Samsung компани “Galaxy Watch Active” бугуйн ухаалаг цагаа танилцуулав

М.Саран

2019-03-05 14:42:24

alternative title

Өмнөд Солонгосын Самсунг компани ээлжит нэгэн бугуйн ухаалаг цагаа олон нийтэд танилцуулаад байна. Гаднах хэлбэр загварын хувьд энгийн болсон ч, доторх үзүүлэлтүүд нь анхаарал татахуйц болсныг технологийн салбарын сонирхогчид онцолж байна.

Алдарт Самсунг компани бугуйн ухаалаг цагаа “Galaxy Watch Active” гэж нэрлэсэн. Цагны дэлгэцний хэмжээ бага зэрэг томорч өгсөн. Дугуй хэлбэртэй үндсэн дэлгэц нь 40 мм-ийн диаметртэй буюу бугуйнд 20 мм-ийн өргөнтэй оосроор бэхлэгддэг. Нийт жин нь 25 гр. Өнгөт дэлгэцийг 28 мм-ийн “Gorilla Glass 3” стандартын шилэн хамгаалалтаар хамгаалж өгсөн. Худалдаанд нийт 4 төрлийн өнгөөр гаргана. Үүнд: Мөнгөлөг, хар, ягаан, усан цэнхэр гэсэн өнгүүд багтаж байгаа. Wearable OS 4.0 үйлдлийн системийн дэмжлэгтэйгаар ажилладаг. Батарей нь 230 милль ампер цагийн багтаамжтай. Батарейны хувьд өмнөх Galaxy Watch загварын бугуйн цагтай харьцуулахад багтаамж нь багасаж өгсөн. Санах ойн багтаамж нь 4гб хүртэл өсөх боломжтой.  Android болон iOS үйлдлийн системээр ажилладаг ухаалаг гар утастай хослуулан ашиглаж болно. “BixBy” системийн дуут хоолойн команд хүлээн авагчтай. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу энэ сарын 8-ны өдөр 130 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарч эхлэх юм байна.

Харин 3-р сарын 15-наас АНУ, Сингапур, Австрали, Канад, Германы хэрэглэгчид тус бугуйн ухаалаг цагандаа “My BP Lab” апп-ыг суулгаж болох юм. Тухайн үед тус апп-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж эхэлнэ гэжээ. Энэ бугуйн ухаалаг цаг тухайн хүнийг гүйж эхлэх, унадаг дугуй унах, дасгал сургуулилт хийхийг автоматаар мэдрэн зүрхний цохилт, алхсан замын зай, шатаасан өөхний хэмжээг тогтоох системээ ажиллуулдаг гэжээ.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл