МЭДЭЭ НЭМЭХ  

Агуйд амьдрагч хятадууд

  • 7,740 уншсан
  • 0
  • 2014/11/18

Хятадад 30 сая гаруй хүн агуйд амьдарч байна. Гэхдээ энэ нь санаснаас хамаагүй ая тухтай аж. Шэньси мужид байх хад асга нь зөөлөн, шар чулуулгаас тогтдог байна. Чухам энд л “агуйн хүмүүс” олноор суурьшдаг гэнэ. Зарим нь агуйн ханыг тоосгоор бэхэлсэн байна. Зарим нь хэд хэдэн агуйг холбож томоохон “байшин” болгосон ч байна. Эндэхийн зарим айл бүр цахилгаан гэрэл, усан хоолойтой гэнэ. Агуй бол байгалиас заяасан халаалтын болон хөргөх системтэй орчин.

Энд зун сэрүүхэн, өвөл дулаахан байдаг нь аргагүй юм. Түүнчлэн агуй нь орон сууцны хамгийн эко хэлбэр. Энд хүмүүс байгальтайгаа зохицон амьдарч байна. Ийм учраас үл хөдлөх хөрөнгийн наймаа хийдэг зарим нэгэнд орлогын муугүй эх үүсвэр болдог аж. Жишээ нь, 70 ам /метр талбайтай агуйг бараг 50 000 доллараар зардаг байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Агуйд амьдрагч хятадууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох