Хөвсгөл нуураар зорчих, тээвэр хийхийг хориглолоо

М.Саран

2019-03-12 12:09:00

alternative title

Хөвсгөл нуурын мөс цөмөрч Цагааннуур сумын харьяат гурван иргэн “УАЗ-451” загварын автомашинтайгаа живж, амиа алдсан осол өнгөрсөн бямба гарагт гарсан тухай бид өчигдөр мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчих, тээвэр хийхийг бүрмөсөн хориглолоо.

Хөвсгөл нуур болон гол мөрөн дээгүүр зам дөтлөх, хугацаа хожих зэргээр зорчихгүй байхыг албаныхан анхааруулж, тогтмол эргүүл хяналт тавих ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтохоор ахлуулахаар болов. Тус аймгийн хэмжээнд энэ өвөл олон жилийн дунджаас дулаан байсан тул гол, мөрний мөс эрт гэссэнийг мэргэжилтнүүд онцоллоо.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл