МЭДЭЭ НЭМЭХ  

Оросын олон үндэстний гоо бүсгүйчүүд

  • 6,716 уншсан
  • 4
  • 2014/11/20

Орос улсад 304 орчим үндэстэн ястнууд оршин суудаг бөгөөд эдний зөвхөн 42 нь 100-с дээш мянган хүн амтай ард түмэн байдаг. Эдгээр үндэстэн ястан бүрээс хамгийн сайхан бүсгүйчүүдийг интернет санал асуулгаар шалгаруулсан байна. Гэхдээ зөвхөн ямар үндэстэн болохыг нь л харгалзан үзсэнээс биш, төрсөн газар зэрэг бусад үзүүлэлт хамаагүй юм байна. Харин 100 мянгаас доош хүн амтай үндэстний гоо бүсгүйчүүдийг тусад нь шалгаруулахаар болжээ.

Хүн амынхаа тоогоор киргизүүд 42-р байранд ордог. (103,4 мянга)

Хамгийн сайхан киргиз бүсгүй бол Москвагийн загвар өмсөгч Бегимай (Майя) Абибова юм байна. Өндөр нь 175 см, жин 51 кг, биеийн харьцаа 86-61-88.


41-р байранд ногайчууд орно. (103,6 мянга)

Хамгийн үзэсгэлэнтэй ногай бүсгүйгээр мөн Москвагийн загвар өмсөгч Динара Эльгайтарова шалгарчээ. Өндөр нь 176 см, биеийн харьцаа нь 83-60-91.


40-р байранд туркууд орно. (105 мянга)

Санал асуулгаар Орост амьдардаггүй турк бүсгүйчүүдийн нэр гарч ирсэн тул шалгарсан бүсгүй алга.


39-р байр - балкарчууд (112,9 мянга)

Хамгийн сайхан балкар бүсгүй бол дуучин Лилия Шаулухова ажээ.


38-р байр - адыгейчүүд (124,8 мянга)

Хамгийн үзэсгэлэнтэй адыгей бүсгүйгээр дуучин Фатима Дзибова шалгарчээ.


37-р байранд - табасаранчууд (146,3 мянга)

Хамгийн үзэсгэлэнтэй табасаран бүсгүй бол хөнгөн атлетикийн тамирчин Елена Исинбаева юм. Тэрээр тулгууртай харайлтаар дэлхийн 28 дээд амжилтыг тогтоосон бөгөөд Олимпийн 2 удаагийн, Европын болон ДАШТ-ний олон удаагийн аварга бүсгүй юм байна.


36-р байранд Оросын солонгосчууд орно. (153,1 мянга)

Оросын хамгийн сайхан солонгос бүсгүй бол телевизийн хөтлөгч Марина Ким юм.


35-р байр - молдавчууд (156,4 мянга)

Хамгийн сайхан молдав бүсгүйгээр жүжигчин Лянка Грыу шалгарчээ.


34-р байранд еврейчүүд ордог. (156,8 мянга)

Хамгийн үзэсгэлэнтэй еврей бүсгүйгээр 1928 онд төрсөн Зөвлөлт-Оросын ардын жүжигчин Элина Быстрицкая шалгарчээ. Элина Быстрицкая өмнө нь “ Өнгөрсөн зууны хамгийн үзэсгэлэнт бүсгүй” алдрыг хүртэж байсан юм байна.


33-р байр – грузинчүүд (157,8 мянга)

Хамгийн сайхан грузин бүсгүй бол сэтгүүлч, хөтлөгч Тина (Тинатин) Канделаки юм байна.


32-р байр лакчууд  (178,6 мянга)

Хамгийн үзэсгэлэнт лак бүсгүйгээр дуучин Сабина Алиева тодорчээ.


31-р байр – халимагууд (183,3 мянга)

Хамгийн үзэсгэлэнт халимаг бүсгүйгээр оросын 2013 оны дэд мисс Ирина Туманова шалгарчээ. Өндөр нь 177 см, биеийн харьцаа 83-62-92.


30-р байр – таджикууд (200,3 мянга)

Хамгийн сайхан таджик бүсгүй бол оросын жүжигчин Саёра Сафари юм байна.


29-р байранд цыганууд ордог. (204,9 мянга)

Хамгийн үзэсгэлэнтэй цыган бүсгүйгээр “ Ромэн” театрын дуучин, ОХУ-ын гавьяат жүжигчин Ляля (Ольга) Жемчужная шалгарчээ.


28-р байр – карачайчууд (218,4 мянга)

Хамгийн үзэсгэлэнт карачай бүсгүй бол дуучин Алика Богатырева юм байна.


27-р байранд комичууд орно. (228,2 мянга)

Санал өгөгдөөгүй байна.


26-р байранд Крымын татарчууд оржээ. (250 мянга орчим)

Хамгийн үзэсгэлэнтэй Крымын татар бүсгүй бол 2013 оны Крымын гоо бүсгүй Эльзара Закирьяева юм.


25-р байр – тувачууд (263,9 мянга)

Хамгийн сайхан тува бүсгүйгээр “Miss Asia Moscow 2013″ тэмцээний 3-р байрын шагналт Алдынай Ооржак шалгарчээ.


24-р байранд узбекүүд орно. (289,8 мянга)

Хамгийн үзэсгэлэнтэй узбек бүсгүй бол “Дэлхийн гоо бүсгүй 2010” тэмцээнд Орос улсыг төлөөлөн оролцсон Ирина Шарипова юм. Өндөр нь 178 см, биеийн харьцаа 83-60-87.


23-р байранд Оросын герман үндэстнүүд ордог. (394,1 мянга)

Хамгийн сайхан Оросын герман бүсгүйгээр жүжигчин Татьяна болон Ольга Арнтгольц гэх ихэр эгч дүүс шалгарчээ.


22-р байр - ингушууд (444,8 мянга)

Хамгийн үзэсгэлэнтэй ингуш бүсгүй бол Ингушетийн Ардын жүжигчин, дуучин Тамара Яндиева юм. 17 кинонд тоглосон. “1001 шөнийн үлгэр”-ээр хийсэн цуврал киноны дүрээр нь та бүхэн сайн таньж байгаа байх.


21-р байранд буриадууд орно. (461,3 мянга)

Хамгийн сайхан буриад бүсгүйгээр загвар өмсөгч Мария Шантанова тодорчээ. Өндөр нь 167 см, биеийн харьцаа 86-60-88.


20-р байр - лезгинчүүд (473,7 мянга)

Хамгийн үзэсгэлэнтэй лезгин бүсгүйгээр загвар өмсөгч Светлана Саидова шалгарчээ.


19-р байранд якутууд орно. (478 мянга)

Хамгийн сайхан якут бүсгүй бол 2006 оны Якутын мисс Полина Протодьяконова юм. Өндөр нь 178 см, биеийн харьцаа 89-58-90.


18-р байр – кумыкчууд (503 мянга)

Хамгийн үзэсгэлэнт кумык бүсгүйгээр телевизийн хөтлөгч Зоя Гасанова шалгарчээ.


17-р байр – кабардинууд (516,8 мянга)

Хамгийн сайхан кабардин бүсгүй бол дуучин Сати (Сатаней) Казанова юм байна.


16-р байр – белорусьчууд (521,4 мянга)

Хамгийн үзэсгэлэн гоо белорусь бүсгүйгээр жүжигчин Алеса Качер тодорчээ.


15-р байр – осетинчүүд (528,5 мянга)

Хамгийн сайхан осетин бүсгүй бол загвар өмсөгч Анна Гуриева гэнэ.


14-р байранд марийчууд ордог. (547,6 мянга)

Нэр сонгогдоогүй байна.


13-р байр – удмуртчууд (552,3 мянга)

Мөн нэр тодроогүй байна.


12-р байр – дарганчууд (589,3 мянга)

Хамгийн сайхан дарган бүсгүйгээр дуучин Марина Мустафаева шалгарчээ.


11-р байранд азербайджанууд ордог юм байна. (603 мянга)

Хамгийн үзэсгэлэнтэй азербайджан бүсгүйгээр Азербайджаны Ерөнхийлөгч Ильхам Алиевын охин, сэтгүүлч Лейла Алиева шалгарчээ.


10-р байр - казахууд (647,7 мянга)

Оросын хамгийн сайхан казах бүсгүй бол жүжигчин Бибигуль Суюншалина юм байна.


9-р байр – мордвачууд (744,2 мянга).  Мордва нь: мокша, эрзя гэсэн 2 өөр үндэстнээс бүрддэг.

Хамгийн үзэсгэлэнтэй мордва-эрзя бүсгүйгээр хөнгөн атлетикийн тамирчин, Дэлхийн болон Олимпийн аварга Ольга Каниськина шалгарчээ.

Харин хамгийн сайхан мордва-мокша бүсгүй бол гимнастикийн тамирчин, мөн Дэлхийн болон Европын олон удаагийн аварга Светлана Хоркина юм байна.


8-р байр – аварчууд (912 мянга)

Хамгийн үзэсгэлэнтэй авар бүсгүйгээр ВИА Гра хамтлагийн дуучин байсан Меседа Багаудинова шалгарчээ.


7-р байранд армянчууд ордог. (1,182 сая)

Хамгийн сайхан армян бүсгүйгээр жүжигчин Анжелика Каширина (Асланян) тодорчээ.


6-р байр – чеченүүд (1,431 сая)

Хамгийн сайхан чечен бүсгүй бол телевизийн хөтлөгч Амина Хакишева юм байна.


5-р байр – чувашууд (1,435 сая)

Нэр тодроогүй.


4-р байр - башкирууд (1,584 сая)

Хамгийн сайхан башкир бүсгүйгээр гимнастикийн тамирчин, Европын ба Дэлхийн олон удаагийн аварга Ляйсан Утяшева тодорчээ.


3-р байр – украйнчууд (1,927 сая)

Хамгийн үзэсгэлэнтэй украйн бүсгүй бол уран гулгалтын тамирчин, Европын болон Дэлхийн мөн Олимпийн аварга Татьяна Навка юм байна.


2-р байр - татарууд (5,31 сая)

Хамгийн үзэсгэлэнтэй татар бүсгүйгээр дуучин, Татарстан улсын Ардын жүжигчин Алсу шалгарчээ.


Оросын хамгийн том үндэстэн бол оросууд юм. (111 сая)

Санал асуулгаар Оросын хамгийн сайхан хүүхнээр Зөвлөлт-Оросын кино жүжигчин Ирина Алфёрова шалгарчээ. “Д’Артаньян ба шадар 3 цэрэг” киноны Констанциягийн дүрээр нь бид сайн мэднэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Оросын олон үндэстний гоо бүсгүйчүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Zochin 2015/11/05
    Бусдыг нь сайн мэдэхгүй юм Алсу, Ирина алфёрова хоёр ийм байлаа юу өөр хүмүүсийн зураг оруулчихсан.

    0 0 Хариу бичих
  • hi 2015/01/12
    http://monthlyyouth.com/?ref=779430 roldood neg uzeerei Мөнгө олох хамгийн амархан арга. Үнэхээр өгдөг юм байна. Би анхны 400 доллараа авчихлаа. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://monthlyyouth.com/?ref=779430 линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 доллар өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа долларын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, Password дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Monea Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/13
    Ногой Халимаг хоёроо буцааж авий нтр

    0 0 Хариу бичих
  • sa 2014/12/09
    manai zugiinhen l oirhon haragdaj bnadaa

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох