МЭДЭЭ НЭМЭХ  

Хүний гараар бүтээгдсэн аварга онгоцнууд

  • 7,389 уншсан
  • 15
  • 2014/03/10

Хүний гараар бүтээгдсэн эдгээр аваргууд далай тэнгисээр аялж, агаарт нисдэг. Хэдэн зуун сая долларын өртөгтэй энэ сайхан амьтад зуу зуун тонн жинтэй байдаг ба заримынх нь урт бараг хагас километр хүрдэг байна.

Контейнер тээвэрлэгч дэлхийн хамгийн том онгоц Maersk Mc-Kinney Møller 2013-07-15-нд анхны аялалдаа гарчээ.

Түүний урт 400 метр, өргөн 59 метр ба багтаамж нь 18 000 контейнер, даац нь 165 000 тонн юм байна.


Дэлхийн анхны хөвөгч завод

Royal Dutch Shell компани байгалийн шингэрүүлсэн хий боловсруулах дэлхийн анхны хөвөгч заводыг барьж эхлээд байна. Энэхүү завод Австралийн эрэг орчмын Prelude уурхайг түшиглэн ажиллах бөгөөд дараа нь бусад уурхайнуудаас ч түүхий эдээ авах боломжтой гэнэ. Шинжээчдийн тооцоолсноор энэ хөлгийн өртөг 5 тэрбум доллар хүрч болзошгүй байна. 600 000 тонн жинтэй, бараг хагас километр / 488 м / урт энэ аварга хөлөг томоохон нисэх онгоц тээгчээс 6 дахин их усыг шахуургадах ажээ.


Dockwise Vanguard нэрт хагас шумбагч

Dockwise Vanguard бол түүхэн дэх хамгийн том, мөн шинэлэг загварын хагас шумбагч хөлөг юм. Түүний урт 275 метр, өргөн 70 метр, ачааны даац 110 000 тонн гэнэ.

Хөлгийг Dockwise компани ачаа тээвэрлэх зориулалтаар бүтээжээ.

Энэ хөлөг Италийн Джильо арлаас Costa Concordia онгоцны үлдэгдлийг татан гаргаж зайлуулах ажиллагааг явуулж байгаа юм байна.


Нисэх онгоц тээгч “ Нимиц “ хөлгүүд

Америкийн “ Нимиц “ загварын нисэх онгоц тээгч хөлгүүд нь бүгд цөмийн хөдөлгүүрт онгоцнууд юм. 106 мянган тонн усан багтаамжтай эдгээр аваргуудыг дэлхийн хамгийн том байлдааны хөлөг онгоц гэж үздэг.

Эдгээр нь агаараас цохилт хийж усан дээрх томоохон хэмжээний байг устгах, тэнгисийн цэргийн нэгтгэлүүдийг агаараас хамгаалах, агаарын байлдааны үйл ажиллагаа явуулах зэрэг үүрэгтэй юм байна.

Толгойн онгоц нь 333 метр урт, 106 000 тонн усан багтаамжтай, 2 цөмийн реактортой, 260 000 морины хүчтэй гэнэ.


Хамгийн урт зорчигч тээврийн онгоц

Боинг 747-8 бол Боинг компанийн бүтээсэн 2 давхар зорчигч тээврийн онгоц билээ. Энэ хөлөг нь алдарт Боинг 747 цувралын шинэ бөгөөд уртасгасан их биетэй, шинэ далавчтай, эдийн засгийн хувьд ч сайжирсан загвар нь юм.

747- 8 нь АНУ-ын хамгийн том худалдааны онгоц болоод зогсохгүй, 76,4 метрийн урт бие нь / алдарт Airbus A-с бараг нэг метрээр илүү / дэлхийн хамгийн урт зорчигч тээврийн онгоц нэрийг авчраад байна.

Нэг онгоцны өртөг 250 сая доллар бөгөөд анхны эзэмшигчээр Германы Lufthansа фирм тодорчээ.


Дэлхийн хамгийн том зорчигч тээврийн онгоц

Airbus А380 бол Airbus S.A.S. концернийн бүтээсэн 4 хөдөлгүүрт цөмийн хөлөг онгоц бөгөөд өндөр нь 24,08 метр, урт нь 72,75 метр, далавчны урт нь 79,75 метр ажээ.

Нислэгийн даац 560 тонн / хөлгийн өөрийн нь жин 280 тонн /, өнөөдрийн байдлаар А380 дэлхийн хамгийн том зорчигч тээврийн онгоц юм байна.

Нэг удаагийн нислэгийн багтаамж нь 525 зорчигч бөгөөд өрсөлдөгч Боинг 747-с бараг 100 хүнээр илүү гэсэн үг. Нэг онгоцны үнэ 389,9 сая доллар гэнэ.


Боинг C-17 «Глоубмастер» III

Боинг C-17 «Глоубмастер» III бол Америкийн цэрэг- стратегийн зориулалттай онгоц бөгөөд одоогийн байдлаар ийм хөлгүүд өөр 6 орны армийн мэдэлд байдаг.

Нислэгийн жин нь 265 тонн / онгоцны өөрийн жин 122 тонн / болно.

Нэг онгоцны өртөг 316 сая доллар ажээ.


Түүхэн дэх хамгийн том байлдааны усан онгоц «Ямато»

Ямато хөлгийн талаарх бүх мэдээлэл чанд нууцлагдсан байсан тул дайны дараа л энэ хөлгийн талаар олж мэдэцгээжээ.

Хөлгийн урт 263 метр, өргөн 39 метр, усан багтаамж 73 мянган тонн. Ямато хөлөг түүхэн дэх хамгийн том калибр буугаар өвч тоноглогдсон байсан нь түүнийг хүчирхэг галт зэвсэг болгож байсан юм. Өнөө үед энэ аварга Кюсю арлын ойролцоо далайн ёроолд амар тайван хэвтэж байна. 


«Мрия» Ан-225 онгоц

Ан-225 бол агаарт хөөрч байсан хүнд даацын бүх онгоцнуудаас хамгийн хүнд нь юм. Хоосон онгоцны жин нь 250 тонн, нислэгийн жин нь 640 тонн ажээ.

Мрия дэлхийн 250 рекордын эзэн гэнэ. Үүнд: арилжааны тээш – 247 тонн, арилжааны карго – 187,6 тонн, ачааны даац - 53,8 тонн гэх мэт тээвэрлэсэн бүх төрлийн ачааны үзүүлэлтээрээ аваргалдаг ажээ. 

Өнөө үед үлдсэн нэг Мрия Украйны Antonov Airlines компаний мэдэлд ашиглагдаж байна.


Супертанкер Knock Nevis

458,45 метрийн урт, 69 метрийн өргөнтэй аварга хэмжээ нь энэ хөлөгт дэлхийн хамгийн том усан онгоц гэсэн алдрыг авчирсан юм.  

1976 онд баригдсан энэ хөлгийг сүүлийн жилүүдэд нефтийн хөвөгч агуулах болгон ашиглаж байгаад 2010 онд Энэтхэгт устгалд оруулжээ. 36 тонн жинтэй ган төмөр зангуу үлдсэнийг нь Гонконгийн тэнгисийн музейд үзмэр болгон тавьсан байна. 


Дэлхийн хамгийн том аялалын хөлөг

Allure of the Seas хөлөг 2010 онд баригдсан бөгөөд өөрийн ихэр Oasis of the Seas-ийн хамт дэлхийн хамгийн том аялал жуулчлалын зориулалттай хөлөгт тооцогддог аж. Хөлөг тус бүрийн урт нь 360 метр бөгөөд Allure of the Seas ихрээсээ 5 см-ээр урт гэнэ.

Энэ бол жинхэнэ хөвөгч хот л гэсэн үг. Багийн бүрэлдэхүүнд 2100 хүн, зорчигчдын тоо 6400.

Энэ аваргын хажууд  Титаник одой амьтан шиг л санагдана. Титаникийн урт 269 метр бол Allure of the Seas 360 метр. Титаникийн усан багтаамж 52 тонн байсан бол Allure of the Seas хөлгийнх 225 тонн гэнэ. 

 

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүний гараар бүтээгдсэн аварга онгоцнууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

15 Сэтгэгдэл


  • fuck 2015/04/27
    goy l yum bn... mongol maani neg iim hiideg bolch

    0 0 Хариу бичих
  • haha 2015/02/21
    Airbus А380 бол Airbus S.A.S. концернийн бүтээсэн 4 хөдөлгүүрт цөмийн хөлөг онгоц бөгөөд өндөр нь 24,08 метр, урт нь 72,75 метр, далавчны урт нь 79,75 метр ажээ. цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц байлаа юу тэ

    1 0 Хариу бичих
  • ireedui 2014/09/02
    haha Titanic iig odoi amitan gej heleed bhda yahawdE?

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/25
    bi buur ymr ih shathuun heregledeg bol geed gol harlaad shuuj bna hahahah

    1 0 Хариу бичих
  • Maersk 2014/06/25
    Maersk-ээс томыг дараа нь хийгээгүй билүү би андуураад байна уу

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/14
    vnheer goy ym ooooo

    1 0 Хариу бичих
  • Giichin 2014/05/03
    Bravo!!

    0 0 Хариу бичих
  • 123 2014/04/13
    goe medeelel bn

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/12

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/21
    сайхан юмаа үнэхээр бахархмаар

    0 0 Хариу бичих
  • kv 2014/03/18
    goe medeelel bn

    0 0 Хариу бичих
  • honey 2014/03/10
    aguu yumaa neg suuj ayalahsan

    0 0 Хариу бичих
  • гэрэл 2014/03/10
    гайхалтай юмаа эдгээр зүйлсийг бүтээсэн хүмүүс нь агуу юм аа

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/10
    nisehiin ongotsuud ni nice yum aa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/10
    Сүрдмээр юм аааа

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох