МЭДЭЭ НЭМЭХ  

Хүн өөрөө амьдралаа программчилдаг ( Яаж хувь заяаныхаа эзэн болох вэ? )

  • 76,842 уншсан
  • 26
  • 2014/11/19

Хүний амьдрал бол бодол санааных нь биелэл гэж сонсож байсан уу? Эхлээд бяцхан онигоо сонирхуулъя л даа.

Нэгэн эр ууртай нь аргагүй бодож байна: “Эхнэр гэж царай муутай шулмас, найзууд ч гэж новшнууд, амьдрал гэж ёстой хэрэг алгаа”. Ард нь тэмдэглэлийн дэвтэр барин зогсоод бичиж авч байсан сахиусан тэнгэр бодож байна: “Ямар ч хачин юм хүсдэг юм дээ. Тэгээд өдөр бүр шүү. Нэгэнт захиалж байгаа юм чинь биелүүлэхээс л биш”

Та агшин бүрд амьдралынхаа хамгийн чухал нэг зүйлийг хийж байдаг гэдгээ мэддэг үү? Энэ нь итгэл үнэмшлээ (бодол, санаа) бий болгож буй явдал юм. Жишээ нь, энэ өгүүллэгийн гарчгийг уншаад “ Хэрэг болох юм байна уу, ороод харъя. Онц гойд юм байхгүй л байх даа” гэх маягийн санаа төрж болох юм. Унших явцдаа энэ санаагаа баталж ч болох, эсвэл бичигдсэн зүйлийг хүлээн зөвшөөрч бодлоо өөрчилж ч болно. Энэ бол таны хэрэг. Иймэрхүү маягаар бид алхам бүрдээ итгэл үнэмшлээ бүрдүүлж байдаг. Энэ нь:

  1. Бидний амьдралдаа үзэж харсан зүйл дээр (эцэг эхийн үлгэр дуурайлал гэх мэт) үндэслэгдсэн байж болно
  2. Эсвэл нийгмийн нөлөөлөл дээр суурилсан байж болно. Энэ тохиолдолд нийгэм, удирдагчид, нөхцөл байдал таныг удирддаг, та зөвхөн биологийн хэрэгцээгээ хангаад л зогсдог, бусад хүсэл эрмэлзлэл тань гаднын нөлөөгөөр бий болдог гэсэн үг.
  3. Эсвэл таны өөрийн олж авсан итгэл үнэмшил байж болно.

Итгэл үнэмшил бол таны ирээдүйн хувь заяанд чинь нөлөөлөх маш хүчтэй зүйл, таны амьдралын төлөвлөгөө гэж хэлсэн ч болно. Хэрвээ хүн “амьдрал сайхан” гэж бодвол алхам тутамд л үүнийг батлах жишээ тааралдаж, итгэл үнэмшлийг нь улам лавшруулж байдаг. Хэдийчинээ гүн итгэж байна, амьдрал нь төдийчинээ сайхан байх болно. Харин эсрэгээр бодвол амьдрал эсрэгээр л эргэнэ.     

Иймээс хувь заяаг тань жолооддог итгэл үнэмшлээ (оюун санаагаа) зөв чиглүүлж сурах хэрэгтэй. Өнгөрснийг бодох хэрэггүй, одооноос л өөрийнхөө тухай, ирээдүйн амьдралынхаа тухай зөв сайн төсөөлөлтэй бол! Гол нь эхлээд хандлагаа өөрчил! Бүх зүйлээс заавал сайн талыг нь олж хар. Хичнээн муу зүйл байлаа ч нааштай нэг юм байдаг гэдгийг бүү мартаарай. Нөхцөл байдлыг чи яаж дүгнэнэ, чиний бодсоноор л болно гэдгийг алхам тутамдаа санаж яв.

Олж авсан эерэг итгэл үнэмшлээ алдаж болохгүй тогтоон барьж сурах хэрэгтэй. Үүний тулд цаасан дээр бичээд ханандаа хадаж өдөр бүр харж, давтан хэлж болно. Эсвэл “Би ингэж, тэгж ажиллаад удахгүй саятан болно. Амьдрал сайхан байна. Эхнэр (нөхөр) маань маш сайн сайхан хүн” гэх мэтээр утсан дээрээ бичлэг хийгээд өдөр бүр харж уншиж байх хэрэгтэй. Ингэж итгэж чадвал амьдрал чинь ямар сайхан болохыг удахгүй мэдэрч эхэлнэ.

Гэхдээ дотоод ухамсар гэж байдаг. Дотоод ухамсар зарим үед аль нэг өнгөрсөн үеийн явдалтай холбоотойгоор өөр итгэл үнэмшлийг гаргаж ирдэг тал бий. Энэ үед л өөрөө өөрийнхөө эзэн гэдгийг санаж, аль зүг рүү амьдралаа чиглүүлмээр байна гэдэг сонголтоо зөв хийх хэрэгтэй.

Та лав дүрслэлийн хүчний тухай уншиж мэдсэн байх. Сэтгэл санаа маш өндөр байгаа үед ганц өөртөө биш, ойр дотнын хүмүүстээ ч гэсэн дүрслэлийн аргыг ашиглан аз жаргал, эд баялаг хүсэж гуйвал маш үр дүнтэй болдог байна. Гэхдээ дүрслэлийг гүйцэтгэхэд ихээхэн уран сэтгэмж хэрэгтэй болно: хялбархан уулзалдаж байхын тулд өөртөө болон ах дүүдээ машин, найз нөхдийгөө цуглуулж байхын тулд том байр, хамтран ажиллагсад болон үйлчлүүлэгчдээ аз жаргалтай байлгахын тулд бизнесийн амжилт, буяны үйл хэрэгт хандивлах мөнгө гэх мэт...

Одоо та ХУВЬ ЗАЯА-гаа хэрхэн удирдах ерөнхий зарчмыг мэдээд авлаа. Энэ бяцхан зөвлөгөө таны амьдралд хэрэг болно гэж найдаж байна. Таны мөрөөдөл биелэлээ олж эргэн тойрондоо аз жаргал авчрах болтугай! Амжилт, сайн сайхныг хүсье!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүн өөрөө амьдралаа программчилдаг ( Яаж хувь заяаныхаа эзэн болох вэ? )
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

26 Сэтгэгдэл


  • Зочин 2016/09/19
    Saihan zvil bichjee

    1 0 Хариу бичих
  • gh 2016/09/17
    vneheer saihan medeelel bna bayarlalaa

    1 0 Хариу бичих
  • Bolroo Lhagvaa 2016/09/17
    Bodol bieledeg gej unen shuu!

    2 0 Хариу бичих
  • Dashdondog 2016/06/02
    Ok

    1 0 Хариу бичих
  • Зочин 2016/03/10
    Saihan zowolgoo bna

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/11/29
    маш сайхан зөвлөлгөө нийтэлсэнд баяраллаа

    1 0 Хариу бичих
  • uu chaavas 2015/11/29
    ene niitleliig bichsen hun uuriinhuu bodloo bichee shaasan

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/11/28
    Saihan zuvulguu bna bayrlalaa

    0 0 Хариу бичих
  • Tuguldur 2015/11/28
    Bayrlalaa.

    0 0 Хариу бичих
  • Erhes 2015/07/03
    Saihan zovlogoo bn. Zarim humuus busdiig hel amaar doromjilj, eldev muu ugeer haraaj terendee setgel ni hanadag sonin zantai bhiin. Bodol sanaanaasaa urguulj amaaraa gargaj bg ug bolgon ni zovhon ooriinh ni ireeduig buteene gej oilgodoggui yum bh daa. Tiim humuusd sanasan helsen ni setgegchlen buteh bolrugai gej helmeer baina.

    6 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/03
    mergecch tologch nar zaaval muu yum baina gej baij mongo hiideg bolohoor iim oodrog yum unshitsgaa

    0 0 Хариу бичих
  • m.uynga 2015/06/28
    mash ih taalagdlaa izen hicheewel zaya hicheene gedeg shv de hvn ooroo amidarlaa zohiodog yum chine praglaamchalhad bolohgvi yum bhgvi bha gej bodoj bna bayrllaa

    2 0 Хариу бичих
  • Erdene Tuya 2015/04/23
    Мэдээлэл өгсөнд баярлалаа...Like

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/02
    Saihnaa

    3 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/07
    Сайн явах санааных гээд бүхэл бүтэн шинжлэх ухаан өвлөгдсөн байна шүү өвгөдөөс маань

    11 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/07
    мөнгө олох хамгийн амархан арга. зөвхөн интернэт байхад л хангалттай. интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. дараах http://theweeklyjob.com/?id=315661 линкээр ороод бүртгүүл. бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. байж болох бүхий л сувгаараа тараа. ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, money gram, western union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. жич: нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил шүү. танд амжилт хүсье. танаас ямар ч зардал гарахгүй.

    3 5 Хариу бичих
    • Зочин 2015/02/10
      zailalda ene odooo hen ch itgehgui

  • Зочин 2015/02/07
    anh udaa iim ayataihan eyereg commentuud unshlaa

    3 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/07
    Bayarlaa uneheer saihan medeelel bna :) setgel sanaa shan bolchihloo amidraldaa bainga murduj uuriiguu eyreg amjilttai hun bolgonoo

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/19
    Та нарт үнэхээр баярладаг шүү би бүх нийтлэлүүдийг чин уншсан үнэхээр гоё байдаг шүү аа бас тэр амьдралыг амар болгох арга сэтгэл зүйн нийтлэлүүдээ дэлгэрүүлэн тавиараа гуйжын ^_^

    1 0 Хариу бичих
  • bolor 2015/01/01
    Gaihaltai mdej bsan l zvil bn

    1 1 Хариу бичих
  • ---- 2014/12/16
    БҮГДЭД НЬ АМЖИЛТ ХҮСЧ БАЙНА!!! (y)

    6 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/15
    Цагаа олж уншсан сайхан зөвлөмж байлаа. Надад энэ л хэрэгтэй байгаад байгаан. Маш их баярлалаа гялайлаа. Одоо урам зоригтой зовхи өөдөө урагшааааа.

    9 1 Хариу бичих
  • - 2014/11/27
    Нээрээ л тийм шүү. Зөв хандлагатай байх нь бидэнд хамгаас чухал. Бодол боджин биелэдэг гэж яааг үнэн

    5 0 Хариу бичих
  • Bulganaa 2014/11/21
    ene uneheer unen shuu. Amidral deer bi olon zuil deer turshij uzej bsan. Gaihaltai.... Gej helehed ch bagadmaar az jargalaaar duuren baidag shuuu

    13 0 Хариу бичих
  • sodura 2014/11/20
    shn bidend mash heregtei zuwluguu bna bayrallaa

    9 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох