МЭДЭЭ НЭМЭХ  

Шавжнуудын макро ертөнц

  • 1,565 уншсан
  • 1
  • 2014/03/07

Дэлхий дээрх бүх амьтдын дотроос шавжнууд хамгийн олон төрөл зүйлээр оршдог бөгөөд экологийн бүхий л орчинд, хамгийн олон янзын...

Гэрэл зурагчин Yudy Sauw нь Тангеранг, Индонез орноор аялж явахдаа байгалийн энэхүү өвөрмөгц гоо сайхан, төгс төгөлдөр бүтээлийн олон зургийг авч, зарим нэг нууцыг нь тайлахад тун ойртоод байгаа юм байна.

Дэлхий дээрх бүх амьтдын дотроос шавжнууд хамгийн олон төрөл зүйлээр оршдог бөгөөд экологийн бүхий л орчинд, хамгийн олон янзын хэлбэрээр амьдарч чаддаг юм байна.


 

Шавжнуудын макро ертөнц

Шавж гэсэн ерөнхий нэрийн утга нь “ шавах, цуглах “ гэсэн үгнээс үүдэлтэй бололтой

Шавжнуудын макро ертөнц

Шавжны нэг гайхалтай онцлог нь тэдний ер бусын олон янзын оршихуй юм. Одоогоор шинжлэх ухаанд 1 сая гаруй төрлийн шавж тэмдэглэгджээ

Шавжнуудын макро ертөнц

Жил бүр 7000-7500 төрлийн шавжийг шинээр бүртгэж авдаг байна. Тэд маш олон янз, ихэнх нь бараг судлагдаагүй гээд бодохоор нарийвчилсан тоо гаргах нь туйлын хүндрэлтэй асуудал юм

Шавжнуудын макро ертөнц

Бүх шавжны биеийг толгой, цээж, гэдэс буюу хэвлий гэсэн 3 хэсэгт хуваана

Шавжнуудын макро ертөнц

Дэлхийн хамгийн бяцхан шавж бол Dicopomorpha echmepterygis гэдэг шимэгчийн эрэгчин нь ажээ. Түүний урт ойролцоогоор 0,139 мм байна

Шавжнуудын макро ертөнц

Хамгийн том шавж нь Геркулес цох бөгөөд зарим эрэгчин нь 171 мм хүрч байжээ

Шавжнуудын макро ертөнц

Ихэнх шавжийн амьдралд нүд нэн чухал үүрэгтэй. Тэдний нүд нь олон тооны жижиг нүднүүдээс / омматид / тогтсон нийлмэл нүд байдаг. Эрвээхэй 12-17 мянга, соно 10-28 мянган жижиг нүдтэй байдаг нь хамгийн олон омматидтай гэсэн үг юм

Шавжнуудын макро ертөнц

Нийлмэл / Зүймэл / нүд

Шавжнуудын макро ертөнц

Шавжнууд хөлийнхөө үенд байх долгион баригчийн тусламжтайгаар сонсдог

Шавжнуудын макро ертөнц

Мөн тэдний үнэрлэх эрхтэн гойд сайн хөгжсөн байна. Сахал буюу тэмтрүүл дээр байрласан үнэрлэх эрхтний тусламжтайгаар үнэрлэдэг

Шавжнуудын макро ертөнц

Насанд хүрсэн шавж хэдэн цагаас хэдэн арван жил хүртэл янз бүрийн настай байдаг. Жишээ нь: лаваа ялаа хэдхэн цаг амьдардаг. Харин үүрээрээ амьдардаг шоргоолжнууд хамгийн урт настай нь. Хатан шоргоолж 20-25 жил амьдардаг байна

Шавжнуудын макро ертөнц

Шавжнуудын хоолны цэс маш олон янз, тэд амьтан ургамлын эд эс, амьдрал тэтгэгч төрөл бүрийн хоол хүнс, амьтны болон ургамлын гаралтай сэг, хаягдал зэрэг хаанаас л бол хаанаас органик тэжээлийг авч чаддаг

Шавжнуудын макро ертөнц

Нисэх чадвар бол ихэнх шавжны хоол тэжээлээ хайх, хосоо сонгох, орон байр олох, нүүдэл хийх, дайснаас зугтах зэрэг хөдөлгөөний гол арга хэрэгсэл нь юм. Сээр нуруугүй амьтдаас ганцхан шавж л агаарт хөөрч нисэх чадварыг эзэмшсэн онцгой бүлэг билээ

Шавжнуудын макро ертөнц

Европ тивийн ургамлын 80 гаруй хувь нь шавжаар дамжин тоос хүртдэг бөгөөд цэцэг бол шавж ургамал хоёрын хөгжлийн хамтын бүтээл гэж итгэлтэйгээр хэлж болно

Шавжнуудын макро ертөнц

Шавжны тоо толгой, амьдрах чадвар зэргийг харгалзан үзвэл тэдэнгүйгээр дэлхий дээр амьдрал байхгүй байх магадлал тун өндөр юм

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Шавжнуудын макро ертөнц
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2014/04/19
    zavaan yum be

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох