МЭДЭЭ НЭМЭХ  

Лондон хотын төвд байдаг нисдэг байшин

  • 4,240 уншсан
  • 4
  • 2014/11/18

Ковент- Гардены захын орох хаалганы өмнө хаанаас нь ч харсан дундуураа хуваагдаж дээд хэсэг нь агаарт хий тогтсон викторианы үеийн хийцтэй нэгэн байшин бий. Энэ бол Британы илбэчин Алекс Чиннекийн бүтээл юм.

12 метрийн өндөртэй хөвөгч байшинг бүтээхэд 4 сар зарцуулжээ.

Энэ зохиомжийг компьютерийн тоон удирдлагын программыг ашиглан полистирол материалаар хийсэн юм байна.

Барилгын доод хэсэг нь газар дээр, харин дээд тал нь агаарт хөвж харагддаг. Барилгыг тал бүрээс нь тойрон харж болно.

Энэ байшин маш урт нэртэй: Take my lightning but don’t steal my thunder (Миний цахилгааныг авч болох ч аянганд минь бүү хүр!)

Ковент-Гарден хүрээлэнгийн түүхэн орчинтой төгс зохицож, олон нийтэд хүчтэй сэтгэгдэл төрүүлэхүйц, бүгдэд нээлттэй боловч бусдаас онцгой уран бүтээл туурвих нь урлаачийн гол зорилго байсан гэнэ.

Энэ зохиомжийг бүтээхэд уран барилгын зөвлөхүүд, барилгын инженерүүд, металл эдлэл бэлтгэгчид, мэргэжлийн мужаанууд гээд л чадварлаг баг оролцон ажилласан байна.

Барилгыг хэсэг хэсгээр нь ачааны машинаар зөөн авчирч 4 өдрийн турш угсарсан гэнэ.

Барилгыг 2 хэсэг хуваасан цууралт маш бодитой харагдах бөгөөд барьж үзэхэд чулуу мэт зүйл тэмтрэгддэг байна. Гэхдээ хана таазны завсраар гарсан ангархай харагдаж байна.

Хэн нэг нь ууж дуусаагүй ундаа орхисон байна, гэхдээ энэ нь зохиомжийн хэсэг ч байж болох юм.

Ажилчин оройн үзмэрт зориулсан гэрэл асааж байна. Харин гаднын хүмүүс дотогшоо орохыг хориглодог ажээ.

Гэхдээ барилгыг тогтоосон физикийн хүч (хүнд даацын тулгуур төмөр, хүндрүүлэгч гээд л ) байхаас аргагүй. Энэ бүхнийг жижиг ногоон тэргэнцэр дотор нуусан байх ажээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Лондон хотын төвд байдаг нисдэг байшин
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Amaraa 2014/11/26
    Сонирхоорой www.youtube.com/watch?v=GFWEl7IA8TQ

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/18
    manaihan ene tend hudlaa hurel hoshoo hiij baihaar iim urlagiin buteel buteeh heregtei shuu de

    3 1 Хариу бичих
    • igga 2014/12/01
      CHi ooroo urlagiin buteel buteegeej hurel hsohoo awj cahdqn baij ih ymand sanjde uralgin buteel ntr oroo ali alin bhq hevetechiij

  • Зочин 2014/11/18
    tegej l taaraa haha . mash ovormots shiidjee

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох