МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн дахины тархийг барьж байгаа 6-хан корпораци !!!

  • 9,218 уншсан
  • 6
  • 2014/03/10

Яах гэж тэр вэ, юуны тулд вэ?! Та бүхний одоо "мэдэж байгаа" гэдэг зүйлүүд чинь тэгвэл юу гэсэн үг болж таарч байна вэ?

Хэрэв 1983 он уруу эргэн харах юм бол АНУ-ын /энэ нь Барууны улс орнуудын төдийгүй 1990 оноос хойш бараг бүх дэлхий дахины болгосон гэсэн үг/ олон нийтийн томоохон мэдээллийн хэрэгслүүдийг ойролцоогоор 50 хувийн корпораци бүхэн хяналтандаа оруулсан байсан юм. Харин өнөөдөр бол, 2013 оны байдлаар, энэ бүх олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг 6-хан асар том хувийн корпорациуд гартаа бүрэн оруулсан байгаа ба чухамдаа тэд нар л хүмүүст юуг үзүүлж юуг уншуулахыг, эсвэл бүүр дуулгах ч үгүй байхыг!, мөн ямар нэг түүхэн үйл явдлын тухай нийгэм олон нийт чухам ямар ойлголт бодол санаатай, ямар байр суурьтай, нийгэм ямар уур амьсгалтай байхыг далдаас сэм удирдаж бүрэн хянаж байна! 

Эдгээр 6-хан хувийн корпораци Барууны ертөнцийн төдийгүй өрнөдийн загвараар "ардчилжуулсан"дэлхийн бараг бүх улс орнуудын телевизийн бүх сүлжээ, кабелийн бүх сувгууд, бүх киностудиуд, бүх сонин сэтгүүл, бүх хэвлэлийн газрууд, бүх хөгжмийн сувгууд мөн түүнчлэн хамгийн гол гол вэбсайтуудыг шууд буюу далдуур эзэмшиж тэнд гарч байгаа бүх "мэдээллүүд"-ийг цензурдаж бүрэн хяналтандаа атгаж байна.

Өнөөдөр америкийн бараг бүх ОНМХэрэгслүүдийг атгаж бүрэн хяналтандаа барьж байгаа энэ 6-хан корпорациуд бол Time Warner, Walt Disney, Viacom, Rupert Murdoch’s News Corp., CBS Corporation ба NBC Universal юм. Үүнээс гадна эдгээр “наймаалжууд”-ын тэмтрүүлүүд нь саяхныг хүртэл хүрээгүй байсан тэр мэдээллийн хэрэгслүүд ч өдөр ирэх тусам улам бүр тэдний хяналтанд орсоор байна. Жишээлбэл, одоо интернетийн Google, Yahoo ба Microsoft компаниуд тэдний бүрэн мэдээлэлд орсон бөгөөд тэд интернэтэд улам бүр монопольчлон давамгайлж байна!

Юуны өмнө хэвлэл мэдээллийн “Том Зургаа” хамгийн их айдас түгшүүр төрүүлж байгаа аж! Энэ тухай мэдээллүүдийг та бүхэн mediaowners.com сайтнаас бас олж уншиж болноо. Барууны олон нийтийн мэдээллийн бүх хэрэгслүүдийг бүрэн атгаж тэнд гарч байгаа бүх мэдээлэлд хавтгай цензур - хориг хяналт - шүүлтүүр тавьж байгаа энэ 6-хан том наймаалжийн эзэмшиж байгаа томоохон мэдээллийн хэрэгслүүдийг одоо дэлхий дахины хэмжээнд цацаж байдаг "ардчилсан чөлөөт" бүх мэдээллүүдийн үндсэн гол эх сурвалжууд болгосон байгаа (!?) бөгөөд тэдгээр мэдээллийн гэгч сувгуудынх нь  зөвхөн нэг багахан хэсгийг доор үзүүлэх юм бол: 

1. Time Warner

  • Home Box Office (HBO)
  • Time Inc.
  • Turner Broadcasting System, Inc.
  • Warner Bros. Entertainment Inc.
  • CW Network (partial ownership)
  • TMZ
  • New Line Cinema
  • Time Warner Cable
  • Cinemax
  • Cartoon Network
  • TBS
  • TNT
  • America Online
  • MapQuest
  • Moviefone
  • Castle Rock
  • Sports Illustrated
  • Fortune
  • Marie Claire
  • People Magazine

2. Walt Disney

  • ABC Television Network
  • Disney Publishing
  • ESPN Inc.
  • Disney Channel
  • SOAPnet
  • A&E
  • Lifetime
  • Buena Vista Home Entertainment
  • Buena Vista Theatrical Productions
  • Buena Vista Records
  • Disney Records
  • Hollywood Records
  • Miramax Films
  • Touchstone Pictures
  • Walt Disney Pictures
  • Pixar Animation Studios
  • Buena Vista Games
  • Hyperion Books

3. Viacom

  • Paramount Pictures
  • Paramount Home Entertainment
  • Black Entertainment Television (BET)
  • Comedy Central
  • Country Music Television (CMT)
  • Logo
  • MTV
  • MTV Canada
  • MTV2
  • Nick Magazine
  • Nick at Nite
  • Nick Jr.
  • Nickelodeon
  • Noggin
  • Spike TV
  • The Movie Channel
  • TV Land
  • VH1

4. News Corporation

  • Dow Jones & Company, Inc.
  • Fox Television Stations
  • The New York Post
  • Fox Searchlight Pictures
  • Beliefnet
  • Fox Business Network
  • Fox Kids Europe
  • Fox News Channel
  • Fox Sports Net
  • Fox Television Network
  • FX
  • My Network TV
  • MySpace
  • News Limited News
  • Phoenix InfoNews Channel
  • Phoenix Movies Channel
  • Sky PerfecTV
  • Speed Channel
  • STAR TV India
  • STAR TV Taiwan
  • STAR World
  • Times Higher Education Supplement Magazine
  • Times Literary Supplement Magazine
  • Times of London
  • 20th Century Fox Home Entertainment
  • 20th Century Fox International
  • 20th Century Fox Studios
  • 20th Century Fox Television
  • BSkyB
  • DIRECTV
  • The Wall Street Journal
  • Fox Broadcasting Company
  • Fox Interactive Media
  • FOXTEL
  • HarperCollins Publishers
  • The National Geographic Channel
  • National Rugby League
  • News Interactive
  • News Outdoor
  • Radio Veronica
  • ReganBooks
  • Sky Italia
  • Sky Radio Denmark
  • Sky Radio Germany
  • Sky Radio Netherlands
  • STAR
  • Zondervan

5. CBS Corporation

  • CBS News
  • CBS Sports
  • CBS Television Network
  • CNET
  • Showtime
  • TV.com
  • CBS Radio Inc. (130 stations)
  • CBS Consumer Products
  • CBS Outdoor
  • CW Network (50% ownership)
  • Infinity Broadcasting
  • Simon & Schuster (Pocket Books, Scribner)
  • Westwood One Radio Network

6. NBC Universal

  • Bravo
  • CNBC
  • NBC News
  • MSNBC
  • NBC Sports
  • NBC Television Network
  • Oxygen
  • SciFi Magazine
  • Syfy (Sci Fi Channel)
  • Telemundo
  • USA Network
  • Weather Channel
  • Focus Features
  • NBC Universal Television Distribution
  • NBC Universal Television Studio
  • Paxson Communications (partial ownership)
  • Trio
  • Universal Parks & Resorts
  • Universal Pictures
  • Universal Studio Home Video

Эдгээр хувийн эздийн асар том корпорациуд нь америкийн ард түмэнд, цаашилбал дэлхийн дахинд чин үнэнийг байгаагаар нь дамжуулан хэлж өгөхийн тулд оршин тогтнож байгаа юм биш ээ! Бүүр эхнээсээ, тэдний энэ оршин тогтнож байгаагийн хамгийн энгийн зорилго нь бол юуны өмнө ердөө л мөнгө хийх  ба харин үүний тулд нийгэм олон нийтийн тархи ухамсар, амьдрал хувь заяаг мэдээлэл боловсролоор нь дамжуулан барьж байх явдал юм.

Мөн эдгээр мэдээллийн асар том корпорациуд томоохон реклам захиалагчидтайгаа цаагуураа холбоо сүлбээтэй байдгийг нь илчлэхээр юм юу ч хийдэггүй билээ. Жишээлбэл, элдэв зар сурталчилгаа, рекламууддаа тэрбум тэрбум долларууд хаяж байдаг эм, вакцин үйлдвэрлэдэг! асар том корпорациуд энэ мөнгөө тэр эм, вакциныг нь энэхүү рекламынх нь “ачаар” худалдан авч байдаг хэрэглэгчдээс хэд нугалаад буцаагаад олоод авчихдаг. Мөн мэдээллийн эдгээр асар том корпорациуд хэзээд гагцхүү өөрсдийн тэр эздийнхээ үзэл сурталжсан тэр өнцгүүдийг л хүмүүс олон нийт, дэлхийн нийтэд маш хурдан хугацаандтулган нялзаахаар өдөр шөнөгүй ажиллаж байдаг.

Гэвч аз болоход америкчуудын нэг хэсэг нь одоо сэрж ухаарч эхлээд байгаа ба одоогийн энэ мэдээллийнтомоохон гол сувгуудад итгэж ОГТ болохгүй юм байна гэдгийг ойлгож ухаарч эхлээд байна. Gallup агентлагаас саяхан явуулсан нэг шинэхэн санал асуулгаар одоо  мэдээллийн томоохон хэрэгслүүдэд итгэхгүй байгаа америкчуудын тоо бүх хүн амынхаа 57 % болоод байгаа нь Америкийн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт юм.

Энэ бүх нөхцөл байдлууд бол чухам яагаад сүүлийн жилүүдэд өөр бусад альтернатив мэдээллийн жижиг хэрэгслүүд үүсэн гарч ирсээр байгаагийн нэг гол шалтгаан юм. Одоо мэдээллийн [дэлхий дахины] энэ томоохон гол сувгууд хүмүүсийн итгэл найдварыг маш хурдан алдсаар байгаа бөгөөд хүмүүс энэ дэлхий дээр чухам юу болоод байгаа тухай чин үнэнийг өөр бусад эх үүсвэрүүдээс эрж хайдаг болоод байгаа юм.

Өнөөгийн энэ хувийн корпорациудын чөлөөт гэгч (!?) хочтой “мэдээллийн” гол гол сувгуудаар нь АНУлсын Холбооны Нөөцийн Системээс хүн төрөлхтөнд ямар их гай зовлон тарьж байдгийг, дэлхийн бүх санхүүгийн тогтолцоог бүхэлд нь устгаж чадах деривативуудын тийм асар том хоосон хөөс одоо америкчуудын толгой дээр буухаар заналхийлж байгааг хир олон хүмүүс хэлж ярих боломжтой байгаа вэ?

Мөн Америкийг аймшигтай хурдтайгаар аж үйлдвэргүйжүүлж байгааг нь эсвэл Goldman Sachs – ын ханаж цаддаггүй гайхмаар тэр шуналынх нь тухай хир олон хүмүүс одоо тэдний гарт орсон байгаа томоохон сонингуудад бичиж үнэн байдлыг олон нийтэд хүргэж чадах вэ?

Мэдээжийн хэрэг, эдгээр гол гол ТВ-ийн сувгууд, хэвлэл мэдээллийн газруудад хааяа нэг иймэрхүү чин үнэн мэдээллүүдийг өөрсдийн корпорациудын тэр тавиул боссууддаа мэдэгдэхгүйгээр чимээгүйхэн нийтэлж үзүүлж орхидог эрэлхэг зоригтой сэтгүүлчид цөөн хэдхээн байгаа!

Ийм учраас одоо америкчууд тэдэнд чин үнэнийг хэлэхгүй байгаад улам бүр хилэгнэн уурсах болж байгаа ба “хамгийн чухал мэдээнүүд” гэж үзүүлж байгаа нь үнэн хэрэг дээрээ тэднийг усан тэнэгүүдийн бантангаар л тэжээж байгаад улам бүр сэтгэл дундуур байх болоод байгаа юм.

Ерөнхийдөө бол дэлхийн томоохон мэдээллийн сувгуудаар зүгээр л яриулдаггүй, бичүүлдэггүй, харуулдаггүй тийм тодорхой сэдвүүд байдаг юм байна гэдгийг одоо улам бүр олон хүмүүс тов тодорхой ойлгож ухаарч эхлээд байгаа билээ.

Эх сурвалж: http://bolor.info/policy-and-economica-in-our-life
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн дахины тархийг барьж байгаа 6-хан корпораци !!!
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Зочин 2014/03/26
    том эздийг хямралд оруулахгүй тулд бид хямарч, эдийн засгийн уналтанд орж, хэд дахин илүү ажиллах болж бна. Долларын зөрүүг бид л төлсөөр л... Одоо энэ долларыг зайлуулбал...

    6 1 Хариу бичих
    • lol 2015/02/01
      lol!

  • bid tejeegch bulegt ormoi 2014/03/22
    жинхэн утгаараа wow

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/11
    zaluuchudaa oyun sanaagaa chuluulj yumd eruul saruulaar handaj surya

    8 0 Хариу бичих
    • pohahaha 2015/02/01
      chi ingej end neg sitenii dood buland uriallaa geed eruuleer handaj surahgui n oilgomjtoi LOL

  • Зочин 2014/03/11
    Жинхэнэ үнэн

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох