдчилан мэдрэх чадвартайд эргэлзэх юмгүй, гэхдээ үүнд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар одоогоор алга, таамаглал төдий л байна. Газар хөдлөх, галт уул дэлбэрэхэд үүсдэг хэт өндөр долгионыг амьтад хүлээн авах чадвартай байж болох юм. Үл мэдэгдэх түгшүүрт дууг сонсоод энэ газраас аль болох хол байхыг зөнгөөрөө эрмэлздэг байж магадгүй. Эзэн нь муураа гадагш гаргахгүй байсан тул хөөрхий муур ихэд бачимдаж хаалттай салхивчийг толгойгоороо мөргөн, амь тэмцэн орилж байсан тохиолдол тэмдэглэгдсэн байдаг.

Түүнчлэн амьтад дэлхийн соронзон талбайн өөрчлөлтийг мэдэрдэг байх гэсэн бас нэг онол бий. Соронзон орны өөрчлөлтөөр газар хөдлөлт зэрэг үзэгдэл үүсдэг байна. Үер болохын өмнө амьтад айж сандардаг нь хүчтэй борооны өмнө агаарын даралт огцом унадагтай холбоотой байж болох юм.

Эцэст нь: амьтдын түгшүүртэй байдал, байгалийн гамшиг хоёрын хооронд ямар батлагдсан хэлхээ холбоо байгааг одоогоор хэн ч хэлж чадахгүй байна. АНУ-ын Геолог хайгуулын албанаас “ ... Адгуус амьтад тав тух алдах хэтэрхий олон шалтгаан байгаагийн улмаас гамшгийг мэдрэх биологийн системийг бий болгох ямар ч нөхцөл боломж байхгүй юм... “ гэж албан ёсоор мэдэгдсэн байна. Гэхдээ л та өөрийн 4 хөлт найзаа сайн ажиглаж бай! Юмыг яаж мэдэх вэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Адгуусны мэдрэмж: Амьтад гай гамшгийг урьдчилан мэдрэх чадвартай юу?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2014/03/18
    bnb

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/09
    day after tomorrow deer amitad sanuulaad baidag

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох